Saturday, September 27, 2008

Вирусын эсрэг хими заслын бэлдмэл

Вирусын эсрэг хими заслын бэлдмэлүүд нь вирус эстэй харилцан үйлчлэх тодорхой шатыг саатуулах замаар нөлөөлдөг. Ийм үйлдлийн идэвхтэй олон тооны эмийн бодисууд байгаа боловч гаж болон хорт нөлөөгүй цөөн тооны бэлдмэлийг эмнэлзүйн практикт хэрэглэж байна.

1. Вирус эсэд адсорбц болохыг саатуулах

Вирус эсийн харилцан үйлдлийн эхний шат болох адсорбцийн үед эсийн гадарт байдаг рецептор- молекултай вирус лиганд-молекулаараа холбогддог. Энэ үйл явцыг саатуулах зорилгоор ийлдсийн болон вирус өвөрмөц иммуноглобулиныг тарьж хэрэглэдэг.
Дурьдсан бэлдмэлүүдийг ихсийн болон донорын цус, тухайн вирусын халдвараар өвдөөд эдгэсэн болон өвөрмөц эсрэгбиеийн таньц өндөр байгаа хүн (Herpes zoster), дархлаажуулаад удаагүй байгаа хүмүүс (Галзуу, Vaccinia, HBV-ын эсрэг вакцин тариулсан)-ийн цуснаас бэлддэг. Ийлдэс, өвөрмөц иммуноглобулиныг халдварт өртөхөөс өмнө болон өртсөний дарааэрт үед хэрэглэдэг. Жишээлбэл: Ийлдсийг гепатитийн А вирусын халдвараас сэргийлэн 250млг-аар булчинд тарьдаг. Харин галзуугийн үүсгэгч, улаан бурхан, жирэмсэн эмэгтэйн улаанууд, гепатитийн В вирусын халдварын нууц үеийн хугацаанд ийлдэс, өвөрмөц иммуноглобулиныг хэрэглэх нь тухайн халдвараар өвдөхөөс мөн эмнэл зүйн явцын хүндрэлээс сэргийлдэг байна. Энэ нь иммуноглобулины вирусыг саармагжуулах, бүрхэх, опсонинжуулах, вирус халдсан эсийн гадар илэрсэн болон вирусын эсрэгтөрөгчтэй холбогдсоноор хавсарга, эсийн дархлааны урвалыг идэвхжүүлэх үйлдэлтэй холбоотой юм. Үүнийг идэвхгүй дархлаа гэнэ.

2. Вирус эсэд нэвтрэхийг саатуулах бэлдмэл

Амантадин буюу ремантадин зарим нийлмэл бүтэцтэй болон РНХ-тэй вирусын репликацийг дарангуйлдаг боловч эмнэлзүйн практикт томуугийн вирусын эмчилгээнд л өргөн хэрэглэж байна. Эдгээр эмийн бэлдмэл эсийн өсгөвөрт Influenza вирусын геном тайлрах явцыг саатуулж байжээ.
Ортомиксо вирусын матрицийн уургийн генд мутаци үүсэх замаар амантадин, ремантадинд тэсвэртэй штамм үүсч байгааг тогтоогоод байна.

3. Вирусын уургийн нийлэгжил, нуклейн хүчлийн репликацийг зогсоодог бэлдмэлүүд

3.1 Интерферон

Интерферон (Interferon, INF) вирусын эсрэг, дархлаа дэмжих, эсийн пролиферацийг дарангуйлах үйлдэлтэй гликопротеид. Эсрэгтөрөгчийн болон биохимийн шинж, үйдлийн идэвх, нийлэгжүүлдэг гэсэн 3 төрөл болгодог. INF ихэнх эсэд өвөрмөц, , эсээрээ ялгаатай тул сэдээлтийн нөлөөгөөр нийлэгжих боловч тодорхой эсүүд нийлэгжилтэнд нь голлох -нх-н үндсэн нийлэгжүүлэгч нь лейкоцит байдаг бол INF-үүрэгтэй. Тухайлбал INF- генүүд 2, 1, 1-нх лимфоцит юм. Хүний эсэд интерфероны 13фибробласт, INF- ба 5дугаар хромосомд байдгийг тогтоожээ.
Вирусын халдвар, вирусээс бусад эсийн шимэгч (риккетси, хламиди г.м), вирусын уламжлалт 2 утаслаг РНХ, цитокин интерфероны нийлэгжлийг сэдээх ба үүссэн интерферон эсийн гадар дах IFN-ы рецепторт холбогдож, вирусын репликацийг зогсоох уургийн генийн экспрессийг идэвхжүүлнэ. Үүний дүнд хоёр төрлийн эсгэг нийлэгждэг: elF2киназа, олигоаденилатсинтетаза.
elF2киназа трансляцийн инициатор elF2 уургийг фосфоржуулан идэвхгүйжүүлдэг. Харин олигоаденилатсинтетаза нь аденинтринуклеотидийг нийлэгжүүлэн, уг нэгдэл мРНХ-ийг задладаг эндонуклеазаг идэвхжүүлснээр вирусын уургийн нийлэгжил саатдаг байна.
Судлагааны явцад интерферон эсийн мембранаар дамжуулан, вирусын уургийн нийлэгжлийг өвөрмөцөөр саатуулах генийн экспрессийг идэвхжүүлж байгаа үйлдлийн механизм болон вирусын уургийн нийлэгжил эсийн уургийн нийлэгжлээс давамгайлан дарангуйлагддагийн учир хараахан бүрэн тайлагдаагүй байна.
Интерфероны вирусын эсрэг идэвхийг тога болон бусад интерферонд мэдрэг вирусээр халдаасан эсэд радиоидэвхт уридин вирусын РНХ-д нэгдэхийг саатуулахаар хэмждэг. Вирусын РНХ-ийн хэмжээг 50%-иар бууруулж байгаа интерфероны хэмжээг 1нэгж, unit гэж үзэх бөгөөд 1мг нь 109 нэгжтэй тэнцүү байдаг.
Интерфероны нийлэгжүүлсэн эстэйгээ зүйл ижил эсийг вирусын халдвараас хамгаалах, дархлаа дэмжих, эсийн өсөлтийг саатуулах үйлдлийг үндэслэн эмнэлзүйн практикт вирусын архаг халдвар (HBV, HCV, HPV- 16), хавдрын шалтгаан болдог вирусын архаг халдварын үед хавдраас сэргийлэх зорилгоор болон хавдрын эмчилгээнд хэрэглэж байна.
-ыг вирусын, INF-INF- -ыг хавдрын эмчилгээнд хэрэглэдэг. Генийн инженерийнархаг халдварын, INF- аргаар уг бэлдмэлийг гарган авах болсон нь эмнэл зүйн практикт IFN эмчилгээ нэвтрэх өргөн боломжийг олгосон байна.

3.2 Нуклеозидийн аналог

Вирусын эсрэг нуклеозидын аналог бэлдмэлүүд нь химийн бүтцээрээ азотлог суурь, сахараас тогтсон нэгдэл болох нуклеозидээс уламжлалтай.
Эдгээр бэлдмэл вирус болон эзэн эсийн киназагаар фосфоржин трифосфатыг үүсгэж, нийлэгжилт нь явагдаж байгаа РНХ, ДНХ-ийн утаслагт эсийн нуклеозид трифосфаттай өрсөлдөн холбогдож, вирусын полимераза ферменттэй сонгомлоор нэгдэн идэвхгүйжүүлдэг. Иймээс эзэн эс дэх вирусын нуклейн хүчлийн репликац саатдаг байна.

Эмнэлзүйн практикт түгээмэл хэрэглэгддэг нузлеозидын аналогуудаас танилцуулъя.

Ацикловир

Ацикловир нь дезоксигуанозины аналог бөгөөд эхлээд вирусын тимидин киназагын оролцоотой монофосфатыг үүсгэж, цааш эсийн киназагаар трифосфат болно. Ингээд шинээр үүсч байгаа вирусын нуклейн хүчлийн утаслагт гуанозины оронд нэгдэж, вирусын полимеразагын идэвхийг сонгомлоор дарангуйлна.
Ациклогуанозины фосфоржих явцад вирусын киназа зайлшгүй шаардлагатай тул вирус халдаагүй эсэд үйлчилдэггүй.
Уг бэлдмэлийг герпес-, салхинцэцгийн вирусын халдварын үед хэрэглэж байна. Герпес вирусын ацикловирт тэсвэртэй мутант илэрч, вирусын тимидинкиназа эсвэл ДНХ-полимеразагийн генийн мутацитай холбоотой болох нь тогтоогджээ.

Зидовудин

Зидовудин нь тимидиний аналог. Фосфоржих явцад нь зөвхөн эзэн эсийн киназа оролцож, үүссэн трифосфат ДНХ-ийн утаслагт тимидиний оронд нэгдэж, эргээх транскриптазагийн үйлдлийг зогсооно. Иймээс зидовудин буюу азидотимидинийг ХДХВ-ын халдварын үед хэрэглэж байна.
Түүнчлэн дидеоксицитидины аналог залцитидин, дидеоксинозины аналог диданозиныг ХДХВ-ын халдвартай хүмүүст хэрэглэж байна. Эдгээр эмийн бэлдмэлүүд зидовудины адилаар ретровирусын эргээх транскриптаза ферментийн идэвхийг дарангуйлна.

Рибавирин

Гуанозины аналог рибавирин нь in vitro нөхцөлд рибокси-, дезоксивирусын репликацийг саатуулдаг боловч эзэн эсэд хорт нөлөөтэй. Рибавириныг аэрозол байдлаар бага насны хүүхдийн синциталь вирусын халдвар мөн Өмнөд Африкт элбэг тохиолддог, буньяа вирусын шалтгаант Лассагын бүлээрлийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байна.

Эмнэлзүйн практикт хэрэглэхийг зөвшөөрсөн нуклеозидын аналогт видарабин, ганцикловир, идоксиуридин, трифлуридин орох бөгөөд хорт нөлөөтэйн улмаас төдийлөн түгээмэл нэвтрээгүй байна.

Фоскарнет (Натри фосфоноформат)

Фоскарнетын бүтэц зарим нэг талаараа пирофосфаттай төстэй. Герпес, гепатиийн В вирусын ДНХ-полимераза, ХДХВ-ын эргээх транскриптазаг идэвхгүйжүүүлдэг. Эмнэлзүйн ажиглалтаар ДОХ-ын үе дэх цитомегаловируст ринитийн эмчилгээнд судсаар тарихад үр дүн сайтай болох нь тогтоогджээ. Гаж нөлөө нь бөөрний үйл ажиллагааг дарангуйлж, электролитын тэнцвэрийг алдагдуулдаг.

4. Вирусын матурац, вирус эсээс чөлөөлөгдөхийг саатуулах

Вирус эстэй харилцан үйлчлэх төгсгөлийн шатанд нөлөөлдөг олон тооны бэлдмэлүүдээс анагаах ухааны практикт төдийлэн нэвтрээгүй байна.

5. Вирусын вакцин

Вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга бол вакцинжуулалт юм. Бүтэц болоод шинж чанар нь бүрэн судлагдсан, тогтвортой эсрэгтөрөгчтэй вирусыг өсгөвөрлөн гаргаж авснаар үр дүнтэй вакцин бэлддэг. Өнөөгийн төвшинд вирусыг өсгөвөрлөн түүний эсрэгтөрөгч шинжтэй хэсгийг тогтворжуулж, хоруу шинжийг нь арилгах аргаар бэлдсэн амьд, үүсгэгчийг идэвхгүйжүүлж эсвэл бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг агуулсан вакциныг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед вирусын бүтцийн хэсгүүдийг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд хэрэглэх болсон байна.

5.1 Амьд сулруулсан вакцин

Энэ төрлийн вакциныг хоруу чанаргүй болсон мутант вирусээр бэлдэх тул дархлаа тогтоож, өвчин үүсгэдэггүй. Амьд вакцин дархлаа тогтоох чадвар сайтай байдаг. Харин дархлаа хомсдолтой хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцины дараах өвчлөл үүсгэх, хөврөл ургийг халдааж болох тул болгоомжтой хэрэглэх ёстой. Амьд сулруулсан вакциныг полио-, улаан бурхан-, гахайн хавдар-, улаанууд-, varicella- , шар чичрэгийн вирусын халдварын сэргийлгэнд хэрэглэж байна.

5.2 Идэвхгүйжүүлсэн вакцин

Энэ төрлийн вакциныг бэлдэхэд вирионыг физик, химийн аргаар урьдчилан идэвхгүй болгож бэлдэх тул амьд вакцинтай харьцуулбал түр зуурын дархлаа тогтдог. Иймээс дархлааг тогтворжуулах, дэмжих зорилгоор хэд хэдэн удаагийн тунг хэрэглэнэ. Идэвхгүйжүүлсэн вакциныг influenza-, rabies-, polio- болон Японы энцефалит В-ийн вирусын халдварын эсрэг хэрэглэдэг.

5.3 Рекомбинант вакцин

Вирусын бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг рекомбинант ДНХ-ийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд ашигладаг. Уг вакциныг субвирион вакцин ч гэж нэрлэдэг.
Энэ хэлбэрийн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэж буй вакцин нь гепатитийн В вирусын вакцин юм.Түүнчлэн генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дарааллыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.