Saturday, September 6, 2008

Амьсгалын тогтолцоо

Хүний амьсгалсан агаар төвөнхийн хөндийд хоёр замаар нэвтрэн орно.
1. амны хөндий, хөөмийгөөр цамжиж залгиурын хөндийд орно.
2. хамрын нүх, хамрын хөндий, хуулзуураар дамжин залгиурын хөндийд орно.
Үүнээс үзэхэд амны ба хамрын хөндийгөөр дамжсан агаар нь залгиурын хөндийд нийлж, цаашаагаа төвөнхийн хөндий, мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс ба түүний салаануудаар дамжин уушгинд очно. Баруун зүүн уушги нь цээжний хөндийд орших ба тус бүрдээ цээжний гялтангаар хучигдана. Цээжний хөндий нь уушгины хоорондох зайгаар хуваагдан цээжний гялтангаар баруун зүүн хөндий болно. Цээжний хөндий нь амьсгал авахад тэлнэ, гаргахад агшина. Амьсгал авахад өрц ба хавирга өргөгч булчингуудын агшилтаар цээжний хөндий тэлэгдэнэ. Үүнийг дагаж уушги тэлнэ. Энэ үөд агаар сорогдон орж мөгөөрсөн гуурснуудын хамгийн жижиг салаануудаар дамжин түүний эцсийн хөндий уушгины цулцанд очно. Уушгины цулцан бол уушгины артөрийн хялгасан судсаар торлогдсон байх ба энд хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хооронд хийн солилцоо явагдана. Амьсгал гаргахад цээжний хөндий хэвийн байдалд орно. Энэ үед уушги агшиж нүүрсхүчлийг гадагшлуулна.

Хамар
Хамар nasus externus тулгуур хэсэг нь яс ба мөгөөрснөөс тогтоно. Хамрыг уг, radix nasi, нуруу, dorsum nasi, үзүүр, apex nasi, хамрын угалз, alae nasi, хамрын нүх, narus nasi, хамрын хөндий, cavitas nasi гэж хуваана.
Хамрын мөгөөрсөн хэсэгт дор дурдсан мөгөөрсүүд орно.
1. Хамрын таславч мөгөөрс, cartilago septi nasi
2. Хамрын хажуугийн мөгөөрсүүд, cartilago nasi lateralis
3. Хамрын угалзны том, жижиг
мөгөөрсүүд, cartilagines alares majores et
minores эдгээрээс гадна хэд хэдэн жижиг
мөгөөрсүүд байна.
Хамрын хөндий, cavitas nasi хамрын таславчаар баруун зүүн ижил хэсэгт хуваагдаж, гадагшаа хамрын нүх болон нээгдэнэ. Хамрын хөндий нь үүдэвч vestibulum nasi, жинхэнэ хөндий cavitas nasi proprium гэж хуваагдах ба энэ хоёр нь дугуйвтар ирмэгээр limen nasi зааглагдана. Хамрын үүдэвч нь үслэг, арьсаар хучигдсан бөгөөд амьсгалаар орж байгаа агаарыг шүүх үүрэгтэй.
Үүдэвчний арьс нь хамрын босгоны хавиас аажмаар жинхэнэ хөндийн салст бүрхэвч болон хувирна.
Хамрын хөндийн салст бүрхэвч нь
хамрын таславч хажуугийн хана, түүний
гурван хос хясаа ясуудыг бүрхэхээс гадна,
хамрын хөндийд нээгддэг, судас,
мэдрэлийн нүхнүүд (foramen
sphenopalatinum, canalis incisivum) хамар нулимасны суваг, агаарт хөндийнүүд (sinus maxillaris, sinus frontalis, sinus sphenoidalis) самалдгийн сархиануудтай харилцана. Энэхүү сархиат хөндийнүүдийн хана нь хамрын салст бүрхэвчээр үргэлжлэн хучигдана.
Хамрын хөндийн салст бүрхэвч нь бүтэц ба гүйцэтгэх үүргийнхээ байдлаар амьсгалын хэсэг, regio respiratoria, үнэрлэх хэсэг, regio olfactoria гэж хоёр хуваагдана. Үнэрлэх хэсэгт дээд хясаа, дээд хонгил багтана.
Амьсгалын хэсэг нь бусад хэсгүүдийг эзлэх ба гурвалсан мэдрэлийн 1, 2-р салаануудын ширхгээр мэдрэлжиж бортого маягийн намираа хучуур эд салст бүрхэвчийг хучих ба олон янзын салст, уураглаг шүүрэлтэй булчирхай ихтэй. Өр нь хамрын салст бүрхэвч ба түүний доод давхарга нь цусны судсаар баялаг байдаг. Ялангуяа доод хясаа хавьд венийн судас сүлжээ, plexus cavernosus concharum үүсгэнэ. Амьсгалын хэсгийн салст бүрхэвч цусны судсаар их баялаг учир амьсгалаар орсон агаарыгчийглэж, бүлээцүүлэн, шүүж оруулдаг.

Төвөнх
Төвөнх larynx бол нарийн зохион байгуулалттайгаараа амьсгалын бусад эрхтнүүдээс онцлог юм. Төвөнх нь амьсгалын эрхтний үүрэг гүйцэтгэхээс гадна, дууны аппаратын үүрэг гүйцэтгэдэг хавсармал үйл ажиллагаатай эрхтэн бөгөөд булчингийн тусламжтайгаар нарийн хөдөлгөөн хийж чаддаг холбоосоор бэхлэгдсэн янз бүрийн хэлбэртэй мөгөөрсүүдээс бүтдэг. Иймээс бүтэц үйл ажиллага аараа хүний төвөнх бусад адгуусан амьтдынхаас илүү нарийн хөгжсөн байна.
Төвөнхийн байрлал:Төвөнх нь хүзүүний өмнө талаар, дээрээсээ ховч ястай, доороосоо мөгөөрсөн хоолойтой, араасаа залгиурын төвөнхийн хэсэгтэй, хажуугаараа хүзүүний судас мэдрэлийн багц ба бамбай булчирхайн хажуугийн хэсэгтэй нийлж оршино. Өмнө талаараа хүзүүний өмнөт булчингуудаар m. sternohyoideus, m.omohyoideus, m.thyrohyoideus-aap хучигдана. Төвөнхийн дээд хязгаар нь хүзүүний 4-5-р нугалмын зааг, доод хязгаар нь хүзүүний 7-р нугалмын дээд захаар байдаг. Дууны завсар нь хүзүүний 5-р нугалмын харалдаа байдаг. Эмэгтэйн төвөнх эрэгтэйнхээс бага зэрэг дээш, хүүхдийнх насанд хүрэгчдийнхээс дээр орших ба үр хөврөлийн үед бүр дээр байна. Харин өндөр настнуудын төвөнх залуу хүнийхээс доор байна. Хүний төвөнх нь юм залгих ба дуу гаргахад дээш, доош хөдөлнө,
Төвөнхийн мөгөөрсүүд: Төвөнхийн тулгуур хэсэг нь хос биш (бөлзгөн, бамбай, төвөнхийн таглаа мөгөөрсүүд) ба хос (хутгуур, эвэр, шаантаг) мөгөөрсүүдээс бүтнэ. Төвөнхийн хамгийн том мөгөөрс бол бамбай мөгөөрс cartilago thyroidea юм. Энэ нь урд захаараа тэгш өнцөг үүсгэн нийлсэн хоёр ижил дөрвөн ирмэгт ялтсаас тогтсон гялгар мөгөөрс бөгөөд төвөнхийн чухал хэсэг хутгуур мөгөөрс, дууны холбоо хоёрын өмнө ба хажуу талаар нь бамбай мэт хааж оршино. Бамбай мөгөөрсний 4 ирмэгт ялтаснуудын хоорондоо нийлсэн урд захууд босоо ирмэг үүсгэх ба үүний цээд хэсэг, ялангуяа эрэгтэй хүнд гадагшаа нилээд овойсон байдаг. Үүнийг төвөнхийн овгор, prominentia laryngea гэнэ. Үүний цээхэн талд бамбай хэлбэрт мөгөөрсний сэтэрхий incisura thyroidea superior байна. Хоёр ялтасны хамт дээд доод өнцгөөс цээд доод хос эвэр гарна. Дээд эврүүд cornus superius нь хэлний доод ястай холбоогоор, доод эвэр cornus inferius нь бөлзгөн мөгөөрстэй үөэр тус тус холбогдоно. Ялтасны гаднах гадаргуу дээр mm. sternothyroideus et thyrohyoideus бэхлэгдэх ташуу шугам linea obliqua байдаг.
Бөлзгөн мөгөөрс, cartilago cricoidea нь шиллэг мөгөөрснөөс бүтэх ба доод талаараа мөгөөрсөн хоолойтой холбогдож оршдог учир төвөнхийн суурь хэсэг болно. Бөлзөг мөгөөрсний өмнөд нарийн хэсгийг нум arcus cartilaginis cricoideae, хойт өргөн хэсгийг ялтас, lamina cartilaginis cricoideae, гэнэ. Бөлзгөн мөгөөрсний хажуу ба ялтасны дээд талд үений хос тавцангууд fades articularis thyroidea, facies articularis arytenoidea байна.
Төвөнхийн таглаа, epiglottis нь навч маягийн хэлбэртэй, доод талын нарийссан хэсгийг төвөнхийн таглааны иш, petiolus epiglottidis гэх ба үүдээрээ бамбай хэлбэрт мөгөөрсний ар талд бэхлэгдэж, урд тал нь хэл тийш, ia&jan йьтөвөнхийн хөндий рүү харж байрладаг уян налархай мөгөөрс юм.
Хутгуур мөгөөрс cartilagо arytenoidea нь дууны холбоо ба дууны булчинтай холбоотой оршино. Cyypь basis cartilaginis arytenoideae, орой, apex arytenoideae, гурван гадаргуутай. Үүнд: хойт гадаргуу нь хотгор, сууриныхаа үении гадаргуугаар facies lateralis бөлзөг мөгөөрсний үений гадаргуутай facies articularis arytenoidea холбогдоно. Суурийн урд талд дууны жинхэнэ холбоотой бэхлэгддэг дууны сэртэн pro¬cessus vocalis, ар талд нь булчингийн сэртэн processus muscularis байна.
Эвэр мөгөөрс, cartilago corniculata. Энэ нь сууриараа хутгуур мөгөөрсний орой дээр суусан жижигхэн шовгор мөгөөрс байдаг.Шаантаг мөгөөрс, cartilago cuneiformis бол гонзгойвтор хэлбэртэй, хутгуур таглаа мөгөөрсний нугалаанд plica aryepiglottica оршино.
Төвөнхийн үе :
1. Хутгуур бөлзгөн мөгөөрсний үe art. cricoarytenoidea (xoc) бол хутгуур маягийн мөгөөрсний суурь, бөлзгөн мөгөөрсний ялтасны дээрх үений тавцан хоёроос тогтох ба босоо тэнхлэгээр хутгуур мөгөөрс эргэх хөдөлгөөн хийнэ.
2. Бөлзгөн-бамбай мөгөөрсний үе art. cricothyroidea нь бамбай мөгөөрсний доод эврүүд ба бөлзгөн мөгөөрсний хажуугийн үений тавцангуудаас бүтдэг хавсарсан үе юм. Баруун зүүн хоёр байх ба хөндлөн тэнхлэгээр бамбай хэлбэрт мөгөөрсний дээд зах (сэтэрхий) бөлзөг мөгөөрсний ялтас ба хутгуур мөгөөрснөөс холдох ойртох хөдөлгөөн хийнэ.
Төвөнхийн холбоонууд:
1. Бөлзөг-бамбай мөгөөрсний холбоо lig. cricothyroidea нь бөлзөг мөгөөрсний нум ба бамбай хэлбэрт мөгөөрсний доод захын хооронд байна.
2. Бамбай-таглаа мөгөөрсний холбоо lig. thyroepiglotticum нь таглаа мөгөөрсний ишийг бамбай хэлбэрт мөгөөрсний дотор талтай холбоно.
3. Дууны холбоо буюу дууны хөвч lig. vocale нь хутгуур мөгөөрсний дууны сэртэн, бамбай хэлбэрт мөгөөрсний өнцөг хоёрын хооронд татаастай байх ба төвөнхийн салст бүрхэвчийн дор байна.
4. Үүдэвчийн холбоо, lig. vestibulare
Төвөнх дээр дурдсан өөрийн
холбоонуудаас гадна төвөнхийг орчных нь
эрхтнүүдтэй нь холбосон холбоонууд
байна. Үүнд:
1. Хэлний доод яс -бамбай хэлбэрт мөгөөрсний дунд холбоо lig. thyrohyoideum medianum нь бамбай хэлбэрт мөгөөрсний сэтэрхийгээс эхэлж хэлний доод ясанд бэхлэгдэнэ.
2. Хэлний доод яс-бамбай хэлбэрт мөгөөрсний хажуугийн холбоонууд ligg. thyrohyoidea larealis нь хэлний доод ясны их эвэр, бамбай хэлбэрт мөгөөрсний дээд эврүүдийг холбоно. Энэ холбооны дотор cartilago triticea гэдэг жижиг мөгөөрс байдаг. Эдгээр холбоонуудаас гадна хэлний доод ясны их эврийн доод зах ба бамбай хэлбэрт мөгөөрсний дээд захыг холбосон хальсан холбоо membrana hyothyroidea байдаг. Иймд төвөнх нь хэлний доод яснаас дүүжлэгдсэн мэт оршино. Төвөнх мөгөөрсөн хоолойн эхний цагирагтай мөгөөрсөн хоолойн холбоогоор lig. cricotracheale холбогдоно.
Төвөнхийн булчингууд:Төвөнхийн бүх булчингууд хөндлөн судалт булчинд багтах ба байрлалаар нь гадар талын, дотор талын гэж 2 хуваана.
Төвөнхийн гадар талын булчинд зөвхөн бөлзөг- бамбай хэлбэрт мөгөөрсний булчин m. cricothyroideus орно. Энэ нь бөлзөг мөгөөрсний нумын гадар талаас эхлээд дээш ар тийш явж бамбай хэлбэрт мөгөөрсний урд захад бэхлэгдэнэ. Энэ булчингийн агшилтаар бамбай мөгөөрс урагш хазайж хутгуур мөгөөрс, бамбай хэлбэрт мөгөөрсний өнцөг хоёрын хоорондох зай ихсэх ба дууны холбоо татагдаж чангарна. Төвөнхийн дотор талын булчингуудыг дууны завсрыг тэлэгч, шахагч гэж 2 бүлэгт хуваана.
1. Дууны завсрыг тэлэгч булчинд бөлзөг-хутгуур мөгөөрсний хойт булчин т. cricoarytenoideus posterior нь бөлзөг мөгөөрсний ялтасны араас эхэлж, хутгуур мөгөөрсний булчингийн сэртэнд бэхлэгдэнэ. Энэ булчингийн агшилтаар хутгуур мөгөөрснийбулчингийн сэртэн ар тийш доош болон дууны сэртэн гадагшилж, хутгуур мөгөөрс босоо тэнхлэгээр эргэж цууны завсар тэлэгдэж ихэснэ.
2. Дууны завсрыг шахагч булчингуудад бөлзөг, хутгуур мөгөөрсний хажуугийн булчин m. cricoarytenoideus lateralis нь бөлзөг мөгөөрсний хажуугаас эхлэн хутгуур мөгөөрсний булчингийн сэртэнд бэхлэгдэнэ. Энэ булчингийн агшилтаар хутгуур мөгөөрсний булчингийн сэртэн урагш, доош болон дууны сэртэн дотогшилж, хутгуур мөгөөрс босоо тэнхлэгээр эргэж дууны завсар шахагдаж багасна.
Бамбай хутгуур мөгөөрсний булчин m. thyreoarytenoideus нь дурдсан хоёр мөгөөрсийг холбох ба дотор нь 2 хуваана.
1. Дотор талын буюу дууны булчин m. vocalis нь дууны нугалаан дотор, дууны холбооны гадна талаар түүнтэй нийлж оршино. Энэ нь бамбай хэлбэрт мөгөөрсний дотор талаас эхэлж хутгуур мөгөөрсний дууны сэртэнд бэхлэгдэнэ. Үүний агшилтаар бамбай хэлбэрт ба хутгуур мөгөөрснүүд ойртсоноос дууны холбоо богиносож бүдүүрнэ.
2. Бамбай-хутгуур мөгөөрсний өөрийн нь булчин m. thyroarytenoideus нь өмнөх булчингийнхаа гадна талаар түүнтэй нийлж орших ба бамбай хэлбэрт мөгөөрсний дотор талаас эхэлж хутгуур мөгөөрсний дууны ба булчингийн сэртэнгийн хооронд бэхлэгдэнэ. Үйл ажиллагаа нь өмнөх булчинтай адил.
Хутгуур мөгөөрсний хөндлөн булчин m. arytenoideus transversus нь хутгуур мөгөөрсүүдийн араар хөндлөн байх ба үүний агшилтаар уул хоёр мөгөөрс ойртоно. Хутгуур мөгөөрсний ташуу булчин гп. arytenoideus obliquus (xoc) нь хутгуур мөгөөрсний булчингийн сэртэнгээс эхэлж дээш дотогш явж нөгөө талынхаа булчинтай зөрөн зарим хэсэг нь хутгуур мөгөөрсний оройгоос эхэлдэг.
Хутгуур-таглаа мөгөөрсний булчинтай m. aryepiglotticus хамт хутгуур таглаа мөгөөрсний хуниасан дотуур явж бамбай мөгөөрсний 2 ялтасны уулзварт бэхлэгдэнэ. Үүний агшилтаар төвөнхийн амсар багасна. Ийнхүү төвөнхийн өөрийн булчинг дууны хөвчийг чангалах, сулруулах, дууны завсрыг ихэсгэх, багасгах, таглаа мөгөөрсийг хөдөлгөх гэж 5 хувааж болно. Хүзүүний урд хөвч яснаас дээш, доош орших булчинг төвөнхийг араг яс руу татаж бэхлэх булчин гэж ангилдаг. Төвөнхийн хөндий cavitas laryngis нь дээшээ залгиурын хөндийд, төвөнхийн амсар aditus laryngis, болон нээгдэнэ. Энэ нь урд талаараа таглаа мөгөөрсний дээд зах, хажуугаараа мөгөөрсний хуниас plicae aryepiglotticae, apaapaa хутгуур мөгөөрснүүдийн хоорондох хуниасаар plica interarytenoidea хязгаарлагдана. Хутгуур мөгөөрснүүдийн хооронд ижил нэртэй сэтэрхий incisura interarytenoidea байна. Үүнээс хоёр тийш tuberculum corniculatum ба tuberculum cuneiforme гэдэг 2 жижиг төвгөр байдаг.
Хутгуур таглаа мөгөөрсний хуниасаас гадагш recessus piriformis гэдэг хонхор байна. Энэ бол залгиурын хананд оршино. Төвөнхийг фронталь хавтгайгаар зүсэж үзэхэд түүний хөндий нь дунд хэсгээрээ нарийн дээд доод хэсэг нь өргөн, элсэн цаг мэт хэлбэртэй байна.
Төвөнхийн хөндийг дээд хэсэг буюу үүдэвч vestibulum laryngis дунд хэсэг, cavum laryngis intermedius seu glot¬tis, доод хэсэг cavitas infraglottica гэж хуваана. Төвөнхийг сагитталь хавтгайгаар зүсэж үзэхэд дунд хэсэг нь нилээд чарийн бүтэцтэй байна. Үүнд: Хоёр хажуугийн хананд дээд доод талаара хуниасаар хясгаарлагдсан сагитталь завсар байдаг. Дээд хуниасыг нь plica vestibulares гэх ба баруун зүүн хуниасны хоорондох завсрыг rima vestibuli гэнэ. Доод оуюу дууны хуниас plicae vocales нь дээдхээсээ өндөр байх ба нөгөө талынхаа чугалаанаас дууны завсраар rima glottidis тусгаарлагдана. Дууны завсар бол төвөнхийн хөндийн хамгийн нарийн хэсэг юм. Дууны нугалаа үүдэвчний нугалаанаас ялгаатай нь зах нь нимгэн, цайвар өнгөтэй, дууны ба үүдэвчний нугалааны хооронд төвөнхийн хоёр хажуугийн хананд уут маягийн хөндий төвөнхийн ходоодонцор /entriculus laryngis байна. Төвөнхийн булчингуудын агшилтаар дууны холбоо их, бага ямар нэг хэмжээгээр чангарч амьсгал гаргахад агаарын урсгал нь түүнийг хэлбэлзүүлнэ. Энэ хэлбэлзэл нь төвөнхийн хөндийн дээрх агаарыг доргиулж авиа үүсгэнэ. Авиа үүсгэхэд төвөнхийн ямар булчин яаж оролцож байгааг дээр дурдсан булчингуудын үүрэг ажиллагаанаас мэдэж болно.
Төвөнх цусан хангамжаа бамбайн
дээд доод артериас a.thyroidea superior, a.
thyroidea inferior авна. Венийн цус нь v.
theroidea superior, v. theroidea inferior -т
цутгана. Тунгалгийн шингэн нь nodi
lymphatici cervicales profundi-д цутгана.
Мэдрэлжилт нь truncus sympaticus ба n.
laryngeus recurens . r
Мөгөөрсон хоолой
Мөгөөрсөн хоолой, trachea нас гүйцсэн хүнийх дунджаар 11-13 CM орчим урт, цилиндр маягтай урдаасаа хойш хавчигдуухан, түүний бүдүүн нарийн нь хүн бүрт харилцан адил биш.
Цагаан мөгөөрсөн хоолой нь хүзүүний 6-7-р нугалмын завсрын мөгөөрсний харалдаа, бөлзгөн мөгөөрснөөс эх авч сээрний 4,5-р нугалмын завсрын мөгөөрсний өмнө хоёр салж ацлан bifurcatio tracheae баруун зүүн хоёр гуурс bronchus principalis dexter et sinister болон салдаг. Цагаан мөгөөрсөн хоолойг байрлалаар нь хүзүүний хэсэг pars cervicalis, цээжний pars thoracica гэж хоёр хэсэг болгон хуваах бөгөөд сүүлийн хэсэг нь урт, цээжний дээд амсраас эхэлсэн байна.
Хүзүүний хэсэгт байрласан мөгөөрсөн хоолойн өмнө талд нь mm. sternohyodeus et sternothyroideus, түүний урд гүн зайг spatium pretracheal гэнэ. Гүн зайд бамбай булчирхайн доод вен v. thyroidea inferior бас бамбай булчирхайн хүзүүвч isthmus gl. thyroidea мөн хажуу талд нь lobi gl. thyroidea бамбай булчирхайн хэсгүүд, ар талд нь улаан хоолой esopha¬gus, nn. laryngis recurrens, хоёр хажуу талд нь хүзүүний судас мэдрэлийн багц тус тус байрладаг.
Мөгөөрсөн хоолойн цээжний хэсэг нь цээжний хөндийд баруун зүүн хоёр уушгины хоорондох зайг mediastinum, урд хойд хэсэг болгон хуваана. Мөгөөрсөн хоолойн цээжний хэсэгт өмнө талаар нь гол судасны нум хэсэг зүүн гуурсыг ороосон байдалтайгаар уруудах хэсэг болон тогтдог.
Мөгөөрсөн хоолойн өмнө талаар нь truncus brachiocephalicus, a. carotis commu¬nis sinistra, v. brachiocephalica sinistra бa өөхлөг хэсэг, тунгалгийн . зангилаа булчирхайнуудын хамт байрлана. Мөгөөрсөн хоолой нь 16-20 ширхэг хагас цагираган мөгөөрснүүдээс cartilagines tracheales бүтсэн бөгөөд хоорондоо цагираг холбоосоор ligg. annularae холбогддоп
Мөгөөрсөн цагирагны өргөн нь 0.33 см, зузаанаараа 1мм орчим юм. Цагираг мөгөөрсний хамгийн дээд мөгөөрс нь бусдаасаа өргөвтөр агаад төвөнхийн бөлзгөн мөгөөрстэй нийлдэг ба түүний хоорондох холбоог lig. cricotracheale гэнэ. Мөгөөрсөн хоолой нь доошилсоор ацлан баруун зүүн хоёр гуурсан хоолой болдог. Мөгөөрсөн хоолой нь гялгар мөгөөрсний эд эсээс бүтсэн бөгөөд гадна талаараа мөгөөрсний хальсаар бүрхэгдэнэ. Хагас цагираган мөгөөрсний ар талын задгай амыг нимгэн хальс paries membranaceus, туушид холбон нийлүүлж уул хоолойн хананд оролцож байдаг байна.
Мөгөөрсөн хоолой тийнхүү хагас цагираг мөгөөрс ба холбогч эдүүдээс бүтсэн учраас агших сунах боломжоор зохицсон байна.
Мөгөөрсөн хоолойг a. thyroidea infe¬rior, a. thoracica interna, aorta thoracica тус бүрээс гарсан жижиг салаа цусаар хангана.
Мөгөөрсөн хоолойн вөнийн цус нь plexus venosus ба бамбай булчирхай венэнд цутган орно. Тунгалгийн судас нь түүний ойролцоо байдаг тунгалгийн зангилаагаар дамжин nodi lymphatic] trachealis-т цутгана.
Мөгөөрсөн хоолойг n. vagus шууд мэдрэлжүүлэх бөгөөд nn.laryngeus recurens ба n. sympaticus мэдрэлжүүлнэ.

Амьсгалын гуурс
Мөгөөрсөн хоолой нь сээрний 5-б-р нугалмын завсрын харалдаа ацлан салаалж баруун зүүн амьсгалын гуурс bronchi principales (dexter et sinister) болон сална. Баруун гуурс нь богино бүдүүн бөгөөд мөгөөрсөн хоолойн шууд үргэлжлэл, урт нь 3 см орчим байна. Зүүн гуурс нь арай урт 4-5 см нарийвтар бөгөөд мөгөөрсөн хоолойн салаа маягтай эхлэн гарна.
Баруун гуурсны дээгүүр v. azygos зөрөн гарч урагшилсаар дээд хөндийн венд v.cava superior-т цутгана.
Мөн гуурсны доод өмнө талд нь a.pulmonalis dextra байрласан байна. Зүүн гуурсны дээгүүр нь гол судасны нуманцар arcus aortae даван зөрж дараагаар нь улаан хоолой ба гол судасны уруудах хэсэг зэрэгцэн байрлана. Мөн зүүн гуурсны өмнө талд a. pulmonalis sinistra байрлан түүний үргэлжлэл дээд талаар нь даван тогтоно. Амьсгалын гуурснй бүтэц мөгөөрсөн хоолойн бүтэцтэй нилээд төсөөтэй бөгөөд хагас цагираг мөгөөрснөөс бүтсэн байна. төвөнх ба мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс зэрэг эрхтнүүд нь агаар дамжуулах амьсгалын эрхтний хэсэг бөгөөд үргэлж нээлттэй байна. Эдгээр эрхтнүүдийн дотор талд нь сормослог хучаас эд бүхий салслаг бүрхүүлтэй тэр нь тоос шороо, нүүрс, элдэв бактери зэргийг саатуулж шүүх үүрэгтэй.
Уушги
Уушги pulmo, pneumon нь зүрх ба бусад эрхтний хамт цээжний хөндийд саvum thoracici-д байрлах бөгөөд баруун уушги pulmones dexter зүүн уушги pulmones sinister, цээжний хөндийн хоёр талд тус бүрдээ голтны гялтан, мөгөөрсөн ба гуурсан хоолой, судас зэрэгт дүүжлэгдэн тогтоно.
Өрцний баруун доод талд нь элэгний баруун том хэсэг байрладаг учраас баруун уушги түлхэгдэн дээшилж бага зэрэг дээр байрлана. Ийм байдлаас болж баруун зүүн хоёр уушги нь босоо байдлаараа харилцан адилгүй, баруун уушги нь богино өргөн, зүүнээсээ арай том байна. уушгиний хэлбэрийг конус маягтай гэж олон сударт бичсэн нь зүйтэй дүрс юм.
Уушгины суурь basis pulmonis өрцөн тал руу харж байдаг учраас өрцөн тал facies diaphragmatica хүнхэр байдалтай элгэнд түлхэгдсэн төвгөрт тохирч байдаг. Уушги нь дээшээ нарийвтар болсоор уушгины орой, apex pulmonis болно. Түүнээс гадна уушги хавирганы, facies costalis, болон дотно гадаргуутай facies medialis. Зүүн уушгины дотно гадаргуу хонхор байдаг ба доошилсоор зүрхний даралт бүхий хонхор impressio cardiaca болдог.
Уушгины дотно гадаргууны дундаас дээхнэ уушгины үүд, hilus pulmonis байх бөгөөд түүгээр гуурсан хоолой, цус тунгалгийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж гарч байдаг. Түүнийг уушгины уг, radix pulmonis гэнэ. Уушгины хавирганы гадаргуу бусдаасаа өргөн төвгөр, цээжний хөндийн хавирганы дотор талд тохирсон байдалтайгаар оайрладаг. Баруун зүүн уушги нь алин боловч тус бүр урд, доод, хойд гэсэн гурван ирмэгтэй байдаг .
Уушгины урд ирмэг, margo anterior нь уушгины хавирганы гадаргууг голтныхоос зааглан уруудаж доод ирмэгтэй нийлсэн байдаг. Зүүн уушгины доод ирмэгний доод хэсэгт зүрх байрлахад зохицсон сэтэрхий, incisura cardiaca (pulmonis sinistri) байх бөгөөд уул захаас доош үргэлжилсэн хэсгийг өнчин уушги, lingula pulmonis sinis¬ter хэмээнэ. Доод ирмэг margo inferior нь хурц бөгөөд өрцний болон, хавирганы гадаргууг тусгаарлан байрлана. Хойт ирмэг, margo posterior нь уушгины дотно гадаргууг хавирганыхаас зааглан мохоодуу байдалтай тогтсон байна.
Уушгины гадаргууг нарийвчлан ажиглавал уушгины үзүүрийн өмнө талаар ташуу хөндлөн байдалтай эгмэн доорхи ховил sulcus subcostalis зүүн уушгины дотно гадаргуу дээр гол судсанд дарагдсан дагуу урт ховил, түүнчлэн баруун уушгины хойд ирмэгээр нарийхан v. azygos-ын ховил тус тус байна. Баруун зүүн уушги тус бүр хэд хэдэн дэлбээнээс тогтоно. Баруун уушги дээд, lobus superior, дунд, lobus medius, доод, lobus inferior, гэсэг гурав. Зүүн уушги дээд ба доод lobus superior et lobus inferior гэсэн хоёр дэлбээтэй.
Эдгээр дэлбээнүүд баруун зүүн уушгинд ташуу завсар fissura obliqua хоёр талдаа бараг адилхан уушгины үзүүрээс доош 6-7 см, дотно гадаргуунаас эх авч хавирганы гадаргуу руу ташуу байдалтайгаар зүсэн уруудаж уушгины доод ирмэгийг сэтлэн гарч, уушгины дотно талаар өгсөн уушгины үүдийг чиглэн тогтдог. Уушгины дэлбээнүүдийн хоорондуур тусгаарласан завсрыг уушгины аль ч тал дээр тодорхой үзэж болно. Харин баруун уушгинд нэмэгдэл буюу хэвтээ завсар fissura horizontalis байдаг тэр нь дээр дурдсантай харьцуулбал төдийлөн гүн бус хавирганы гадаргууг зүсэн хөндлөнгөөр дотно ирмэгрүү орж уушгины үүдэнд hilus pulmonis хүрч тогтдог.
Хэвтээ завсар нь зөвхөн баруун уушгины дээд дэлбээг дунд дэлбээнээс тусгаарлана. Уушгины завсрыг ар талаас нь барагцаалбал 3-р сээрний арын сэртэнгээс, далны хамрын дотно тал руу татсан шугамтай тохирч байна. Уушгины дээд ба доод хоёр хэсгийн хоорондох завсар нь 4-р хавирганы мөгөөрсөн дээр яг тохирч байдаг.
Ийнхүү дээр дурдсан байдлаас үзвэл зүүн уушгины дээд дэлбээг баруун уушгины дээд дунд дэлбээтэй харьцуулан үзвэл хэмжээний хувьд адил байна. Баруун зүүн уушгийг ар талаас нь харвал ерөнхий байдлаараа ялгалгүй адил юм. Уушгины үүд hilus pulmonis бол гүн бөгөөд огцом орсон хонхор бөгөөд үүгээр уушгины нэг артери, хоёр вен, амьсгалын гуурс, тунгалгийн ба мэдрэлийн судаснууд орж гарч байна. Эдгээр нь хоорондоо холбогч эдээр холбогдон нийлж уушгины уг radix pulmonis болон тогтдог. Уушгины үүдний орчим хэд хэдэн тунгалгиин зангилаанууд nodi lymphatici pulmones байрлана. Дээр цурдсан зүйлүүдийг байрлалын хувьд тодорхойлбол зүун талдаа хамгийн дээгүүр a. pulmonalis, ap доод талаар нь амьсгалын гуурс ба уушгины вен байрлана. Баруун талдаа хамгийн дээгүүр амьсгалын гуурс, түүнээс доош артери вен тус тус байрлана. Уушгины гадна талаар уул эрхтнийг хучсан цээжний хальс pleura visceralis хучиж байдаг.
Уушгины өнгө нь бага хүүхдэд цайвар ягаан өнгөтэй байх ба насны байдлаар хувирч өөрчлөгдөн хүрэн бор болж зарим хэсэгтээ хар бор толбонууд өнгөцхөн тогтсон байна. Дээр дурдсан толбонууд нь амьсгалсан агаарын хамт гадаад орчноос орсон тоос шороо, нүүрсний зүйл юм. Уушгины эд эс маш хөнгөн бөгөөд сэвсгэр эдээс бүтсэн, түүний дотор агаар байгаа учраас уушгийг усанд хаяхад хөвдөг. Хэрэв эх дотроо үхэж гарсан хүүхдийн уушгийг усанд хаявал заавал живнэ. Уушгины өрдийн зай нь хэрэв эрэгтэй хүний цээжийг дээд хэмжээгээр тэлтэл агаар татаж амьсгалбал 5000 см3 агаар эзэлнэ. Тэгвэл хүн тэр амьсгалсан агаарыг гаргахын тулд цээжийг дээд хэмжээгээр агшуулан уушгинд байсан агаарыг гаргахад тэнд заавал 1500см3 агаар үлдэнэ. Үүнийг үлдэгдэл агаар гэнэ. Дээрх хоёр тооны дундаж ялгавар 3500см3 зай эзэлсэн агаарыг уушгины дундаж эзэлхүүн гэнэ.
Эдгээр гурван чухал хэмжигдхүүнээс гадна амьсгалын агаар 500см3, нэмэгдэл агаар 1500см3, хуримтлал агаар 1500см3 гэж тус тус тодорхойлон үзнэ.
Хүний 35-40 насанд уушгины амьдралын зай хэмжигдхүүн нь аажмаар буурдаг байна. уушгины хүндийн жин нь тогтмол бус хүн хүнийх өвөрмөц байхаас гадна эр эм, насны ялгаагаар маш их хэлбэлзэлтэй түүнчлэн уушгины цусан хангамжаас хамаарах явдал ч үзэгдэнэ. Гэвч дунд насны эрэгтэй хүний уушги барагцаалбал 1000-1300 гр, түүнээс эмэгтэй хүнийх 200-300 граммаар бага байна.
Гуурсан хоолойн салаанууд:Баруун зүүн уушги нь ерөнхий байдлаараа хоорондоо тун адил юм. Баруун зүүн уушгины ерөнхий гуурсан хоолой bronchi pricipales dexter et sinister зугуухан нарийссаар уушгины бүхэл бүтэн хэсгүүдэд хүрч тал бүрдээ салаалан ар талын мохоо ирмэг, уушгины суурь хүртэл салаалан маш нарийхан гуурсанцар болон төгсөнө. Өмнө талдаа ерөнхий гуурснаас дөрвөн том салаа гарч уушгины өмнө ба хажуу талыг барьж салаалан тарсан байдаг.
Ар талын гуурс нь тогтмол бус бөгөөд барагцаалбал хоёроос таван гуурс, түүнчлэн уушгины оройруу гуурс өгнө.
Уушгины зохион байгуулалт:Баруун зүүн уушгины ерөнхий гуурсан хоолойноос гарсан нарийн гуурсыг rami bronchiales гэх бөгөөд түүнээс үргэлжлэн нарийссаар маш нарийн салаанууд болно.
Дээр дурдсан гуурсан ба гуурсанцар хоолойнуудыг бүхэл бүтнээр нь авч үзвэл ургамал мод шиг хэлбэр дүрстэй юм. Гуурсанцар хоолойн хамгийн нарийн нь 1 мм диаметр байх бөгөөд уушгины жижиг хэсэгэнцэр, lobulus дотор байрлана. Гуурсанцар хоолой нь нарийссаар амьсгалын гуурсанцар bron-chioli respiratoria цаашилсаар цорго ductuli alveolares цулцангийн хүүдий saccus alveolaris, уушгины цулцан alveoli pulmonales болон төгсөнө.
Уушгины жижиг хэсгүүд хоорондоо холбох эдээс бүтсэн хальснуудаар зааглагдана. Уушгины гуурс ба гуурсанцрын ханын эд эсийн бүтэц нь хагас цагираг мөгөөрс ба гялгар булчингийн ширхэг салст бүрхүүлээс бүтдэг. Цулцангийн хүүдийн хана нь агаар бүхий цулцангийн уутны хөндий талаас авч үзвэл сурфактант, нэг хоёрдугаар зэрэглэлийн хучуур эс, эдгээрийн суурийн мембран, уушгины цулцангийн уутыг торлон бүрхсэн цусны хялгасан судасны эндотелийн суурийн мембран, эндотелийн эс гэсэн 6 үе давхрагаас бүтнэ. Үүнийг агаар цусны хориг гэнэ. Энэ 6 бүтцийг нэвтэлж байж цус хүчилтөрөгчөө авч нүүрс хүчлийн хийгээ амьсгалсан агаарт өгнө.
Уушгины цусан хангамж мэдрэлжилт:Уушги зөвхөн ганц артерийн цусаар хангагдаад зогсохгүй венийн цус зүрхний баруун ховдлоос гарч уушгины артериар дамжин уушгины үүдээр орж салаалан гуурс ба гуурсанцар тус бүрийг дагалдан явсаар уушгины цулцангийн хананд хүрч нарийссаар хялгасан судсан тор болдог. Энд хийн солилцоо явагдан гаднаас хүчилтөрөгч авч цуснаас нүүртөрөгчийн ислийг амьсгалын замаар гадагш гаргана. Ийнхүү бодисын солилцоо хийсний дараа венийн цус нь цэвэрлэгдэн нарийн судаснуудаар дамжин уушгины дөрвөн венээр гарч зүрхний зүүн тосгуурт орж ховдлоор дайран дахин их эргэлтэнд урсан явна. Амьсгалын гуурсыг тэжээдэг нарийн артөрийн салаа rami bronchiales нь цээжний гол судас aorta thoracica, a. intercostalis su¬perior, a. subclavia зэрэг артериудаас эх авч амьсгалын гуурсны хана ба хоорондох холбогч эдүүдийг тэжээнэ. Эдгээр артериуд нь нарийссаар венийн судас болж тэр нь бүдүүрсээр амьсгалын гуурсны вен болон v.bronchiales, v. azygos, v.hemiazygos гэдэг венд цутгана. Уушги нь тэнэгч мэдрэл, truncus sympaticus хоёроос мэдрэлжинэ.