Шээс бэлгийн аппарат нь: Бөөр, бөөрний тэвшний цорго, давсаг, шээдэг сүв зэрэг шээсний эрхтэнүүд улмаар эр,эм бэлгийн эрхтэнүүдийг нэгтгэнэ. Шээс бэлгийн эрхтэнүүд хөгжлийн хувьд нэгдэлтэйн зэрэгцээ бүтэц үйл ажиллагааны талаасаа нягт холбоотой юм. Жишээ нь: эр хүйстэнд шээсний сүвээр үрийн шингэн гардаг хийгээд эмэгтэйн шээсний сүв нь үтрээний үүдэвч рүү нээгддэг билээ.
Шээсний эрхтэн
Шээсний эрхтэнүүд, organa urinaria, нь шээс үүсгэх эрхтэн /бөөр/ бөөрнөөс шээсийг гаргах эрхтэн /бөөрний бага их аяга, тэвш, бөөрний тэвшний цорго/, шээс хадгалах эрхтэн /давсаг/ болон шээсийг биеэс гаргах эрхтэн /шээсний сүв/ зэрэг эрхтэнээс бүрэлдэнэ.
Бөөр
Бөөр нь хос шээс үүсгэн ялгаруулагч хар хүрэн өнгөтэй шош хэлбэртэй цуллаг эрхтэн юм. Насанд хүрсэн хүний бөөрний гадаргуу гөлгөр тэгшхэн, хажуу зэргэлдээх эрхтэний тулах ором байхгүй байдаг онцлогтой. Бөөр нь харьцангуй гүдгэр урд гадаргуу, facies an¬terior хавтгайвтар хойд гадаргуу, facies pos¬terior харьцангуй өргөвтөр хавтгай дээд төгсгөл (туйл), extremitas superior, нарийвтар зузаандуу доод төгсгөл, extermitas inferior болон гадна ирмэг, margo laterialis дотно ирмэг, margo medialis-тэй дотно ирмэгийн дунд тус газарт гүнзгийвтэр хонхор бөөрний хөндий, sinus renalis байрлах ба түүний амсарыг бөөрний үүд (hilus renalis) хэмээн нэрлэнэ. Насанд хүрсэн хүний бөөрний урт 10-12см,өргөн 5-бсм, зузаан нь 4см бөгөөд 120-200г. Бөөрний хөндийд бөөрний бага, их аяга, тэвш цусны болон тунгалагийн судас, мэдрэлийн судал, болон өөхөн эд байрлана.
Бөөрний байрлал: бөөр гялтан хальсны арын (spatium retroperitoneal) зайд байрлана. Бөөрний холбогч эдэн гэрний, capsula fibrosa, гадуурхи өөхөн гэр бөөрийг хучиж бөөрний үүдээр дамжин бөөрний хөндийг дүүргэнэ. Бөөрний өөхөн гэрний хэмжээ таргалалтаас хамаарна. Бөөрний урт тэнхлэг нь ташуу, доод туйл нь гадагшаа алслагдан, гадна талын гүдгер ирмэг нь ар тийшээ дутуу эргэсэн дотор талын хүнхэр ирмэг нь урагшаа хагас эргэсэн учир бөөрний үүд яг доошоо биш жаахан урагшаа эргэсэн байрлалтай байдаг. Элэгний тулалтаас болж баруун бөөр нь зүүн талын бөөрнөөс хагас нуруу хиртэй дор оршино. Зүүн бөөрний дээд төгсгөл XI сээрний нугалмын их биеийн доод түвшинд байрлана. Зүүн бөөрний доод төгсгөл бүсэлхийн III нугалмын их биеийн дээд ирмэгээр, харин баруун бөөрний доод төгсгөл энэ нурууны их биеийн дунд түвшинд байрлана. Бөөрийг араас нь баримжаалбал XII хавирга зүүн бөөрний уртын тэх голоор, баруун бөөрний дээд төгсгөлд ойрхон явж өнгөрнө.
Бөөрний үүд бүсэлхийн I нугалмын төвшинд байрлана. Ер нь эмэгтэй хүний бөөр бага зэрэг доор байрлах ба нярай хүүхдийн бөөр сүүжний дэлбээ хүрдэг бол харин насанд хүрсэн хүний бөөр XI сэрээнээс бүсэлхийн lll-p нугалмын зэргэлдээ байрладаг. Бөөрний доод туйл нь (m. psoas major) булчинтай зэргэлдээ орших ба түүнээс өөхөн гэр (capsula adiposa renis) хальс (fascia renalis)-aap тусгаарлагдана. Бөөрний дээд туйлын дээд гуравны нэг нь зөвхөн гялтан хальсаар хучигдсан өрцөнд тулж байрлана. Урд тал нь хэвлийн хөндийн эрхтэнүүд рүү харж байрлана. Баруун бөөрний 2/3 нь гялтан хальсаар хучигдаж элэгний баруун хэсгийн доод талд тулна. Баруун бөөрний 1/3 нь flexura colli dextra-д хүрнэ. Доод төгсгөл нь pars descendens duodeni хүрч байдаг. Зүүн бөөрний дээд төгсгөл нь ходоодонд, дунд хэсэг нь нойр булчирхайн сүүлэнд, доод төгсгөл нь өлөн гэдэсний эхний хэсэгт тус тус тулж хүрэлцэнэ. Гадна ирмэгийн дээд хэсэг нь дэлүүтэй доод хэсэг нь flexura coli sinistra-д хүрч байна. Дээр дурьдсан таван талбараас 3 нь (ходоод, дэлүү, өлөн гэдэс) бөөртэй шууд хөвсгөр холбогч эдээр нийлдэг учир гялтан хальсгүй. Үүнээс гадна хоёр бөөрний дээд туйл дотно ирмэгийн багахан хэсгийг эзлэн бөөрний дээд булчирхай оршино.
Баруун талын бөөрөнд дээд хөндийн вен зүүн бөөрөнд гол судасны хэвлийн хэсэг тус тус ойрхон гардаг. Энэхүү нарийн байрлалт харьцааг судлах явдал практикийн чухал ач холбогдолтой нь ойлгомжтой ба ямар нэг өвчлөл бөөрнөөс бусад эрхтэнд эсвэл бусад эрхтэнээс бөөрөнд үсэрхийлэх маягтай явагдаж болно.
Бөөрний гэр
Бөөр нь үндсэн 3 гэртэй. Хамгийн дотор талынх нь ширхэглэг холбогч (сар-sula fibrosa) эдэн гэр нь бөөрний гадагууг шууд хучиж, бөөрний үүдээр орж бөөрний хөндийн ханыг хучина. Энэ гэр нь уян ширхэг, гөлгөр булчингийн эс, бөөрний эдтэйгээ холбоо бүхий судас агуулахын зэрэгцээ бөөрний эдтэйгээ төдийлөн нягт биш наалдах учир амархан хуурдаг. Энэ гэрийн гадуур нилээд зузаан өөхөн гэр (сар-sula adiposa) байх бөгөөд бөөрний үүдээр бөөрний хөндийд үргэлжилнэ. Өөхен гэрийн хэмжээ багасах үед бөөр байрнаасаа хөдөлж унжих явдал гарна. Өөхен гэр нь өмнө хойд талаасаа хальс (fascia renalis)-aap хучигдсан байх ба тухайн хальс бөөрний цоргыг хучин доош үргэлжилнэ.
Бөөрний сойлт
Бөөрөнд сойлтын үүргийг юуны түрүүн бөөрний хальс гүйцэтгэдэг. Бөөрний хальсаар бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний өөхөн эд хучигдана. Бөөрний хальсыг биеэ даасан салангид хальс гэж үзэж болохгүй. Бөөрний хальс хэвлийн гялтан бөөрний capsula fibrosa -д шилждэг. Сойлтын үүргийг булчингийн хэвтэр хэвлийн дотоод даралт зэргэлдээ эрхтэн, цусны судсууд, гялтан ба өөхөн болон бусад гэрүүд гүйцэтгэнэ.
Бөөрний бүтэц
Бөөрний бүтцийг тодорхой ойлгохын тулд түүнийг зөвхөн зүсэж судлаад зогсохгүй мөн үүд хөндийгөөр дамжигч их.бага аяга, тэвш, бөөрний тэвшний цорго судсуудыг хамтаар бүрмөсөн авсаны дараа нарийвчлан судлах хэрэгтэй .
Бөөрийг урд хойд тэнцүү хэсэг болгон зүсэж судлах арга хамгийн тохиромжтой байдаг. Бөөр хэдийгээр гадаад хэлбэрээр вандуйтай төстэй боловч харин түүний дотор хөндий (sinus renalis) бий. Иймд бөөрийг нэг ёсны зузаан ханатай уут мэтээр жишин үзэж болох ба түүний хөндий рүү орж байгаа нүхийг hilus renalis гэнэ. Бөөрний хөндийд цусны судас, мэдрэл бөөрний тэвшний цорго, өөхөн эд, оршино. Хэрэв бөөрний хөндийд оршиж байгаа дээрхи зүйлүүдийг ялган авбал конус маягийн шөвгөр үзүүртэй, 6-1 Омм орчим өндөр бөөрний хөхлөг, papilla renalis, хөндийн хананд үлдэнэ. Хөхлөгийн тоо дунджаар 10-15 ширхэг бөгөөд хөхлөг тус бүрийн орой дээр 15-20 ширхэг нүдэнд үл үзэгдэм жижиг нүх, foramina papillaria онгойно. Үүгээр бага аяганы хөндийд, calices renales minores шээс ялгардаг. 2-3 хөхлөгийг нэг бага аяга хэмээх богинохон цорго үмхэж орших ба 2-3 бага аяга нийлж их аягыг, calices renales majores, үүсгэх ба 2-3 их аяга хоорондоо нэгдэж бөөрний тэвшийг, pelvis renalis үүсгэнэ. Тэвш аажмаар нарийссаар бөөрний тэвшний цорго (ureter) болно.
Хэрэв шинэ үзүүлэн дээр бөөрийг зүсэж үзвэл тогтоц нь нэг төрлийн биш байрлал, өнгө бүтцээр эрс ялгаатай хоёр давхарга ялгарч харагдана. Энэ нь бөөрний холтослог бодис (cortex renis), тархилаг бодис (medulla renis) юм.
Бөөрний холтослог бодис нь цусны судсаар баялаг учир улаан бордуу өнгөтэй, бөөрний эдийн захын давхаргыг үүсгээд зогсохгүй бөөрний тархилагийн пирамидын хоорондуур салаалан баганан хэлбэрээр байрладаг. Бөөрний тархилаг бодис холтослогийнхоо дотуур байрлах ба тэрээр пирамид (цац), pyramides renales хэмээх гурвалжин хэлбэртэй хасгээс тогтоно. Пирамидууд сууриараа, basis pyramidis холтослог бодисруу оройгоороо бөөрний хөндийрүү харж байрладаг. Нэг бөөрөнд 10-15 пирамид байдаг ба 1-2 пирамидын орой нийлж нэг хөхлөгийг, papilla renalis бүтээдэг. Пирамид бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох нефроны шулуун сувганцараас бүрэлдэх ба эдгээр шулуун сувганцарууд хэд хэдээрээ нийлж хөхлөгийн цоргыг бүтээдэг. Нэг пирамидыг бүтээхэд 15-20 Хөхлөгийн цорго, ductus papillares оролцоно. Эдгзэр цорго мөн төдий тооны нүхээр, foramina papillaria хөхлөгийн оройд нээгдэнэ.
Бөөр дээд (segmentum superius), урд дээд (segmentum anterius superius), урд доод (segmentum anterius inferius), доод (segmentum inferius), арын (segmentum posterius) гэсэн таван үелэлтэй. Нэг үелэл 2-3 хэсгийг, lobus corticalis өөртөө агуулна.
Холтослогийн хэсгэнцэр бүхэн цацраган, pars radiata болон ончирсон, pars convoluta гэсэн хоёр хэсгээс тогтоно. Иймд бөөрний пирамид нь суурь талаасаа эргэн тойрон холтослог бодисоор хүрээлэгдсэн байдаг гэж болно. Нефрон бол бөөрний бүтэц, үйл ажиллагааны нэгж мөн. Нэг бөөр сая орчим нефроноос бүрэлдэх бөгөөд нефрон бүхэн дараах хэсгүүдээс бүтнэ.
1. Түүдгэнцэрийн гэр (capsula
glomeruli) /Баумен Шумлянскийн гэр/
Энэ нь дан хучуур эдээс тоггсон хоёр давхаргаас бүтэх цүдгэр хундага хэлбэртэй бүтэц бөгөөд түүний дотор давхарга нь бөөрний түүдгэнцэрийн, glomerulus corpusculi renalis капилярын ханыг нягт хучиж нийтдээ бөөрний биенцэрийг (corpusculum renale, мальпигийн биенцэр) үүсгэнэ. Түүдгэнцэрийн гэрний хоёр давхаргын хоорондох зайнд анхдагч шээс түүдгэнцэрээр урсах цуснаас шүүрэн үүсэх ба энэ хөндий цааш нефроны бөөрний сувганцарын хөндий болж үргэлжилнэ.
2. Бөөрний анхдагч тахир сувганцар, tubulus renalis contortus-l буюу нефроны сувганцарын уг хэсэг pars proximalis tubuli nephroni
3. Нефроны гогцоо, ansa nephroni / Генлийн гогцоо/
4. Бөөрний хоёрдогч тахир
сувганцар tubulus renalis contortus-lI буюу
нефроны сувганцарын үзүүр хэсэг, pars
distalis tubuli nephroni
5. Нефроны сувганцарын нэмэлт хэсэг .
6. Бөөрний шулуун сувганцар, tubu¬lus renalis rectus буюу цуглуулагч сувганцар, tubulus renalis colligens.
Анхдагч шээс дээр өгүүлсэн сувганцаруудаар урсах явцдаа биед хэрэгтэй зүйлээ бөөрний эдэд шингээж хоёрдогч шээс болдог.
7. Хөхлөгийн цорго, ductus pappilaris.
Энэ цорго нь хэд хэдэн цуглуулагч
сувганцарыг нэгтгэн үүснэ, бөөрний
тархилаг бодис хөхлөгийн түвшинд
байрлаж хөхлөгийн оройд foramen pappillare
нүхээр нээгдэнэ. Эдгээр нүхээр бөөрний
бага аяганд эцсийн шээс орж ирэх бөгөөд
хөхлөгийн цорго шээс үүсгэх үйл явцад
оролцохгүй зөвхөн дамжуулах үүрэгтэй.
Бөөрний судасжилт ба мэдрэлжүүлэлт
Бөөрний артери бүсэлхийн 2-р нугалмын их биеийн харалдаа гол судасны хэвлийн хэсгээс эхэлж чацархайны дээд артерийн доохнуур гарна.
Эрхтний жинтэй нь харьцуулахад бөөрний артери нилээд том голчтой юм. Бөөр хүрэх замдаа (a. renalis) нарийхан салаануудыг өөхөн гэр, capsula adiposa, болон бөөрний дээд булчирхайн салаа, a.suprarenalis inferior өгнө. Hilus renalis, si¬nus renalis болон түүн дотор бөөрний артери ар, өврийн хоёр гол салаа болон хуваагдана.
Бөөрний артерийн өврийн салаа нь бөөрний дээд, урд дээд, урд доод, доод гэсэн дөрвөн үелэлийг чиглэн дөрөв салаалж бөөрний эдрүү шурган орж байхад арын салаа нь шууд бөөрний арын үелэл рүү ордог. Эдгээр үелэлийн артериуд үелэл дотроо ороод олон хэсэг хоорондын артери, аа. interlobares болж салаад бөөрний пирамидын завсраар бөөрний холтослогийг чиглэн явж бөөрний холтослог, тархилагийн заагт нумран а. arcuata-r үүсгэнэ.
Эндээс бөөрний хэсгэнцэр хоорондуур шулуувтар артериуд, aa.interlobulares, салаална. Энэ артерийн төгсгөл нь холтослогийг нэвт өнгөрч бөөрний ширхэглэг эдэн гэрний судастай холбогдоно.
Аа. interlobulares-aac glomerulus -лүү авчрагч судас vas afferens ирж түүдгэнцэрээс гаргагч судас vas efferens цааш үргэлжилдэг. Түүдгэнцэр нь түүний гэрний задгай хендийд байрлах капиллярын 50 орчим гогцоог багтаасан ончроо юм. Авчрагч судасны голч гаргагч судасныхаас их байхын зэрэгцээ авчрагч судас нь артериолын, гаргагч судас нь венулын бүтэцтэй. Гаргагч венул нь цаашдаа нефроны тахир болон шулуун сувганцарыг бүрхсэн капиллярын торд rete capillari peritubulularis шилжинэ.
Эндээс бөөрний венийн судас эхэлж артериа дагах чиглэлээр ижил нэртэй явсаар бөөрний үдээр гарахдаа v.renalis нэртэйгээр гарна. Харин бөөрний холтослогийн захын венүүд бөөрний ширхэглэг гэрний одон венул, v. stelatae -д цуттгаснаа эргээд vv. interlobulares-т цуттгана. Ийнхүү бөөрөнд цусны капиллярын хоёр урсгал болох капиллярын түүдэг, капиллярын тор оршиж байгаа нь бөөрний анхдагч ба эцсийн шээс үүсгэдэг үйлтэй нь холбоотой юм. Бөөрний тунгалагийн капиллярууд эрхтэний доторхи судсууд бөөрний артери венийн судастай нэгэн багц болон явж улмаар бөөрний үүдээр гарч бүсэлхийн тунгалгийн зангилаэнуудад (nodi lymphatici lumbales) цутгадаг. Бөөр мэдрэлийн судлуудаа наран сүлжээ, flexus coeliacus, симпатик баганын судлаас тус тус авдаг. Эдгээр судлаас ирсэн мэдрэл бөөрний артерийн гадуур тор, plexus renalis-ийг үүсгэнэ. Харин бөөрний өгсөх мэдрэлжүүлэлтэнд симпатик баганын сээрний доод, бүсэлхийн дээд нугасны зангилаануудын нейроцитууд оролцно.
Бөөрний бага, их аяга, тэвш. Их, бага аяга, тэвш нь шээсийг хадгалж бөөрний тэвшний цоргонд шилжүүлэх үүрэгтэй хөндийт бүтцүүд юм. Эдгээр нь ханандаа салст, булчин, холбогч эдэн давхаргуудтай. Бөөрний бага аяга нь бөөрний хөндийн ханын түвшингээс цухуйн гарч ирсэн бөөрний хөхлөгийн суурийг хүрээлэн бэхлэгдэж эхэлсэн булчинлаг хоолой юм. Хэд хэдэн бага аяга нийлж арай бүдүүн хоолой болох 2-3 их аягыг үүсгээд арай хөндийрхөг нэгдсэн уут болох бөөрний тэвшийг бий болгоно. Эдгээрийн тоо, хэлбэр, байршил нь олон хувилбартай байдаг.
Бөөрний бага аяганы хананд түүний хөндий хүнхрээг нарийсгагч булчин m.sphincter fornicis, m.spiralis calycis мөн өргөсгөгч булчин m.levetor fornicis, m.longitudinalis calycis зэрэг булчингууд байрлаж бага аяган дахь шээсийг нэг хэсэг хадгалах ба аяганд оруулах хэмнэлийг гүйцэтгэнэ. Бөөрний бага, их аяга болон тэвшний салст бүрхэвч нь шилжүүр хуучуур эдээр хучигдана.
Бөөрний тэвшний цорго, шээлүүр. Бөөрний тэвшний цорго, ureter, нь тэвшнээс давсагруу шээсийг зөөвөрлөгч булчинлаг, нарийвтар хос хоолой бөгөөд уртаашаа 30-35см, голч нь 8 мм юм. Түүнийг байрлалаас нь хамаарч 3 хэсэгт хуваадаг. Хэвлийн хэсэг, pars abdominalis, аарцгийн хэсэг, pars pelvina, ханын хэсэг, pars intermuralis гэх мэт. Бас түүнд гурван нарийсал бий. Үүнд:
1. Эхлэх газраа,
2. Хэвлийн хэсгээсээ аарцгийн хэсэгт шилжих үедээ,
Давсганд нээгдэх үедээ нарийсна. Бөөрний тэвшний цоргоны хана 4 бүрхүүлээс бүтнэ. Үүнд дотор талын салст бүрхэвч-tunica mucosa, салстын доод давхрага-tela submucosa, булчин бүрхэвч-tunica muscularis, холбогч эдэн бүрхэвч-tunica adventitia зэрэг бүрхүүл хамрагдана. Булчин бүрхүүл нь дээд хэсэгтээ 2, доод хэсэпгээ 3 давхаргатай. Ханын хэсэг гэдэг нь бөөрний цорго давсагны ханыг хавах маягаар явж давсагны салст дээр нээгдэж байгаа 1.5-2см үргэлжилсэн хэсгийг хэлнэ. Бөөрний тэвшний цорго хэвлийн гялтангийн арын зайд байршилтай бүсэлхийн том булчингийн (их гол махны) өмнөт гадаргуу дээгүүр дээрээс доош үргэлжлэн, доод биеэрээ хоорондоо ойртож ирдэг. Эхлэх үедээ баруун цорго нь 12 хуруу гэдэсний нугалааны араар тус тус байрлана. Бөөрний тэвшний цоргоны өмнүүр төмсөгний судас, ханын гялтан хальс явж өнгөрнө.
Бөөрний тэвшний цоргын судас мэдрэл
Бөөрний тэвшний цоргоны судасжилт хэд хэдэн эхлэлтэй. Түүний дээд хэсэг бөөрний цоргоны салаанууд, бөөрний цорго дунд хэсэгтээ гол судасны хэвлийн хэсэг, ташааны ерөнхий артери ба ташааны дотор артеруудаас салаалах салаануудаар цус авна. Доод хэсэгрүү нь шулуун гэдэсний дунд артери давсагны доод артеруудаас гарсан rr.ureterici очно. Венийн судаснууд нь төмсөгний буюу өндгөвчийн ташааны дотоод венруу цутгана. Тунгалгийн судсууд нь бүсэлхийн ба ташааны дотор тунгалгийн зангилаануудад хураагдана. Мэдрэлийн судлууд нь бөөрний, бөөрний тэвшний цоргоны, хэвлийн доод сүлжээнээс эхэлнэ. Бөөрний доод хэсэг нь аарцгийн мэдрэлийн сүлжээнээс мэдрэлжинэ.
Давсаг
Давсаг, vesiva urinaria нь хос биш, хөндийтэй эрхтэн бөгөөд шээсийг хэсэг хугацаагаар хуримтлуулан шээдэг сүвээр гадагш гаргана. Давсагны хэмжээ ба хэлбэр нь түүний шээсээр хэр зэрэг дүүрэх эсэхээс хамаарна. Их дүүрсэн бол бөөрөнхийдүү хэлбэртэй. Насанд хүрсэн хүний давсаг 250-500мл багтаамжтай. Давсагт түүний орой, apex vesicae, их бие, corpus vesicae, хүзүү, cervix vesicae, цавсагны ёроол, fundus vesicae зэргийг ялгаж болно.
Давсагны оройгоос хүйсний нүх хүртэл хөврөлийн хөгжлийн үед шээсний цорго байсны үлдэгдэл хүйн голын холбоос, lig.umbilicale medianum үргэлжилнэ. Давсагны орой тодорхой зааггүйгээр өргөсөж их биед шилжин ар доош үргэлжлэн ёроолд нь хүрдэг. Доод хана нь юүлүүр мэт нарийсч хүзүүг үүсгээд тэр нь шээдэг сүвийг үүсгэдэг. Шээдэг сүвийн эхэлж буй амсрыг ostium urethrae internum гэдэг.
Давсагны байршил: Давсаг нь бага аарцгийн хөндийд өмнөөсөө умдагийн заадал, түүний арын хөвсгөр эдэд тулж араараа эрэгтэй хүнд шулуун гэдэсний өмнөт хана, эмэгтэй хүнд умай үтрээний өмнөт хананд тулж байрлана. Давсаг шээсгүй байхдаа хэвлийн гялтангаар зөвхөн дээд талаараа хучигдаж оршдог, гялтангийн гаднах эрхтэн юм. Харин шээсээр дүүрсэн үедээ тэрээр гялтангаар дээд, өмнө ба ар талаас гурван талаараа хучигддаг. Эрэгтэй хүнд давсаг нь умдаг, түрүү булчирхайн холбоос, lig.puboprostaticum, эмэгтэй хүнд умдаг давсагны холбоос, lig.pubovesicale-aap бэхлэгдэхийн зэрэгцээ аль ч хүйсийн хүмүүст эргэн тойрны хөвсгөр эд lig.umbilicale medianum-aap бэхлэгдэнэ.
Давсагны бүтэц. Давсагны хана салст бүрхэвч -tunica mucosn. салстын доод давхрага-tela submucosa, булчин бүрхэвч, tunica musculans, хэвлийн гялтангаар хучигдсан газраа tunica serosa хучигдаагүй газраа tunica adventitia бүрхэвчүүдтэй. Давсаг хоосон байхад салст бүрхэвч дээр нь олон нугалаас илэрч үрчийдэг бөгөөд шээсээр дүүрэх үед эдгээр атираа алга болно. Ямар ч тохиолдолд тэнэгэр байдаг гурвалжин талбай trigonum vesicae салстын гадаргууд давсагны хүзүүний ар талд үүсдэг нь энэ хэсэгт салстын доод давхрага байхгүйтэй холбоотой. Энэ гурвалжингийн өмнөт оройд шээдэг сүвийн дотор амсар ostium urethrae internum байрлах ба арын хоёр енцөгт бөөрний тэвшний цоргын хоёр нүх, ostium ureteris (dextrum et sinistrum) нээгдэнэ. Энэ хоёр нүхний хоорондох нугалаасыг plica interureterica гэдэг. Давсагны салстын доод цавхрага зузаан учир шээсгүй үед салт бүрхэвч нугалаас үүсгэх боломжтой. Булчин бүрхэвч нь гадар дотор тууш завсрын цагариг чиглэлтэй, гөлгөр булчингийн давхрагатай юм. Цагираг чиглэлтэй булчингийн давхрага нь шээдэг сүвийн дотор амсрыг тойрч давсагны хуниас булчин m.sphincter vesicae-r үүсгэнэ. Шээх үед давсагны ханын булчин, detrusor vesicae, агшиж харин давсагны хуниас булчин суларна.
Давсашы судас ба мэдрэл. Давсагны орой ба их биерүү хүйсний артериас гарсан давсагны дээд артериуд aa.vesicales superiores очно. Давсагны хажуу хана ёроолд ташааны дотор артериас гарсан давсагны доод артерийн салаанууд aa.vesicales inferiores цусан хангамж өгнө. Давсагнаас гарсан венийн цус нь давсагны венийн сүлжээ-plexus venosus vesicae urinaria мөн давсагны вен vv.vesicales зэрэг судсуудаар дамжин ташааны дотор вен v.iliaca interna -д хураагдана. Давсагны тунгалгийн судсууд ташааны дотор тунгалгийн зангилаанууд hodi lymphatici iliaca -д хураагдана. Давсаг симпатик мэдрэлжүүлэлтээ хэвлийн доод сүлжээ plexus hipogastricus, парасимпатик мэдрэлжүүлэлтээ аарцгийн эрхтний мэдрэлүүд nn.splanchnici pelvini-c авахын зэрэгцээ мэдрэхүйн мэдрэлжүүлэлт нь n.pudendus юм.