Friday, September 5, 2008

Хоол боловсруулах тогтолцоо

Амны хөндий
Хоол боловсруулах систөмийн эрхтнүүд эхлэхдээ толгойн хэсэгт байдаг амны хөндийгөөс (cavum oris) эхлэх бөгөөд үүнийг жинхэнэ амны хөндий, cavitas oris propria амны үүдэвч vestibulum oris гэж хоёр хэсэг болгон хуваана.
Амны үүдэвч гадна талаасаа уруул, хацар, завьж дотор талаасаа шүд, буйл хоёрын хоорондох завсар маягийн зайг хэлнэ. Хоёр уруулын хоорондох завсрыг, rima oris гэнэ. Үүгээр гадна тийшээ харьцана.
Уруул, labia oris нь цагираг ширхэгтэй булчингаас тогтсон бөгөөд гадна талаараа арьсаар хучигдсан, дотор талаар нь салст бүрхэвчээр бүрхсэн байдаг. Дээд ба доод хоёр уруулын нийлж байгаа өнцөг хэсгийг commissura labiorum гэнэ. Дээд ба доод уруулын салст бүрхэвч дээд, доод хөвчийг, frenulum labii superioris, frenulum labii inferioris үүсгэнэ. Хацар, buccae нь хацрын булчин арьсаар хучигдсан гүн хэсэгтээ өөхлөг, corpus adiposum хэсэгтэй. Дотор -талдаа салст бүрхэвчтэй.
Жинхэнэ амны хөндий cavitas oris propria нь урьд ба хажуу талаараа шүд, ар талаараа залгиур хоолойн багалзуурын хэсгээр хязгаарлагдана. Мөн амны хөндийн дээд хана нь хатуу, зөөлөн тагнай palatum, доод ёроолыг нь хэлэн доорхи хос булчин, mm.mylohyoidei хэлний хамт үүсгэнэ. Ам жимийж байхад хэлний дээд тал нь тагнайтай нийлж хавирч байна. Амны хөндий нь хэлний эргэн тойронд байгаа завсар маягийн зай юм. Хэлний доод гадаргууд салст бүрхэвчээс үүсгэгдсэн хэлний хөвч, frenulum linguae оршино. Түүний хоёр хажууд жижиг шовгор хөхлөг, caruncula sublingualis бий тэр орой дээрээ жижиг нүхтэй үүгээр хэлэн доорхи булчирхайн шүүрэл гаргах цорго нээгдэнэ. Хөхлөгийн хажуу ар хэсгээс үргэлжилсэн хуниас, plica sublingualis байна.
Тагнай.Тагнайг palatum гэнэ. Үүнд хатуу, зөөлөн тагнай гэж хоёр хэсэг болгоно. Тагнайн өмнө хэсгийг ястай хэсэг буюу хатуу тагнай, palatum durum хэмээнэ. Энэ нь хоншоор ясны тагнайн сэртэнгээс бүтсэн бөгөөд тагнайн ихэнх хувийг эзэлнэ. Тагнайн ар хэсэг болох зөөлөн тагнай, pala¬tum molle нь түүний багахан хэсэг юм.
Зөөлөн тагнайн бүтэц нь булчин юм. Тайван байдалтай хамраар амьсгалахад зөөлөн тагнай нь доошоо унжин амны хөндий ба залгиур хоолойг тусгаарлаж байна. Тагнайн голоор зураас маягийн заадас, raphe palatini байдаг.
Мөн тагнайн өмнөд хэсэг буюу үүдэн шүдний ар талаарх хөндлөн атирааг, plicae palatinae transversae гэдэг. Зөөлөн тагнай, palatum molle нь дээр дурьдсан хатуу тагнайн ар ирмэгт бэхлэгдэн тогтсон байна. Зөөлөн тагнайн хойт хэсгийг тагнайн хөшиг, velum palatinum түүний ар гол хэсэгт нь хүүхэн хэл, uvula унжсан байдалтайгаар байрлана.
Зөөлөн тагнайн хоёр хажуу хэсэгт хос хоёр нуманцар үүснэ. Үүний урд нуманцар хэл-тагнайн, arcus palatoglossus энэ нь хэлний угийн хажууд хөвчлөн татагдана. Нөгөө хэл-залгиурын ар нуманцар, arcus palatopharyngeus бол залгиур хоолойн хананд төгссөн байна. Дээр дурьдсан хоёр нуманцрын хооронд жижиг хонхор үүсэж тэнд тагнайн бүйлсэн булчирхай, tonsilla palatina байдаг юм. Бүйлсэн булчирхай гэдэг нь лимфийн эд эсээс бүтсэн бөгөөд энэхүү хонхорт fossa tonsillaris шигдэн сууна. Түүний доод тал нь томхон гурвалжин хэлбэртэй байна. Бүйлсэн булчирхайн дээд захад үүссэн гүн хонхрыг fossa supratonsillaris гэнэ.
Тагнайн бүйлсэн булчирхай нь босоогоороо 20-25 мм, уртаашаа 15-20 мм, хөндлөнгөөрөө 12-15 мм хэмжээтэй байна. Бүйлсэн булчирхай гадуураа салст бүрхэвчээр бүрхэгдэх бөгөөд олон тооны хонхортой, cryptae tonsillaris гэнэ.
Зөөлөн тагнайн элдэв хөдөлгөөнийг зохицуулж байдаг булчингуудыг дурдвал:
1. Тагнай-залгиурын булчин, m.palatopharyngeus нь hamulus pterygoideus сэртэнгээс эхэлж нуманцрыг үүсгэнэ. Булчин нь зөөлөн тагнайн хөшгийг доош татаж залгиур хоолойг дээш өргөнө.
2. Тагнайн хэлний булчин, m.palatoglossus бол тагнайн доод талаас эхэлж доошилсоор тагнай-залгиурын нуманцар ба хэлний хөндлөн булчинд нийлж төгсөнө. Уул булчин тагнайн хөшгийг доош татна, урд хойт нуманцрыг чангалж хоолойг нарийсгана.
3. Тагнайг өргөгч булчин, m.levator veli palatini тагнайн өргөгч булчин нь толгойн ясны суурь хэсгийн доод талаас чамархай ясны пирамидын үзүүр, евстахиевийн гуурсны мөгөөрсний хэсгээс эх авч зөөлөн тагнайн доод дотно талд бэхлэгдэнэ. Энэ булчин нь тагнайн хөшгийг дээш өргөнө.
4. Тагнайн хөшгийг чангалагч, m. ten¬sor veli palatini тагнайг дэлгэгч булчин эхлэхдээ толгойн суурь ясны spina ossis sphenoidalis мөн евстахиевийн гуурснаас эх авч доошоо эщ орж, hamulus processus pterygoidei, сэртэнг ороож эргэсэн байдалтайгаар шулуун өнцөг үүсгэн тагнайн өргөн шөрмөсөнд нийлдэг. Энэ булчин нь тагнайн хөшгийг дэлгэнэ.
5. Хүүхэн хэлний булчин, m.uvulae хос нарийхан булчин spina nasalis superior, зөөлөн тагнайн өргөн хальснаас эхэлж хүүхэн хэлэнд төгсөнө. Уул булчингийн агшилтаар хүүхэн хэл богиносно. Ам нь үүдэвч ба амны хөндий, залгиур хоолойтой харьцана. Амны жинхэнэ хөндий, залгиур хоолойн уулзварын дугуй нүхийг хөөмий, istmus faucium гэдэг. Хажуу талаараа нуманцар, arcus palatoglossus дээд талаар нь зөөлөн тагнай palatum molle, доод талаараа хэлний угаар тус тус хязгаарлагдана.
Тагнайг a. facialis, a. palatina ascendens, мөн a. maxillaris, a. palatina descendens цусаар хангах ба эдгээр нь гүрээний гадна артериас, a. carotis externa гарна. Мөн залгиурын a. pharyngea ascendens бас оролцоно.
Шүд, dentes нь амны хөндий ба амны үүдэвч хоёрын хооронд хоншоор эрүүний түүшинд шигдэн сууж байна.
Хүний шүдний үр хөврөлийн хөгжил нь эпитель, мезенхимийн гарал үүсэлтэй юм. Зарим нэгэн доод хөгжил бүхий сээр нуруутан адгуус амьтны шүд нь бараг бүхэл амьдралын туршид солигдож ургаж байна. Харин хүний шүд нь бүхэл амьдралдаа хоёр удаа солигдож ургадаг.
Үүнд: 1. Сүүн шүд, dentes decidui, 2. Тогтмол шүд, dentes permanents.
Заримдаа хүний шүд гурав дахь удаагаа шүдлэх явдал үзэгддэг гэж сударт бичсэн нь тун ховор бололтой. Буйл нь цусны судсаар баялаг боловч мэдрэлжилтийн талаар дутмаг байдаг. Хүний шүд нь гадаад хэлбэр маягийн хувьд их бага янз бүр боловч өрөнхий зохион байгуулалт нь адил юм. Жишээлбэл: 1. шүдний дөш, corona dentis 2.шүдний хүзүүвч, collum dentis 3. шүдний углуурга, radix dentis гэж гурван хэсэг болгоно.
Шүдний дөш буйлнаас дээш ил цухуйж байх бөгөөд шүдний хүзүүвч нь буйл дөш хоёрын заагт байрлана. Шүдний углуурга эрүүний ясанд шигдэн сууна. Түүний үзүүрийг apex radicis гэнэ. Углуургын үзүүрт нь маш жижиг нүх, fora¬men apicis байна. Энэ нүхээр шүдний цусны судас, мэдрэл түүний хөндийд ордог.
Шүд бүхэн дотроо хөндийтэй, cavitas dentis байна. Уул хөндийгөөс углуургын үзүүрийн нүх хүртэл холбосон сувагтай canalis radicis dentis, шүдний хөндий цусны тараагч ба хураагч, судас мэдрэлээр баялаг зөөлөн эд pulpa dentis байна. Шүдний углуурга, буйл ясандаа шигдэн сууж ясны хальсаар, periosteum alveolare хучигдан бэхлэгдэнэ.
Шүд нь маш хатуу эдээс бүтжээ. Түүний бүтэц найрлагыг тодорхойлж үзвэл: 1.Дентин, dentinum 2.Паалан, enamelum З.Цемент, cementum гэсэн 3 эдээс бүтнэ. Эдгээрийн голлох хэсэг нь дентин юм.
Дөшний гадуур бүрхсэн гялалзсан цагаан өнгөтэй эдийг паалан гэнэ.
Харин түүний углуурга гадуураа цементээр бүрхэгдсэн байдаг. Нялх хүүхэд 6-7 сартай байхдаа анх сүүн шүд ургаж эхэлнэ.
Эхлээд буйл нь нимгэрч ирмэгц эрүүний үүдэн шүднээс эхлэн шүдэлсээр гурав дахь жилдээ бүгд хорин шүдтэй болсон байна. Сүүн шүдийг тоогоор тодорхойлбол ийм байна.
201212102
201212102 бүгд20болно.
Үүнд: үүдэн шүд хоёр, соёо нэг, их араа хоёр тэгээд 6 наснаасаа 12-13 нас хүртэл бүх сүүн шүд нь солигдон ургахдаа 1-р араанаас эхлэхийн зэрэгцээгээр бас нэмэгдэл шүд ургана. Харин 18-30 насны орчимд мөн «агт араа» гэдэг төгсгөлийн шүд ургана.
Хүний тогтмол шүдийг тоогоор тэмдэглэн харуулбал:
32122123
32122123 бүгд 32 болно.
Үүдэн шүд, dentes incisivi нь хоншоор эрүүнд тус бүр дөрөв, түүний дөш нь цүүцэн хэлбэртэй, хурц ирмэгтэй байдаг. Дээд шүдний дөш нь өргөн, доод нь нарийвтар бөгөөд элдэв хоолны зүйлийг хэрчихэд тохиромжтой байна.
Үүдэн шүд нь нэг углуургатай, доод шүдний углуурга нь хажуугаасаа хавчигдуу байна.
Соёо, dentes canini нь хоншоор эрүүнд тус бүр хоёр байх ба бөгөөд нэг углуургатай нарийхан, хажуугаасаа хавчигдуу байна. Дөш нь хурц шовгор гурвалжин үзүүртэй юм. Бага араа, dentes prerpolares бол соёоны дараа эгнээнд хоншоор эрүүнд тус бүр дөрөв байна.
Бага арааны углуурга, дээд шүдэнд хоёр, доороо 1, зажлах тал дээрээ дөрвөн төвгөртэй түүний хоёр нь хэлэн талын захад байдаг. Энэ дөрвөн товгорын хоорондуур тодхон мэдэгдэхүйц дагуу ховилтой байдаг. Тэрхүү тэгш бус овгор товгор хонхор ховилтой байдаг нь ямар нэгэн хоолны зүйлийг зажилж жижиглэхэд тохиромжтой байна.
Их араа, dentes molares хоншоор эрүүнд тус бүр зургаа байна.
Харин нэг хоёр дахь арааны дөш нь том боловч хамгийн сүүлийн агт араа, dentes serotinus бага байна.
Их арааны дөшний зажлах гадаргуу нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд гурав түүнээс дээш тогтвортой байдаг явдал бол хоолны зүйлийг жижиглэсэн нөхцөлд шүлстэй хольж давтахад зохицжээ. Бас тэр товгорын хооронд нь ховил ба хонхор байна.
Хоншоорын их арааны углуурга нь гурван тулгатай, түүний хоёр тулга нь хацар талдаа, нөгөө нэг нь хэлэн талдаа байрлана. Эрүүний их арааны углуурга нь зөвхөн хоёр тулгатай. Энэ нь урд хойд зэргэлдээ байдлаар оршино.
Хоншоорын үүдэн шүд нь тайван байдалтай байхад эрүүний шүдэн дээгүүр бага зэрэг давсан байдаг. Энэ нь зөв байрлал буюу зөв зуулт гэнэ.
Шүдний цусан хангамж ба мэдрэлжилт
Бүх шүдийг a.maxillaris цусаар хангах бөгөөд хоншоорын хойд талын шүднүүдийг, аа. alveolares superiores posteriores урд талын шүднүүдийг аа. alveolares superiores anteriores, эрүүний бүх шүдийг a.alveolaris inferior, хангана. Дээрх артериудаас шүд тус бүрд салаа өгч цусаар хангана. Үүнд: 1.шүдэнд rami dentales 2.шүдний бүрхүүлүүдэд rami alveolares З.буйланд rami gingivales
Шүдний хураагч судас нь дээр дурьдсан тараагчийн нэгэн адил нэртэй, эдгээр хураагчууд нь бүгд нүүрний хураагчид, v.facialis цутгана. Тунгалаг нь олон жижиг судсуудаар дамжин nodi lymphatici submandibulares, submentales et cervicales posteriores-т цугларна. Дээд шүднүүдийг 5-р мэдрэлийн II салаанаас nn.alveolares superiores мэдрэлжүүлнэ.
Эдгээрийг дотор нь ялгаварлан үзвэл дээд шүдийг, nn. alveolares superiores medii et posteriores-oop үүсгэгдсэн plexus dentalis superioris мэдрэлжүүлнэ. Гурвалсан мэдрэлийн III салаанаас гарсан n.alveolaris inferior эрүүний шүдийг мэдрэлжүүлнэ.
Хэл. lingua, glossa бол хөндлөн судалт булчингийн ширхгээс тогтсон хөдөлгөөнт эрхтэн юм.
Хэл нь булчинлаг эрхтэн учраас түүний байрлал, хэлбэр дүрс, хөдөлгөөнөөр хоол ундны зүйлийг идэж уух, зажилж жижиглэхэд нааш цааш болгож хольж хутгахын зэрэгцээгээр хүний дуу авиа гаргахад засаж өгөх чухал үйл ажиллагаа бүхий эрхтэн байна.
Хэл гадна талаараа салст бүрхэвчээр хучигдсан бөгөөд мэдрэлийн судлаар баялаг учраас идэш уушны зүйлийн халуун хүйтэн, хатуу зөөлөн, элдэв юмны амт чанарыг мэдрэх гол чухал эрхтэн гэж үзнэ.
Хэлийг бие corpus linguae мөн хэлний үзүүрийг, apex хэлний угийг, radix linguae гэж гурав хувааж үзнэ. Хэлний уг эрүү ба хэлэн доорхи ясанд, os hyoideum бэхлэгдсэн байна. Хэлний дээд тал нь гүдгэр бөгөөд тагнай тийшээ харж байгаа хэсгийг dorsum гэнэ. Доод талыг fades infe¬rior linguae гэнэ. Хэлний урд хэсэг нь сул чөлөөтэй, доод талд нь хэлний хөвч, frenu¬lum linguae байна.
Хэлний уг хэсэг нь булчингаар эрүү, хэлэн доорхи яс шөвөг сэртзнд бэхлэгдэнэ. Хэлний хоёр ирмэг margo lin¬guae нь хэлний хажуу хязгаар болно.
Хэлний уг ба биө хоёрын хоорондох заагт байгаа мухар нүхийг, foramen caecum linguae гэнэ. Энэ мухар нүхнээс хажуу урагшаа чиглэсэн хязгаарлагч ховил, sul¬cus terminalis мөн хэлний голоор нарийхан дагуу ховил, sulcus medianus linguae оршино.
Хэлний гүн хэсгийн голоор нь холбогч эдээс бүтсэн хэлний таславч septum linguae бий.
Хэлний дээд талын салст бүрхэвчинд нь олон янзын хэлбэр дүрс бүхий хөхлөгүүд үзэгдэнэ.
Хэлний уг урд хэсгээ бодвол зузаан салст бүрхүүл доор нь лимфойд эдийн, tonsilla lingualis бөөгнөрөл ихтэй. Бас хэлний угаас төвөнхийн амсар руу татсан хуниас дотно, гадна нугалаасны plicae glossa epiglottica medialis, plicae glossa epiglottica laterialis, хооронд байрлах хоёр жижиг хонхрыг, fossae seu valleculae epiglottica гэж нэрлэнэ. Хэлний урд хэсэг нь нимгэвтэр салст бүрхүүл нь олон янзын хөхлөгүүдээр хучигдана.
1. Утсан хөхлөг, papillae filiformes хамгийн жижиг маш олон тооны хөхлөг хэлний урд хэсэгт дээд салст бүрхүүл дээр их байна. Энэ хөхлөг хүрэлцэх, халуун хүйтнийг мэдэрнэ.
2. Мөөгөн хөхлөг, papillae fungiformes жижгэвтэр энд тэнд тархай ялангуяа хэлний нуруун талаар элбэг байна. Энэ хөхлөг нь амтлах сэрлийг хүлээж авна.
3. Шигтгээн хөхлөг, papillae vallatae эргэн тойрон цагираг хашлагатай бөгөөд түүний дотор талаар давхар ховилтой байдаг учраас шигтгээ хөхлөг гэж нэрлэнэ. Бусад хөхлөгүүдийн дотроос хамгийн том нь юм. Энэ хөхлөг хэлний угийн хязгаарлагч шугамын дагуу латин үсгийн <> маягтай байрлана. Дээр гарсан мухар нүхнээс хоёр тийшээгээ цуварсан байна. Мөн хөхлөг тоо ширхгийг хувьд бусдаасаа цөөн 7-12 орчим байна. Уул хөхлөг нь амтыг мэдэрнэ.
4. Навчин хөхлөг, papillaefoliatae хэлний хойт талын хажуу хэсэгт байрлана. Зах дагуу босоо хөндлөн үрчлээс маягтайгаар байрладаг. Эдгээр хөхлөгүүд нь амтлах ажиллагаатай нягт оролцоотой учир амтлахын хүлээн авуур гэж нэрлэж болно. Хэлний голоор фиброз эдээс бүтсэн тасалгааг, septum linguae гэнэ. Энэ таславч нь хэлийг хоёр адил баруун зүүн хэсэг болгон хуваана.
Хэлний булчинг хоёр бүлэг болгож үзнэ. Нэгдүгээрт яснаас эхэлж хэлэнд ирж бэхлэгддэг булчинд дор дурдсан гурван булчин хамаарна. Үүнд: m.genioglossus, m. hyoglossus et styloglos¬sus
Хоёрдугаарт хэлний жинхэнэ өөрийн булчин нь хөндлөн судалт булчингийн ширхгээс тогтох бөгөөд үйл ажиллагаагаараа хэлийг элдэв хэлбэр, дүрс маягтай болгон өөрчилнө. Тэр булчинд m.longitudinalis superior, m. longitu-dinalis inferior, m. transversus, m. verticalis linguae гэсэн булчингууд хамаарна.
Нэгдүгээр бүлэгт хамаарах булчин тус бүрийг тодорхойлбол:
1. Ооч хэлний булчин, m.genioglossus эрүүний дотор талын оочны шовхоос, spina mentalis-aac эхэлж дэвүүр хэлбэртэй явсаар хэлний угт төгсөнө. Энэ булчингийн ажиллагаагаар хэл урагш татагдана.
2. М. hyoglossus нь хэлэн доорхи ясны, os hyoideum их эврээс эх авч хэлний гүн хэсэгт нэвтрэн орж бусад булчингийн ширхэгтэй нийлж төгсөнө. Энэ булчингийн ажиллагаагаар хэл хойш татагдана.
3. Шөвгөн сэртэн хэлний булчин, m. styloglossus нь шөвгөн сэртэнгээс processus styloideus эхэлж дотогш дотно тал руу уруудаж хэлний доод хажууд төгсөнө. Уул булчингийн ажиллагаагаар хэлийг дээш доош нь татна.
4. М.chondroglossis нь ховч ясны бага эврээс эхэлж хэлний уг дээр бэхлэгдэнэ. Агшихдаа хэлийг арагш доош татна.
Хоёрдугаар бүлэгт хэлний жинхэнэ өөрийн булчин нь хөндлөн судалт булчингийн ширхгээс тогтох бөгөөд хэлний булчингууд нь их бие гүн хэсэгтээ байх ба ямар нэгэн яснаас эх авч бэхлэгдээгүй, үйл ажиллагаагаараа хэлийг элдэв дүрстэй болгоно. Үүнд:
1. Хэлний дээд дагуу булчин, m.longitudinalis superior нь хэлний дээд салст бүрхүүл дор байрлана. Уул булчингийн ажиллагаагаар хэлийг богино болгоно.
2. Хэлний доод дагуу булчин, m. lon¬gitudinals inferior булчин хэлний доод гадаргуугаар байрлаж, агшилтаараа хэлийг зузаан товгор болгоно.
3. Хэлний босоо булчин, m. verticalis linguae дагуу болон хөндлөн булчинд тэгш хэмтэй байрлана. Түүний агшилтаар хэл хавтгай болж нимгэрнэ.
4. Хэлний хөндлөн булчин, m.transversus linguae нь дагуу ба босоо булчингийн ширхэгтэй харилцан перпендикуляр байдалтайгаар байрлана. Энэ булчингийн ажиллагаа нь босоо булчингийн эсрэг болно.
Хэлний цусан хангамж: хэлийг гүрээний гадна артери, a.carotis externa-ын салаа
a. lingualis цусаар хангана. Энэ салаа нь хэлний булчингийн ширхгийн дагуу орж түгнэ. Хэлний вен v.lingualis бол хэлний бүх цусыг цуглуулан дотор буулганы венд цутгана. Хэлний тунгалаг нь жижиг судсаар дамжиж оочин доорхи ба үзүүрийн лимфийн зангилаанд, nodi lymphatici submentales, submaxillares цутгана. Эндээсээ цааш хүзүүний гүний nodi lymphatici cervicales profundi-д цутгана. Хэлний мэдрэл нь хөдөлгөх ба мэдрэх хоёр тусгай мэдрэл байдаг. Хөдөлгөх мэдрэл нь тархины арван хоёрдугаар хос мэдрэл, n.hypoglossus юм. Хэлний салст бүрхүүлийн мэдрэх мэдрэл нь гурвалсан мэдрэлийн гуравдугаар салаанаас гарсан n.lingualis юм.
Шүлсний булчирхай. Хүний чих ба эрүү, хэлний орчим шүлс боловсруулдаг гурван хос нилээд том булчирхайнууд байна. Энэ гурван булчирхай нь боловсруулсан шүлсээ амны хөндийд ялгаруулах цорготой бөгөөд байрлалаар нь эдгээрийг чихний орчмын, эрүүн доорх, хэлэн доорх булчирхай гэж тус тус нэрлэнэ. Эдгээрийг тус бүрд нь тодорхойлбол:
1. Чих орчмын булчирхай, glandula parotidea нь дээр дурдсан булчирхайнуудын дотроос хамгийн том нь юм. Энэ булчирхай чихний доод хэсэгт эрүүний хойт хонхорт, fossa retromandibularis байрлана. Энэ булчирхай нь долоон жижиг хэсгээс бүтсэн бөгөөд өөрийн нь хальс, fascia parotidea хоёр салж, гадар, дотор талаар нь битүү бүрхсэн байна. Булчирхайн цорго, ductus parotideus (Senoni), 5-6 см урт юм. Уул цорго нь мөн булчирхайн урд захаас эхэлж, m.masseter дээгүүр давж хацрын хөхлөг хэсэг дундуур гарч, m.buccinator булчинг нэвтрэн салст бүрхүүл доогуур орж хоншоорын II бага арааны орчим амны үүдэвчинд нээгддэг.
2. Эрүүн доорхи булчирхай, glandula submandibulars арав орчим жижиг хэсгүүдээс тогтсон бөгөөд эрүүн доорхи хонхорт, fossa submandibulars байрлана. Энэ булчирхайн дээгүүр арьс ба булчин, m.platysma мөн хүзүүний өөрийн нь нимгэн хальс битүү бүрхсэн байна. Уул булчирхай m.mylohoideus-ын ар хойт захыг тах мэт үмхэж тогтдог. Энэ булчирхайн цорго, duc¬tus submandibulars хэлэн доорхи маханцарт, caruncula submandibularis нээгдэнэ.
Хэлэн доорхи булчирхай, glandula sublingualis хэлний дор m.mylohyoideus дээр орших хоёр нугалааны завсарт plica sublingualis байрлана.
Хэлэн доорхи булчирхайн цорго нь хэсэг тус бүрээс гарч өөр хоорондоо нийлэхгүй тус тусдаа амны хөндийд нээгдэх боловч гол цорго нь ductus sublingualis юм. Тэрээр эрүүн доорхи булчирхайтай адил нээгдэнэ.
Түүнчлэн амны үүдэвч ба хөндийн салст бүрхүүлүүдэд олон жижиг булчирхайнууд байна. Эдгээрийг байрлаж байгаа эрхтнээр нь нэрлэнэ. Үүнд: уруулын булчирхай, glandulae labiates, хацрын glandulae buccales, тагнайн glandulae palatinae. Эдгээр булчирхайнууд нь маш жижиг цоргонуудаар дамжин амны хөндийд шүлс гаргана. Дээр дурьдсан булчирхайнуудын шүүс болох шүлс нь найрлагандаа уургийн бодис муцин салс, фермент агуулдаг. Шүлс амны хөндийд хоолыг боловсруулах, шингээх, зөөллөх үүрэгтэй.
Чихний орчмын шүлсний булчирхайн цусан хангамжаа чамархайн өнгөц артериас, a.temporalis superficialis авна. Венийн цус нь эрүүн доорхи венад, v.retromandibularis, цутгана. Тунгалгийн шингэн нь, nodi lymphatici parotidei-д мэдрэл нь n.glossapharyngeus болно.
Эрүүн доорхи, хэлэн доорхи шүлсний булчирхайг нүүрний артериас, a.facialis салаа өгч цусаар хангана. Мөн венийн цус нь нүүрний венд цутгана. Булчирхайнуудаас лимфийн шингэн нь, nodi lymphatici submandibulares-т цутгана. Мэдрэл нь n.intermedius.
Урд гэдэсний гаралтай эрхтэн
Залгиур хоолой
Залгиур хоолой, pharynx нь булчингаас бүтсэн дээгүүрээ бүдүүн доогуураа нарийн, тосгуур маягтай эрхтэн юм. Залгиур хоолой нь толгойн суурь ясны залгиурын төвгөрөөс эхэлж, хүзүүний их биеийг барьж уруудсаар хүзүүний б-7-р нугалмын зэргэлдээд улаан хоолой болж үргэлжилнэ. Залгиур хоолойн ар ба хажуу хана нь булчинлаг давхруудаас тогтсон, харин өмнө талдаа ханагүй юм.
Залгиур хоолойн хөндийг, cavitas pharyngis гэнэ. Залгиур хоолой нь ам хамрын хөндий ба төвөнхийн араар оршино. Залгиур хоолойг ойр орчмын эрхтнээр нь түүнийг гурван хэсэг хувааж нэрлэнэ. Үүнд:
• Хамрын хэсэг (чихалзуурын) pars nasalis
• Амны хэсэг (багалзуурын) pars oralis
• Төвөнхийн хэсэг (боголзуурын) pars laryngea
Залгиур хоолойгоор хоол дамжин орох үөд зөөлөн тагнайн uvula ба хөшиг нь дээшээ өргөгдөж залгиур хоолойн хамрын хэсэг нь амны хэсгээсээ тусгаарлагдана. Залгиур хоолойн хөндий нь хэд хэдэн тийшээ зэргэлдээ байгаа ам хамрын хөндий, дунд чих ба төвөнх улаан хоолой зэрэгэрхтэнтэй харьцана. Залгиур хоолойн дээд хана буюу дээврийг, fornix pharyngis хэмээнэ.
Чихалзуурын хэсэг, pars nasalis Үүнийг үйл ажиллагааны хувьд үзвэл зөвхөн амьсгалын хэсэг юм. Мөн залгиур хоолойн урт нь 15 см, өргөн нь 4 см байна. Залгиур хоолойн хажуу ханан дээр нь жижиг нүх, ostium pharyngeum tubae auditivae байдаг. Үүнийг Өвстахиөвын гуурсны нүх гэх ба үүгээр дунд чихний хөндийтэй харьцана. Залгиур хоолойн ар хананы дээд хэсэгт гол шугаман дээр лимфойд эд эсийн бөөгнөрөл бүйлсэн булчирхай tonsilla pharyngealis байрлана. Бас Евстахиевийн гуурсны амсарын орчим хажуу хананд хос бүйлсэн булчирхайн бөөгнөрөл, tonsilla tubaria байдаг. Дээр дурьдсан залгиур хоолойн эргэн тойронд байгаа лимфийн бөөгнөрөл цагираг маягтайгаар байрлаж байдаг учир түүнийг (Вальдейера) Пироговын цагираг гэж нэрлэнэ.
Багалзуурын хэсэг, pars oralis уул эрхтний дунд хэсэгт нь байрлах бөгөөд хоол боловсруулах ба амьсгалын замын огтлолцоо газар байна. Энэ хэсэг нь урагшаагаа хөөмий хоолойгоор, istmus faucium дамжин амны хөндийтэй харьцана. Үйл ажиллагаа нь хоол ундны зүйлийг дамжуулах ба амьсгалын эхний зам юм. Энэ хэсгийн ар хана нь 3-р хүзүүн дээр тохирно.
Боголзуурын хэсэг, pars laryngea бол залгиурын доод хэсэг бөгөод төвөнхийн ард байрладаг учраас төвөнхийн хэсэг гэнэ. Түүний үргэлжлэл нь улаан хоолой болно. Залгиур хоолойн хананы дархаргын бүтэц нь хэд хэдэн янзын эдээс бүтсэн бөгөөд тэдгээрийг гадна талаас нь дэс дараалан дурдвал: tunica adventitia, tunica muscularis, tunica mucosa. Харин салстын доод давхарга залгиурт байдаггүй түүний оронд нь фиброз хальс бий болсон байдаг. Залгиур хоолой нь булчинлаг давхар нь хөндлөн ширхэгт булчингуудаас бүтсэн богөөд нэг давхар нь дагуу, нөгөө нь цагираг байдлаар байрласан байна. Тэрхүү цагираг байдалтайгаар байрласан булчинлаг цавхраас гурван хэсэг газарт шахагч бий болдог.
1. Дээд шахагч, m.constrictor pharyngis superior нь суурь ясны жигүүрэн сэртэнгийн дотно талаас, arcus alveolaris-аас эхэлж залгиурын гол оёдол, raphe pterygomandibulare дээр төгсөнө. Мөн залгиурын дээд тал нь дагз ясны залгиурын товгорт, tuberculum pharyngeum бэхлэгдсэн байна.
2. Дунд шахагч, m.constrictor pharyngis medius нь шөвгөн сэртэн-хөвч ясны холбоо, liCj.stylohyoideum мөн хөвч ясны эврээс эх авч ар тийшээгээ цацраг маягтай явсаар оёдол, raphe дээр төгсөнө.
3. Доод шахагч, m. constrictor pharyngis inferior нь бамбай могөөрсний ташуу шугам, linae obliqua мөн бөлзгөн мөгөөрснөөс эхэлж оёдол, raphe дээр төгсдөг.
Залгиур хоолойн дагуу ширхэгт булчин нь дор дурдсан хоёр булчингаас тоггоно.
1. Шөвгөн сэртэн-залгиурын булчин, m.stylopharyngeus, шөвөг сэртэнгээс pro¬cessus styloideus эхэлж залгиурын хана ба бамбай мөгөөрсний дээд захад бэхлэгдэнэ.
2. Тагнай залгиурын булчин нь m.palatopharyngeus нь залгиурын хананы гүн хэсгийн дунд шахагч орчмоос эх авч мөн адил нэртэй булчингийн эсрэг талд бэхлэгдэнэ.
Ийнхүү залгиурын гурван шахагчийн агших ажиллагаагаар хоолны зүйл шахагдан дамжиж улаан хоолойд орно. Залгиурын дагуу ширхэгтэй булчингийн агших ажиллагаагаар залгиурыг дээш татаж өргөх үйлчлэлтэй байна.
Залгиур цусан хангамжаа гүрээний гадна артериас a.pharyngea ascendens мөн, a.palatina descendens-аас тус тус авна. Залгиурын вен, w.pharyngei нь буулганы дотор венд v.jugularis interna цутгана.
Тунгалаг нь nodi lymphatici cervicales profundi et retropharyngealis зэрэг зангилаагаар дамжин урсана. Залгиурын мэдрэлжилт нь, n.glossopharyngeus, n.vagus et symphaticus, n.trigeminus зэрэг мэдрэлүүдээр үүсгэгдсэн plexus pharyngeus болно.

Улаан хоолой
Улаан хоолой esophagus нь нарийвтар урт хоолой залгиураас үргэлжлэн ходоодны амсрын хэсэгтэй pars cardiaca залгана. Улаан хоолой нь 6-7-р хүзүүний харалдаа төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод захаас эх авч 11-р сээрний нугалмын харалдаа төгсөнө.
Улаан хоолойг байрлалаар нь хүзүүний ба цээжний, хэвлийн, өрцний гэж pars cervicalis, pars thoracica, pars diaphragmatica, pars abdominalis 4 хэсэг болгон хуваана. Улаан хоолойны урт нь 23-25 см. Харин үүдэн шүднээс амны хөндий ба залгиур, улаан хоолойн бүх хэсгүүдийн урт нь 40-42 см байна.
Улаан хоолойтой ойр орчим зэргэлдээ байгаа эрхтний байрлалын талаар дурдвал: улаан хоолой нь хүзүүний хэсэгтээ бамбай булчирхайтай өчүүхэн хэсгээр зэрэгцэн байрлана. Улаан хоолой нь цээжний хэсэгт цагаан мөгөөрсөн хоолойн ар талд амьсгалын ерөнхий гуурс, зүрх, үнхэлцэгний ар тал руу уруудаж байрлана. Мөн гол судас нь улаан хоолойн зүүн талаар зэрэгцэн уруудах боловч өрцний хэсэгтээ ар талд нь оршино. Улаан хоолойг тас хэрчсэн байдлаар харвал түүний нүх нь хүзүүний хэсэгтээ хавчигдуу атираатсан байдалтай байдаг. Учир нь урд талаас нь цагаан мөгөөрсөн хоолой дарж байна. Харин цээжний хэсэгт улаан хоолойн нүх нь дугариг буюу олон нугалаас үрчлээстэй учраас цацраг маягтай байдаг юм.
Улаан хоолойн ханын бүтэц: Дотор талаасаа салст бүрхүүл tunica mu¬cosa, дунд булчинлаг бүрхүүл tunica mus-cularis, холбогч эдэн бүрхүүл, tunica adven-titia. Салст бүрхүүл, tunica mucosa нь хамгийн дотор талд байх бөгөөд олон давхар хавтгай хучуур эдээс бүтжээ. Энэ давхарганд салслаг булчирхайнууд байна. Мөн дагуу үрчлээстэй тэр нь хоол залгих үөд тэлж сунахад зохицно.
Булчинлаг бүрхүүл tunica muscularis нь 2 давхаргаас тогтоно. Гадар давхарга нь дагуу ширхэгтэй, дотор давхарга нь цагираг ширхэгтэй байна. Улаан хоолойны булчинлаг давхарганы дээд хэсэг нь хөндлөн ширхэгт булчингийн эдээс бүтсэн бөгөөд түүнийг дураараа захиран ажиллуулж чадна.
Харин доод хэсэг нь гилгэр булчингийн эдээс бүтсэн ургал мэдрэлээр мэдрэлжүүлэгддэг учир агшилт нь оюун санаанд захирагдахгүй байна. Гадар бүрхүүл tunica adventitia нь дээр дурдсан бүрхүүлүүдийн гадуур байх бөгөөд хөвсгөр холбогч эдээс бүтэх ба энэ бүрхүүлийн ажиллагаагаар хоол залгих үед улаан хоолойн байдал өөрчлөгдөнө.
Харин улаан хоолойн хэвлийн хэсэг pars abdominalis нь гадар талаараа гялтан хальсаар бүрхэгдсэн байна. Улаан хоолойн салстын доорх бүрхүүлд олон жижиг булчирхайнууд, glandulae esophageae байна. Энэ булчирхай нь салс гаргах үүрэгтэй мөн уг давхаргад лимфийн зангилаанууд байдаг.
Улаан хоолой нь 3 хэсэгт нарийсна.
1-р нарийсал нь залгиураас улаан хоолой эхэлмэгц 6-7-р хүзүүний зэргэлдээ буюу бөлзгөн мөгөөрсний ар талд,
2-р нарийсал нь 4-5-р сээр нурууны зэргэлдээ бронхийн ац орчим,
3-р нарийсал нь улаан хоолой өрцийг нэвтрэн орохын урьд тус тус оршино.
Зарим үед төвөнх, гол судасны нарийсалт нэмэгдэж бүгд 5 нарийсалт гэж үзэх тал бий.
Улаан хоолойны цусан хангамж нь хэд хэдэн артерийн судаснуудаас эхлэлтэй тэд өөр хоорондоо нийлж анастомоз үүсгэнэ. Улаан хоолойны дээд үзүүр хэсгийг a. thyroidea inferior цусаар хангана. Цээжний хэсгийг гол судаснаас гарсан хэд хэдэн салаа тэжээнэ. Мөн хэвлийн хэсгийг өрцний артери ба ходоодны зүүн артериас салаа өгч тус тус тэжээнэ. Улаан хоолойн венийн цусны урсгал нь хүзүүний хэсгээс v. brachiocephalica венд, цээжний хэсгээс vv. azygos et hemiazygos хэвлийн хэсгээс хаалган венд тус тус цутгана. Лимфийн судаснууд нь улаан хоолойн дээд хэсэг цагаан мөгөөрсөн хоолойн ац, bifurcatio tra¬chea орчмын лимфийн зангилаа, хавирга нурууны тунгалгийн зангилаанууд, мөн доод хэсэг нь ходоодны амсар орчмын зангилаанд тус тус цутгана. Улаан хоолой n. vagus et sympaticus-ын салаагаар мэдрэлжинэ.

Ходоод
Ходоод ventriculus seu gaster нь хоол дамжуулан боловсруулах урт замын хамгийн өргөн хэсэг бөгөөд улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхны боловсролт явагдаж бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог байдалтай болно. Ходоодны өмнө талыг paries anterior, ap талыг paries posterior гэнэ.
Ходоодны хоёр зах нь тахиралдсан байдалтайгаар баруун тийшээ чиглэн тогтсон, түүний дээд талын хотгорыг бага махиа curvatura ventriculi minor, доод талын цугуйг их махиа curvatura ventriculi major гэх ба тэрээр доошоо зүүн тийшээ дугуйрсан байна.
Ходоодыг дор дурдсан байдлаар ангилан хуваана. Үүнд: Ходоодны ёроол, улаан хоолой хоёрын хоорондох сэтэрхийг incissura cardiaca, мөн ходоодны их бие нугалуур хоёрын хоорондох сэтэрхийг incissura angularis, улаан хоолойноос ходоод руу орж байгаа нүхийг ostium cardiacum, ходоодны амсар хэсгийг pars car¬diaca, нугалуурын хэсгийг pars pylorica, ходоодны зүүн дээд бүдүүн өргөн хэсгийг ёроол, fundus ventriculi seu fornix гэнэ. Ходоодны их бие, corpus ventriculi нь ходоодны ёроол нугалуур хэсгийн хооронд байрлана. Нугалуурын хэсэг, pars pylorica 2 хэсэг болно. Үүнд: antrum pyloricum ходоодны их бие талдаа ойр хэсэг, мөн canalis pyloricus, энэ нь нугалуурын суваг юм.
Ходоод зүүн сүврэг, regio hypochondriaca sinistra ба аюулхай, regio epigastrica дор их төлөв ёроол ба бие нь биеийн дундаж шугамаас зүүн талдаа дээрээсээ доош, зүүнээсээ баруун тийшээ дугуйран байрлана. Ходоодны амсар нь 9,10-р сээрний нугалмын харалдаа зүүн талд, нугалуур нь сээрний 12-р нугалам ба бүсэлхийн 1-р нугалмын чигт баруун талдаа байрладаг. Ходоод нь хоолны зүйлээр дүүрэн байх үөд элэгний зүүн хэсэг ба өрцөнд тулж, мөн ар талдаа зүүн бөөрний дээд булчирхай, дэлүүтэй нийлж байна. Ходоод ар талаараа нойр булчирхайн урд хэсэгт тулна. Доод талд нь бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг байна.
Ходоодны өмнүүр гялтан хальс ба баруун талдаа элэг, дээд хэсэгт нь хавирга өвчүү нийлж байна.
Ходоод хоосон байх үед түүний урд талаар нь бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг шахаж элэг ба өрцөн доор байрлана.
Ходоод сунасан үөд доод зах нь хүйс хүрч болох ба хүн хүнийх харилцан адилгүй, урт нь дунджаар авч үзвэл 25-30 см өргөн нь 12-14 см байна.
Ходоодны багтаамж нь бүтэн хагас литр болно. Хэрэв хүн хоол ундны зүйлийг хэтэрхий ихээр хэрэглэхэд ходоод сунаж заримдаа бага аарцгийн хөндий хүрдэг ч явдал бий.
Ходоодны хана нь 4 давхаргаас бүтдэг.
1. салст бүрхүүл- tunica mucosa
2. салстын доод давхарга- tela submucosa
3. булчинлаг бүрхүүл- tunica muscularis
4. гялтан хальсан бүрхүүл- tunica serosa
Салст бүрхүүл нь хамгийн дотор талд байх бөгөөд ходоодны хоол боловсруулах химийн гол чухал үйлчлэл явагдана. Энэ бүрхүүлд ходоодны шүүс succus gastricus боловсруулан гаргадаг булчирхайнууд байна.
Дээр дурдсан булчирхайнуудаас давсны хүчил, фөрмөнт гарч хоолыг боловсруулна. Ходоодны салслаг давхарганд 2 янзын булчирхай байдаг. Түүний ёроол хэсэгт байдаг булчирхай нь давсны хүчил ба пепсин гаргана. Нугалуурын хэсгээс зөвхөн салс гарна. Мөн давхарганы энд тэнд тарангуй байдалтай лимфийн зангилаанууд folliculi lymphatici gastrici байна. Салст бүрхүүл нь олон нугалаас, үрчлээс атираатай plicae gastricae байдаг нь ходоодны сунах агшихад зохицсон байна. Эдгээр үрчлээс атираанууд нь дагуу, ташуу хөндлөн, цагираг янз бүрийн чиглэлээр байрласан байна. Ходоодны салстыг өсгөдөг шилээр томруулж харвал түүний гадаргуу олон талбай area gastricae байх ба тэр талбай олон нүхтэй foveolae gastricae гэнэ.
Салстын доод давхарга tela submu-cosa нь хөвсгөр эдээс бүтсэн бөгөөд ходоодны агших сунахад зохицсон байна. Энэ давхарга цусны судас ба мэдрэлээр баялгаас гадна ходоодны шүүс гаргадаг маш олон тооны булчирхайнууд glandulae gastricae propreae et glandulae pyloricae оршино.
Ходоодны булчинлаг бүрхүүл tunica muscularis нь гялгар булчингийн ширхэгээс бүтсэн бөгөөд 3 давхар байдаг.
1. гадар давхарга- stratum longitudinale
2. дунд цагираг давхарга- stratum circulare
3. доторхи ташуу давхарга - ftbrae obliquae гэж тус тус нэрлэнэ.
Гадар дагуу давхарганы stratum longitudinale булчингийн ширхэг нь улаан хоолойн булчингийн дагуу ширхэгийн шууд үргэлжлэл юм.
Дунд цагираг давхарганы stratum circulare булчингийн ширхэг нь бас улаан хоолойн цагираг ширхэгтэй тохирох ба өргөссөөр ходоодыг бүрхэж, дараагаар нь нарийсаж нугалуурын цагираг шахагч булчин m. sphincter pylorica болно.
Энэ булчингийн хэлбэрийг дагалдаж ходоод ба арван хоёр хуруу гэдэс хоёрын хоорондох салслаг бүрхүүл нь цагираг хавхлагыг valvula pylorica үүсгэнэ. Уул хавхлага нь ходоод ба арван хоёр хуруу гэдэс хоёрын хөндийг тусгаарлаж байна.
Ташуу ширхэгтэй булчинлаг давхарга fibrae obliquae нь ходоодыг зүүн тийшээ ороож pars cardiaca хэсэгтээ гогцоорон ходоодны урд хойд тал руу уруудаж ташуу байдалтайгаар байрладаг. Энэ булчингийн агшилтаар ходоод их махианы хэсэг рүү өргөж татна. Ходоодны хамгийн гадна талын гялтан бүрхүүл tunica serosa нь ходоодны бүх талаас эргэн тойронд нь нягт наалдсан бөгөөд өөрөөр хэлбэл эрхтнийг бүтээсэн гялтан хальс юм. Ходоодны их бага махианд хоёр хальс уулзах ба энэ хэсэгт цусны судас оршино. Бас ходоодны амсар хэсгийн гялтан хальсаар бүрхэгдээгүй хэсэг газарт өрц ходоодны холбоо үүсдэг. Элэг ба ходоодны бага махиа хоёрын хооронд гялтан хальс давхралдан элэг ходоодны холбоо lig. hepatogastricum буюу бага сэмжийг үүсгэнэ. Мөн ходоодны их махианаас гялтан хальс уруудаж бүдүүн гэдэсний хөндлөн хэсэгтэй түүнийг холбосон холбоог, lig. gastrocolicum үүсгэхээс гадна ходоод дэлүүний хоорондох холбоог, lig. gastrolienal үүсгэнэ.
Ходоодыг рентген гэрлээр ажиглан судлах явдал бол тун чухал бөгөөд амьд махбод дээр ажиглаж ходоодны физиологи, байрлал, хэлбэр дүрс, хоолны боловсролт, дамжуулалт, түүний агшилт суналт зэргийг биө махбод дээр шууд судалснаас илүү ашигтай тал их бий. Ийм ажиглалт судалгаа нь ходоодны биө хэсгийг тодорхойлоход нэмэр болно. Ходоодны хэлбэр хэд хэдэн янз байна. Үүнд:
1. Эвэр маягийн ходоод нь бараг хөндлөн байрлалтай, их биө талаасаа аажмаар нарийссаар нугалуур болно. Нугалуурын хэсэг нь их биөийн баруун хэсэгт багана нурууны баруун зах дагуу хөндлөн байдалтай байна.
2. Дэгээ маягийн ходоодны урууудах хэсэг нь ташуу байдлаар бууж үзүүр нь өгсөж тогтоно. Ходоодны уруудах ба өгсөх хоёр хэсгийн хооронд өнцөг angulus ventriculi гарна. Ходоодны өрөнхий байрлал нь ташуу байна.
3. Ходоод нь уртавтар бараг босоо байдалтай байна.
Ходоодны хэлбэр дүрс бол харьцангуй бөгөөд бие махбодын өрөнхий төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Иймд ходоодны хэлбэр дүрсийг урьдчилан тааварлах асуудал хэрхэвч байж болохгүй. Биеийн өөр өөр байрлалд ходоодны хэлбэр дүрс байрлал янз бүр байх нь ойлгомжтой.
Рентген туяанд ходоодны атирааг ажиглаж болох ба чиглэлээр нь 3 хувааж болно. Үүнд: 1.) дагуу атираа 2) тахиралдсан атираа 3) холимог атираанууд байж болно. Ходоодны янз бүрийн хэсгийн атираа өөр өөр байрлал чиглэлтэй бага махианд curvatura minor дагуу атираа, их махианд curvatura major шүдэрхэг атираа, ходоодны хоол дамжуулах уутны saccus digestorius, хэсэгт дагуу ба ташуу атираа, нугалуурын хэсэгт antrum pyloricum зөвхөн дагуу атираа тус тус байдаг.
Ходоодыг доор дурдсан артери цусаар хангана. Truncus coeliacus-aac ходоодны бага махиаг даган гарах a.gastrica dextra et sinistra хоёр холбогдон нийлж цусаар тэжээнэ. Мөн их махиаг a.gastroepiploica dextra et sinistra судас тус тус цусаар хангана.
Ходоодны хураагч судсууд нь тараагч судаснуудын хамт явж v.portae болон цутгана.
1. Ходоодны ёроол хэсгийн 2/3 дахь лимфийн шингэн нь nodi lymphatici gastrici sinistra-д цутгана.
2. Ходоодны ёроолын бусад хэсгээс лимфийн шингэн дэлүү рүү ба нойр булчирхайн зангилаанд орно.
3. Ходоодны их махианы баруун хэсгээс лимфийн шингэн цугларч а.gastroepiploica dextra-г дагалдан нугалуурын доорхи зангилаанд цутгана.
4. Ходоодны бага махиа ба нугалуурын хэсгээс лимф нь элэг ба нойр булчирхайн доорхи зангилаанд цутгана.
Ходоодны мэдрэлжилт нь n.vagus et sympaticus.

Дунд гэдэсний үүсгэврүүд
Нарийн гэдэс
Нарийн гэдэс intestinum tenue нь ходоодны нугалуур хэсгээс эхэлж бүдүүн гэдэсний мухар хэсэгт төгсөнө. Нарийн гэдэсний урт нь эрэгтэй, эмэгтэй хүнд харилцан адил биш бага зэрэг ялгаатай байдаг. Эрэгтэй хүний нарийн гэдэс 7м урт байхад эмэгтэй хүнийх 6.5м байх жишээтэй байна. Амьд хүн хүүр хоёрын нарийн гэдэсний урт ялгаатай. Нарийн гэдэсний диаметр нь янз бүрийн хэсэгтээ өөр өөр байна. Жишээлбэл: нарийн гэдэсний эхний хэсэг болох 12 хуруу гэдэс өргөнөөрөө 48мм байхад нарийн гэдэсний төгсгөлийн хэсэг цутгалан гэдэс дөнгөж 27 мм байна. Хүйс, нимгэн цавьны харалдаа бүдүүн гэдсээр үүсгэгдсэн хүрээнд ихэнх хэсэг нь оршино.
Зарим хэсэг нь уруудаж аарцгийн хөндийд орно. Нарийн гэдсийг дор дурдсан байдлаар гурван хэсэг болгож үзнэ.
1. Ходоодны нугалуур хэсгээс эхэлж байгаа хэсгийг арван хоёр хуруу гэдэс duodenum гэнэ. Түүний урт нь 25-30 см байдаг.
2. Арван хоёр хуруу гэдэсний дараа өлөн гэдэс jejunum, бүх нарийн гэдэсний уртын 2/5 хэсэг болно. Нарийн гэдэсний төгсгөлийн хэсэг цутгалан гэдэс ileum энэ нь уул гэдэсний 3/5 юм. Арван хоёр хуруу гэдэс (дээд гэдэс) Арван хоёр хуруу гэдэс duodenum нь тах маягтайгаар тахирлаж нойр булчирхайн толгойг ороосон байдалтайгаар байрлана. Арван хоёр хуруу гэдсийг дор дурдсан гурван хэсэгт хуваана.
1. Дээд хэсэг, pars superior нь доошилж бүсэлхийн 1-р нугалмын харалдаа доошоо эргэж дээд нугаларлыг, flexura duodeni superior үүсгэдэг.
2. Уруудах хэсэг, pars descendens доошилсоор багана нурууны зэргэлдээ баруун талд бүсэлхийн 3-р нурууны харалдаа доод нугаларал flexura duodeni inferior, зүүн тийшээгээ чиглэн тогтоно.
3. Хөндлөн хэсэг, pars horisontalis.
4. Өгсөх хэсэг pars ascendens энэ нь цаашаа өлөн, 12 хуруу гэдэсний нугаларал flexura duodenojejunalis-ийг үүсгэн өлөн гэдэс эхэлнэ.
Нойр булчирхайн толгой 12 хуруу гэдсээр хүрээлэгдэн оршино. Мөн дээд хэсэг нь баруун бөөртэй тулж байрладаг. Уруудах хэсгийн урд талаар a. et v. mesenterica superior ap талаар aorta et v. cava inferior дагалдан явна. Duodenum бол чацархайгүй хэвэлмэй хальсаар түүний дээд болон хөндлөн хэсэг нь зөвхөн урд талаасаа хучигдан байна.
Харин арван хоёр хуруу гэдэсний уруудах хэсэг хэвэлмэй хальсаар хагас хучигдана. Арван хоёр хуруу гэдэс нь ойр зэргэлдээ байгаа эрхтэнтэй гялтан хальснаас тогтсон элэг-арван хоёр хуруу гэдэсний, lig. hepatoduodenale, арван хоёр хуруу гэдэс-бөөрний холбоо, lig. duodenorenale үүсгэнэ. Арван хоёр хуруу гэдэсний өгсөх хэсэг pars ascendens нь зүүн тийшээ эргэж бүсэлхийн 2-р нурууны харалдаа огцомхон нугарч өлөн ба арван хоёр хуруу гэдэс хоёрын хооронд нугаларлыг, flexura duodenojejunal үүсгэдэг. Арван хоёр хуруу гэдэсний байрлал ба хэлбэр дүрсийг дор дурдсан байрлал болгон үзнэ.
1. Duodenum ихэнхи тохиолдолд тах хэлбэртэй бөгөөд цогцос дээр үзвэл pars superior, pars descendens, pars horisontalis, pars ascendens эдгээр хэсгүүд нь үзэгдэж байдаг юм.
2. Duodenum нь заримдаа дундуураа ганц тохойрсон зөвхөн pars descendens, pars ascendens, хоёр хэсэг болон босоо байдлаар байрласан явдал үзэгдэнэ. Харин хөндлөн хэсэг нь бараг мэдэгдэхгүй байдаг тал бий.
3. Duodenum бас дундуураа ганц тохойрч зөвхөн дээд, доод хэвтээ хэсэг pars superior et inferior байна. Энэ байрлал тун ховор тохиолдоно.
Өлөн гэдэс ба цутгалан гэдэс хоёрын хооронд нь онцгой ялгах хязгааргүй бөгөөд нарийн гэдэсний энэ хоёр хэсэг нь хэвэлмэй хальсаар бүх талаараа хучигдан чацархайтай байдаг учраас intestinum tenue mesenterale гэж нэрлэнэ.
Нарийн гэдэс хэвлийн хөндийн ар талд чацархайгаараа бэхлэгдэнэ. Харин арван хоёр хуруу гэдэс нь чацархайгүй учраас онц ялгавартай байдаг юм. Бүдүүн гэдэс нь нарийн гэдсийг хүрээлэн жааз маягтай өгсөх, хөндлөн, уруудах хэсэг болон байрлана. Нарийн гэдэсний хананы давхарга түүний зохион байгуулалт нь гадна талаасаа гялтан хальсан tunica se¬rosa бүрхүүл нарийн гэдсийг бүх талаар нь бүрхэж хоёр хальс нь давхралдан түүний хооронд өөх, тараагч, хураагч судас лимфийн судас мэдрүүл оролцож чацархайг үүсгэнэ. Нарийн гэдэсний гялтан хальсан дор нь булчинлаг бүрхүүл tunica muscuiaris байрлах ба гөлгөр булчингийн эдээс бүтэх бөгоод тэрээр дагуу давхарга, stratum longitudinale, түүний дотор талаар нь цагираг давхарга, stratum circulare гэсэн хоёр давхаргыг үүсгэнэ. Булчинлаг бүрхүүлийн доор нь салстын доод давхарга tela submucosa байрлах ба тэр нь нилээд хөгжил сайтай байдаг.
Нарийн гэдэсний дотор талын салст бүрхүүл tunica mucosa, цайвар өнгөтэй олон тооны цагираг атираатай, атираа бүр нь салбан villi intestinales бараг бүх нарийн гэдэсний бүх дотор талын салст бүрхүүлд байна. Дээр дурдсан салбан нь идэш уушны шимт тэжээлийн зүйлийг сорж бие махбод эрхтнүүдэд дамжуулан өгөх маш чухал үйлчлэлтэй юм.
Нарийн гэдэсний салст бүрхүүлд маш олон тооны цагираг атираанууд plicae circulares байдаг. Харин арван хоёр хуруу гэдэсний эхний хэсэгба цутгалан гэдэсний төгсгөлийн хэсэгт энэ нь цөөн байдаг. Ийм цагираг атираа нь нарийн гэдэсний шимэгдэлтийн салбанг өргөсгөх боломжтой. Арван хоёр хуруу гэдэсний уруудах хэсэгт pars descendens, дагуу атираа plica longitudinalis duodeni байх бөгөөд түүний төгсгөлд нь хөхлөг papilla duodeni major, байдаг. Энд элэг ба нойр булчирхайн цорго ductus choledochus, duc¬tus pancreaticus ташуу байдалтайгаар нэвтрэн салст бүрхүүлд нээгдэнэ. Бүх нарийн гэдэсний салст бүрхүүлд маш жижиг олон тооны булчирхай glandulae intestinales Leberkuni байдаг. Энэ булчирхай нь гэдэсний шүүс saccus entericus-ыг гаргана.
Арван хоёр хуруу гэдэсний дээд хэсгийн салстын доод давхарганд бас өөр нэг булчирхай glandulae duodenales Brunneri бий. Үүний үйл ажиллагаа нь урьдахын нэгэн адил болно.
Цутгалан гэдэсний доод хэсгийн inestinum ilium салст давхарганд лимфийн зангилаа folliculi lymphatici aggregati (Pederi) бөөгнорсөн байдалтайгаар байна. Харин бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн аль ч хэсэгт нь энд тэнд таранги байдалтай folli¬culi lymphatici solitarii ганц нэгээрээ байна.
Нарийн гэдэсний цусан хангамж нь а. mesenterica superior-ын салаа аа.intestinales. Арван хоёр хуруу гэдсийг ходоод 12 хуруу гэдэсний салаа, a.gastroduodenalis, нойр арван хоёр хуруу гэдэсний дээд салаа a. pancreaticoduodenalis superior, чацархайн дээд артериас a.mesenterica superior, нойр 12 хуруу гэдэсний доод артери а. pancreaticaduodenalis inferior тус тус цусаар хангана.
Нарийн гэдэсний венийн судаснууд нь дээр дурдсан артөрийн судаснуудын нэгэн адил нэртэй байх бөгөөд эдгээр венийн салаа мөчрүүд нь элэгний венд v. portae-д цутгана. Тунгалаг нь лимфийн судсаар урсаж nodii limphatici coelici et mesenterales-т орно. Нарийн гэдэс ба бусад дотор эрхтнүүд нэгэн адил вегетатив мэдрэлээр мэдрэлжүүлэгдэнэ.
Хойт гэдэсний үүсгэврүүд
Бүдүүн гэдэс
Бүдүүн гэдэс intestinum crassum нь нарийн гэдэсний төгсгөлийн хэсгээс эх авч шулуун гэдэсний эцэс хошногоны хуниас, anus болон төгсөнө.
Бүдүүн гэдэсний урт дунджаар 1.5-2м, өргөн нь мухар олгойн орчимд 7 см, цааш улам нарийссаар уруудах хэсэгтээ 4 см байна. Бүдүүн гэдсийг гадаад зохион байгуулалтаар нь нарийн гэдэснээс ялган таних онцгой хэдэн шинж байна.
1. Бүдүүн гэдэсний шугам - tenia coli
2. Бүдүүн гэдэсний цүлхэн - haustrae coli
3. Бүдүүн гэдэсний өөхөн унжлага -appendices epiploicae зэрэт зүйлээр ялгаварлана.
Бүдүүн гэдэсний дагуу 3 шугам, tenia coli, өтөн унжлагын угаас эх авч бүдүүн гэдэсний дотно, гадна, урд гадаргуугаар дагаж явна. Өтөн унжлагыг мэс заслын эмчилгээнд дээр дурдсан 3 шугамаар баримжаалан уул гурван шугамын уулзварт өт хэлбэрийн унжлага оршино. Эдгээр шугам нь бүдүүн гэдэсний дагуу булчин хэсэгчлэн бөөгнэрснөөс үүссэн юм. Уул гурван шугамыг чөлөөт шугам, tenia libera, чацархайн шугам, tenia mesocolica сэмжний шугам, tenia omentalis гэж нзрлэнэ. Чөлөөт туузан шугам, tenia liberi нь бүдүүн гэдэсний өгсөх ба уруудах хэсгийн өмнө талд, хөндлөн хэсгийн ар талд нь байна.
Чацархайны шугам tenia mesocolica нь өгсөх уруудах хэсгийн ар дотно талд хөндлөн хэсгийн ар доод талаар нь байрлана.
Сэмжний шугам tenia omentalis бол өгсөх ба уруудах хэсгийн ар гадна талд хөндлөн хэсгийн ар дээд талаар нь байрлана. Бүдүүн гэдэсний булчингийн цагираг ширхэг нь хэсэгчлэн бөөгнөрөхдөө цүлхгэр haustrae coli үүснэ. Дээр дурдсан haustrae coli, taenia coli et appendices epiploicae зэрэг онцгой шинж тэмдгээр бүдүүн гэдсийг нарийн гэдэснээс ялгах юм.
Бүдүүн гэдэсний салст бүрхүүл нь нарийн гэдэсний салслаг бүрхүүлтэй адил ба зөвхөн хагас саран хэлбэрийн хуниастай plicae semilunaris coli байдаг. Энэ нь гагцхүү салст бүрхүүлдээ ч биш харин бүх бүрхүүлдээ байх бөгөөд энэ нь бүдүүн гэдэсний булчинлаг бүрхүүл ба түүний мэдрэлээс хамаарна.
Бүдүүн гэдэсний булчинлаг бүрхүүл нь хоёр давхар байна. Гадар талын булчинлаг давхарга нь дагуу байрлалтай, дотор талынх нь цагираг маяггай. Харин цагираг ширхэгт булчинлаг давхарга нь бүдүүн гэдэсний аль ч хэсэгтээ нэгэн жигд адил байрлалтай байна.
Бүдүүн гэдсийг гялтан хальс бүрхэхдээ янз бүрийн хэлбэртэй. Бүдүүн гэдэсний мухар хэсэг, coecum, гялтан хальсаар бүх талаараа бүрхэгдсэн, энэ хэсэгт нарийн гэдэсний төгсгөлийн хэсэг болох цутгалан гэдэс орж ирдэг. Coecum нь ихэнх төлөв баруун ташааны өвөр хонхорт fossa iliaca dextra байрлана. Доошоо бага аарцганд унжсан байдалтайгаар байрлах явдал цөөнгүй байна. Coecum бол хэвлийн хөндийд байрлахдаа түүний ар талд нь m. iliopsaos байрлана.
Бүдүүн гэдэсний мухар хэсгийн дотно талаас өтөн унжлага, appendix vermiformis seu processus vermiformis гарч ирсэн байна. Түүний урт нь дунджаар 7-9 см, зарим үөд 20 см хүртэл тохиолдох явдал цөөнгүй үзэгдэнэ. Өтөн унжлага олон янзын байрлалтай байж болох ба өгсөх, уруудах эсвэл дотно болон гадна талд байрлаж болно. Өтөн унжлаганы сүвийг бүдүүн гэдэсний мухар хэсгийн дотор орших хаалт, valva iliocecalis хааж байдаг.
Хүний бүдүүн гэдэсний мухар хэсэг ба өтөн унжлага гялтан хальсаар бүх талаасаа хучигдана. Өтөн унжлага нь чацархайтай mesentericus appendicis vermiformis бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, colon ascendens мухар хэсгийн шууд үргэлжлэл бөгөөд түүний хоорондох хязгаар нь цутгалан гэдэсний орж байгаа газар нь болно.
Бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг үүсэхдээ баруун, зүүн нугаларал, flexura coli dextra et sinistra гарч дараагаар нь бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, colon transversum болно. Бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг бол хамгийн урт хэсэг 25-30 см, тэгвэл өгсөх хэсэг нь дунджаар 12 см, уруудах хэсэг нь барагцаалбал 10 см тус тус урт байна.
Бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн дээд талаар их сэмж, элэг, ходоод, нойр булчирхайн сүүл хэсэг, дэлүүний доод туйл байрлана. Ар талд нь 12 хуруу гэдэсний уруудах хэсэг, нойр булчирхайн толгой орших ба бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайгаар хэвлийн хөндий хоёр давхар болон тогтоно.
Бүдүүн гэдэсний уруудах хэсэг, co¬lon descendens зүүн ташааны өвөр хонхрын харалдаа colon sigmoideum болон төгсөнө. Уруудах хэсгийн өмнө талаар нарийн гэдэсний гогцоонууд дарсан байдалтайгаар орших ба ар талд нь өрц, бүсэлхийн дөрвөлжин булчин m. quadratus lumborum, гадна талд нь зүүн бөөр байрладаг. "S" хэлбэрийн гэдэс colon sigmoideum бол бүдүүн гэдэсний уруудах хэсгийн үргэлжлэл бөгөөд шулуун гэдэсний эхний хэсэг болон тогтоно. Гэдэсний хэлбэр дүрс ба урт богинын хэмжээ нь түүний багтаамжаас хамаарч хүн бүрд өөр байна. Colon sigmoideum хоосон байх үедээ бага аарцгийн хөндийн баруун хананд наалдаж дундуураа зүүн тийшээ тохойрон уруудаж шулуун гэдсэнд шилжинэ. Гэдэсний өмнө талаар нь нарийн гэдэсний гогцоонууд бүтээж байна. Бүдүүн гэдэсний дээр дурдсан хэсгүүд нь гялтан хальсаар янз бүр хучигдсан байна. Coecum, colon transversum, colon sigmoideum гялтан хальсаар бүх талаасаа хучигдсан байна. Colon ascendens, colon descendens нь гялтан хальсаар гурван талаасаа хучигддаг.
Шулуун гэдэс, rectum нь ууцны асуудгийн овгорын promontorium харалдаа хүрээ гэдэсний төгсгөлөөс эх авч уруудсаар хошногоны хуниас, anus болон төгсонө. Шулуун гэдэс нь бага аарцгийн хөндийд байрлах бөгөөд уртын хэмжээ нь 15-20 см юм. Шулуун гэдэс гэж нэрлэдэг боловч хэд хэдэн нугаларлыг үүсгэнэ. Үүнд:
1. ууцны - flexura sacralis буюу ар талын
2. аарцагны - flexura perinealis буюу урд талын гэж нэрлэнэ.
Хошногоны хуниасны дээхэн бүдүүрсэн хэсгийг ampulla recti гэнэ. Шулуун гэдэсний өмнө талд эрэгтэй хүнд давсаг ба үрийн цэврүү, түрүү булчирхай, эмэгтэй хүнд умай ба сав тус тус оршино.
Дээр огүүлсэн өргөсөж бүдүүрсэн хэсгийн дотор талын хананд нь хөндлөн нугалаа, plicae transversales recti тодхон үзэгдэнэ.
Шулуун гэдэс нь гялтан хальсаар гурван янзаар хучигдана. Шулуун гэдэсний дээд хэсэг нь бүх талаараа, дунд хэсэг нь гурван талаараа, доод хэсэг нь зөвхөн нэг талаасаа хучигдана.
Шулуун гэдэсний булчинлаг давхарга нь 2 чиглэлтэй. Гадна талаараа дагуу ширхэгтэй, дотор талаараа цагираг ширхэгтэй байна. Дагуу ширхэгтэй булчин нь гөлгөр ба хөндлөн ширхэгт булчингийн эд эсээс холилдон тогтдог. Шулуун гэдэсний цагираг булчин нь гөлгөр булчингийн ширхгээс бүтсэн бөгөөд бүх ханандаа нэгэн жигд үргэлжилсээр дотор хунигч булчин m. sphincter ani internum гадар хунигч булчин т. sphincter ani externus үүсгэнэ.
Шулуун гэдэсний салслаг бүрхүүл нь цусны судсаар баялаг улаавтар өнгөтэй, салслагын доод давхарга нь хөгжил сайтай учраас маш олон атираа үрчлээстэй байна. Мөн салслаг бүрхүүлдээ булчирхай ба лимфийн зангилаанууд үзэгдэнэ. Хошногоны дотор гадаргууны эргэн гойронд босоо маягтай байрласан атираа columnae anales seu rectales ихтэй.
Шулуун гэдэсний арын гүнзгий завсар зайг spatium retrorectale шулуун гэдэс давсаг хоорондох завсрыг excavatio rectovesicalis гэж нэрлэх ба эмэгтэй хүнд шулуун гэдэс умайн, excavatio rectouterina давсаг умайн, excavatio vesicouterina завсар буй болдог. Хүний бүдүүн гэдэс цусан хангамжаа аа. mesenterica superior et mesenterica inferior-ooc авч харин шулуун гэдэсний дунд ба доод хэсгийг аа. rectalis media et inferior гэдэг салаа цусаар хангана.
Бүдүүн гэдэсний cecum, colon ascendens, colon transversum, colon descendens, colon sigmoideum ба шулуун гэдэсний дээд хэсгийн вөнүүд v. mesenterica superior, v. mesenterica inferior хоёроор хураагдаж элэгний үүдэн венд, v. portae цутгана. Шулуун гэдэсний дунд ба доод хэсгийн венийн цус нь v. iliaca internaгаар дамжиж, доод хөндийн венд, v. cava inferior цутгана. Бүдүүн гэдэсний шулуун хэсгээс бусад бүх хэсгүүд нь симпатик ба парасимпатик мэдрэлээр мэдрэлжинэ.

Элэг
Элэг, hepar хүний бие дэх хамгийн том булчирхай бөгөөд хар хүрэн өнгөтэй, 1500 гр орчим жинтэй. Элэг нь дээд, доод 2 гадаргуутай. Дээд буюу өрцөн тал fades diaphragmatica энэ тал нь нилээд төвгөр хэлбэртэй бөгөөд өрцний доод хүнхэр талд тохирсон байна.
Элэгний өрцөн тал нь адил бус хоёр хэсэг байна. Баруун хэсэг lobus hepatis dex¬ter нь том, зузаан. Зүүн хэсэг lobus hepatis sinister ньбага, нимгэн. Эдгээр хоёр хэсгийн дундуур заагласан хязгаар нь хадуур хэлбэрийн холбоо lig. falciforme hepatis энэ холбоо бол үр хөврөлийн үөд байдаг хүйсний вөнийн үлдэгдэл болно. Нөгөө цоод тал fades visceralis seu facies inferior дээр "Н" үсэг хэлбэрийн гурван ховил бий. Үүний хөндлөн ховил нь элэгний үүд porta hepatis юм. "Н" үсгийн хоёр гуяыг баруун, зүүн дагуу ховил. Үүний баруун ховил өмнө хэсэгтээ бага зэрэг өргөсөж цөсний хүүдийн хонхороос fossa vesicae fellae, зүүн нь өмнө хэсэгтээ элэгний бөөрөнхий холбоос lig. teres hepatis түүний завсраас тус тус бүрэлдэнэ.
Элэгний үүдээр үүдэн вен vena por¬tae элэгний артери, A. hepatica propria мэдрэлийн ширхэг орж лимфийн судас, элэгний цорго, ductus hepaticus гарч ирнэ. Элэгний доод талыг 4 хэсэг болгон хуваана. Үүнд: элэгний баруун хэсэг lobus hepatis dexter зүүн хэсэг lobus hepatis sinis¬ter мөн дөрвөлжин хэсэг lobus quadratus ба сүүлт буюу өнчин элэг lobus caudatus болно. Зүүн дагуу ховилын ар хэсгийг венийн холбоосны завсар, fissura ligamenti venosi үүсгэдэг бол баруун дагуу ховилын ар хэсэгт доод хөндийн венийн ховил, sul¬cus venae cavae inferior оршино. Элэг нь 2 гадаргуутай болох учраас 2 ирмэгтэй байдаг. Элэгний доод буюу өмнө ирмэг margo inferior seu margo anterior хурц бөгөөд дээд, доод хоёр гадаргуугийн зааг хязгаар нь юм. Элэгний дээд буюу арын ирмэг нь margo posterior хэмээх боловч энэ нь ирмэг гэмээргүй өргөн учраас заримдаа ар хойт тал, facies posterior hepatis гэж нэрлэж болно.
Цөсний хүүдий. vesica fellea biliaris лийр хэлбэртэй, мухар бүдүүн үзүүрийг нь ёроол fundus vesicae felleae гэнэ. Энэ ёроол нь элэгний доод талын өмнө ирмэгээс ялимгүй хойно байрлаж нарийссаар цөсний хүүдийний бие corpus vesicae felleae болж улмаар нарийсаж хүзүү, collum vesicae felleae болно.
Цөсний хүүдийний хүзүүний шууд үргэлжлэлийг цөсний цорго ductus cysticus гэх ба барагцаалбал 3.5 см юм. Ductus cysticus нь элэгний өрөнхий цорготой, duc¬tus hepaticus communis нийлж цөсний ерөнхий цорго, ductus choledochus болон элэг арван хоёр хуруу гэдэсний холбооны ligamentum hepatoduodenale хамтаар хоёр гялтан хальсны завсраар элэгний артери венийн хамтаар явж цөсний цорго нь арван хоёр хуруу гэдэсний уруудах хэсгийн pars descendens-ийн дотно хананд нэвтрэн орж нойр булчирхайн цоргоны хамт нээгдэнэ. Тэрхүү нээгдэж байгаа сүвийг papilla duodeni major түүний эргэн тойронд нь цагираглан тогтсон булчинлаг хунигч m.sphincter ampullae hepatopancreaticae байна.
Цөсний уутны багтаамж нь 40-50 см3 түүний урт нь 8-12 см байх жишээтэй. Цөсний уутны хана нь гадна талаараа холбох эдээс тогтсон гялтан хальс, tunica serosa дараагаар нь гөлгөр булчингийн эдээс tunica muscularis дотор давхарга нь салслаг tunica mucosa болно. Цөсний хүүдийг рентген гэрлээр судлан шинжилж үзэхэд түүний ёроол ба биө, хүзүү хэсгүүдийн сүүдэр нь ялгаж мэдэгдэхээр тод үзэгдэнэ. Цөсний хүүдийний хэлбэр дүрс нь хүний биеийн байрлал ба элэгний байрлал, цөсний дүүрэн, дундаас болж харилцан адил бус ихэнх тохиолдолд цөсний уут лийр шиг, цилиндр маягтай, өндгөн хэлбэртэй гэж тодорхойлон бичсэн боловч тус тэнхимээс амьд хүний цөсийг янз бүрийн байдал дээр судлан шинжилснээс үзвэл цөсний уут, хүүдий маягтай, зууван хэлбэртэй, боргоцой мэтийн нилээд хэдэн янз байгаа нь тогтоогдсон.
Цөсний уутны хэмжээ хязгаарыг монгол хүнд нарийвчлан тогтоож тодорхойлох явдал сонирхолтой байв. Байрлалын талаар цөсний дээр доор нь дунджаар 12-р сээр нуруунаас бүсэлхийн 5-р нурууны хооронд байна. Гэвч хүний биөийн байдал. .ба элэг өрцьшй байрлал амьсгалын байдлаас өөрчлөгдөж байлаа.
Элэг нь гялтан хальсаар гурван талаараа хучигдсан эрхтэн юм.Хавирган саран холбоос ligamentum falciforme hepatis, элэгний ар дээд талд 2 салаалан титмэн холбоо ligamentum coronarium hepatis, болж цаашаа гурвалжин холбоо ligamentum triangulare dextrum et sinistrum, болно. Элгийг хучсан гялтан хальс өөр эрхтэн рүү шилжихдээ элэг-ходоодны бага махиа, элэг-арван хоёр хуруу гэдэсний холбоосуудыг ligamentum hepatogastricum, ligamentum hepatoduodenale мөн элэг-баруун бөөрний хоорондох холбоо ligamentum hepatorenale-г тус тус үүсгэнэ.
Элэгний баруун хэсэг нь баруун сүвээний мөгөөрс аюулхай дор, regio hypochondriaca dexter, epigastrium-д байрлаж, зүүн хэсэг нь зүүн сүвээний хавирган доор, regio hypochondriaca sinis¬ter дор тус тус байрлана. Элэгний дээд хязгаар нь өрцөнд нягт тулж байрлана.
Баруун хэсэг lottus dexter дээр, зүүн хэсэг lobus sinister нь 5-р хавирганы өвчүүтэй нийлсэн мөгөөрсний харалдаа явж өвчүүний их биө хэсгийн corpus sterni доод үзүүрт, 6-р хавирганы мөгөөрсний зэргэлдээ явна.
Элэгний доод хязгаар нь сүврэгний нумаар arcus costalis аажимдаа 8, 9-р хавирганы бэхлэлтийн мөгөөрснөөс 7, 8-р хавирга хүртэл өргөгдөнө.
Элэгний цусан хангамж онцлогтой. Учир нь элгэнд артерийн цус ирэхээс гадна бас венийн цусыг хүлээн авна. Элэгний үүдээр элэгний артери, a. hepatica propria ба үүдэн вен, v. portae орж түүний гүнд салаалан тарж элэгний эд эсийг тэжээхээс гадна үүдэн вен нь хэвлийн хөндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үүдээр орж, түүний жижиг хэсгүүд ба эд эсийн дундуур маш нарийн салаа мөчрүүд vv. interlobulares болон тархдаг. Мөн үүний хамтаар аа. interlobulares, ductuli interlobulares биө биөэ дагалдан байрласан байна.
Дээр дурдсан элэгний жижиг хэсгүүд ба эд эсийн дундуур орсон артери вен нь нийлж тор үүсгэн түүнээс үүссэн нарийн судас төвийн вен v.centralis pyy цутгаж ийм венүүд элэгний хэсгүүдээс нийлж цуглуулах судас болон аажмаар хоорондоо нийлж v. hepatica болж доод хөндийн венд v. cava inferior цутгана.
Элэгний тунгалгийн судас нь өнгөц ба гүн гэж хоёр янзаар байрлана. Гүн судас нь элэгний дотор хэсгүүдийн хооронд бусад судаснуудын хамтаар байрласан байна. Өнгөц судаснууд нь элэгний гадна талаар өнгөц байдалтай байрлаж хэвлийн хөндийн тунгалгийн зангилаануудад цутгасан байна. Элэгний мэдрэлжилт нь наран сүлжээнээс шууд гарсан симпатик мэдрэлийн салаанаас truncus sympaticus-ээр мэдрэлжүүлэгдэнэ.

Нойр булчирхай
Нойр булчирхай, pancreas бол хүний биө дэх 2-р зэргийн том булчирхай бөгөөд ягаавтар саарал өнгөтэй, нас гүйцсэн хүнийх 70-80 гр жинтэй, уртаараа 16-22 см, өргөн нь 4 см, зузаанаараа 2 см зөөлөн жижиг хэсгүүдээс бүтсэн байна.
Нойр бүлчирхайг толгой caput pancreatis, биө corpus pancreatis сүүл cauda pancreatis гэж гурван хэсэг болгон үзэх бөгөөд шовх гурвалжин хэлбэртэй учраас гурван гадаргуутай, гурван ирмэгтэй юм.
Урд гадаргуу facies anterior нь хүнхэр байдалтай ходоодонд тулж байрлана. Хойт гадаргуугаараа facies posterior хэвлийн хөндийн ар хананд наалдан тогтдог. Доод гадаргуугаар нь facies inferior баруун талдаа flexura duodenojejunalis, зүүн талдаа flexura coli sinistra-д тулж байрлана. Дээр дурдсан гурван гадаргууг гурван ирмэг, margo supe¬rior, anterior, inferior хязгаарлана. Нойр булчирхайн дээд ирмэгийн дагуу дэлүүний артери байрлана. Нойр булчирхайн толгойн хэсэг нь арван хоёр хуруу гэдэсний тахирт тохирч бүсэлхийн 1-р нуруунаас 2-р нурууны дээд хэсгийн харалдаа хөндлөвтөр байрлана.
Нойр булчирхай нь гялтан хальсаар зөвхөн ганц талаасаа хучигдана. Нойр булчирхайн хэсгүүдийн тус бүрээс гарсан олон жижиг цоргонууд хоорондоо нийлж ЛРюйрын цорго ductus pancreaticus болон цөсний өрөнхий цорготой ductus choledochus нийлж арван хоёр хуруу гэдэсний уруудах хэсгийн ар дээд талаар ташуу байдалтайгаар нэвтрэн papilla duodeni major-т нээгдэнэ. Нойр булчирхайн толгойн хэсгийн шаантаг сэртэн орчмоос ирэх шүүс ductus pancreaticus accessorius гэдэг цоргоор тусдаа хураагдан 12 хуруу гэдэсний papilla duodeni minor-ын оройд нээгдэнэ. Нойр булчирхай нь дотоод ба гадаад шүүрлийн булчирхай бөгөөд гадаад шүүрлээ өөрийнхөө цоргоор дамжуулан арван хоёр хуруу гэдсэнд өгнө.
Нойр булчирхайг хэд хэдэн газраас артерийн салаа гарч тэжээдэг.
Үүнд: аа. pancreaticoduodenales superior et inferior дэлүүний артериас a.lienalis
a. gastroepiploica sinistra зэрэг судас хамаарагдана. Нойр булчирхайн венийн жижиг олон салаанууд нийлж элэгний үүдний вөна v.portae-д цутгана. Нойр булчирхайн тунгалаг нь ойр орчмын лимфийн зангилаанд дамжиж урсан орно. Нойр булчирхайг наран сүлжээний салаанууд flexus pancreaticus мэдрэлжүүлнэ.

Хэвлийн хөндий ба хэвэлмэй хальс
Хэвлийн хөндий cavitas abdominis бол хүний биед хамгийн том хөндий бөгөөд цээжнийхөндийгөөс өрцөөрТХӨЙЖН^Й^ ®мнө ^а хажуу талаараа цагаан цорой булчингаар хязгаарлагдаж ар хана нь бүсэлхийн нуруунууд хийгээд булчингууд m. psoas major, m. quadratus lumborum доошоогоо их бага аарцагт орно. Ийнхүү дээр дурдсан хэвлийн хөндийн хшн a _ _ б а^^ууяий д о jo p б ajj p ласа н эрхтнүүдийг хучсан хальсыг хэвэлмэи xaii£c"peritoneum гэнэ.
Хэвэлмэй хальс peritoneum нь хэвлийн хөндийд cavum abdominale байрласан эх захгүй битүү мухар хүүдий маягтай гялалзсан цагаавтар хальс юм. Энэ хэвэлмэй хальсыг хэвлийн хөндийн ханыг хучсан peritoneum parietale эрхтнүүдийгхучсан peritoneum viscerale гэж хоёр хэсэг болгон үзнэ. Эдгээр хальс нь хэвлийн хөндийн ханыг хучиж эргэж нугарсаар эрхтнүүдийг бүрхэж түүний хоорондох завсар маягийн зай хөндийг хэвэлмэйн хөндий, cavitas peritonei хэмээнэ. Энэ хөндийд бага зэрэг сероз шингэн, liquor peritonei тогтмол байх бөгөөд эрхтэн ба хэвэлмэй хальсыг хоорондоо хавиралдан үрэлдүүлэхгүй, зөөллөсөн чанартай бөгөөд түүний хөдөлгөөнийг идэвхжүүлж байх үйлчлэлтэй юм.
Эмэгтэй хүний хэвэлмэй хөндий нь умайн хоолойгоор гадаад орчинтой харьцана. Хэвлийн хөндийн хана ба хэвэлмэй хальс хоёрын хооронд холбох эд, өөхлөг давхаргаар баялаг боловч өрцний доод тал нь өөх байдаггүй байна.
Хэвлийн хөндийг хучсан хэвэлмэй хальс peritoneum parietale нь хэвлийн дотор талын хөндийн өмнө ба хоёр хажуу ар, урд хана мөн өрцний доод талыг аарцгийн хөндийтэй хучиж нэг эрхтнээс нөгөөд очиж, нөгөө эрхтнээс хэвлийн хана руу ирж өөр хоорондоо олон тооны холбоо ligamentum, чацархай mesenterium, сэмж omentum, нугалаа plicae, хармаан recessus, хонхор fossae, уут bursae зэргийг үүсгэнэ. Жишээлбэл: холбоонууд элэгний титмэн холбоо, ligamentum coronarium hepatis, элэг-бөөрний холбоо, ligamentum hepatorenale, арван хоёр хуруу гэдэс-бөөрний холбоо ligamentum duodenorenale, элэгний баруун зүүн гурвалжин холбоо, ligamentum triangulare dextrum et sinistrum түүнчлэн бүдүүн гэдэсний чацархай, mesocolon, ходоодны их тахираас доош үргэлжлэх дөрвөн давхар хэвэлмэй хальснаас бүтсэн их сэмж, omentum majus гэх мэт.
Хэвлийн хөндийд байдаг эрхтэн бүр хэвэлмэйн хальсаар нэгэн адил хучигдахгүй, харин гурван янзаар хучигддаг учир түүнийг доор тодорхойлбол.
1. Арван хоёр хуруу гэдэсний эхний хэсэг, нарийн гэдэс, ходоод, бүдүүн гэдэсний мухар хэсэг, өтөн унжлага, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, S маягийн гэдэс, шулуун гэдэсний дээд хэсэг, дэлүү умай, умайн гуурс, өндгөвч зэрэг эрхтнүүд нь гялтан хальсаар бүх талаасаа хучигдсан байдаг.
2. Бүдүүн гэдэсний өгсөх ба уруудах хэсэг, шулуун гэдэсний дунд хэсэг, элэг, давсаг, умай, цөсний уут зэрэг эрхтнүүд гялтан хальсаар гурван талаасаа хучигдана.
Нойр булчирхай, 12 хуруу гэдэсний уруудах доод хэсэг, бөөр ба бөөрний дээд булчирхай, бөөрний цорго, шулуун гэдэсний төгсгөлийн хэсэг, гялтан хальсаар ганц талаасаа хучигддаг.
Бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг бүх хэвэлмэйн тэгээд их сэмжийн доод зах нь хэвэлмэйн хөндийг хоёр хэсэг болгон хуваана. 1-р давхар өрц хөндлөн гэдэсний хооронд оршиж, элэг, цөсний уут, ходоод, дэлүү агуулагдана. 2-р давхарт нарийн гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх уруудах хэсэг, S маягийн гэдэс, шулуун гэдэсний дээд дунд хэсэг, умай, давсаг, өндгөвч, умайн гуурс оршино. Бөөр ба бөөрний цорго, бөөрний дээд булчирхай, гол судас, доод хөндий вөн, сав, хэвэлмэйн хальсны гадна орших учир хэвэлмэйн хөндийний давхарт багтахгүй. Хэвлийн хөндийн өмнө хананд өөхлөг давхарга бараг байхгүй боловч доод хэсэгтээ нилээд хөгжсөн байна. Хэвлийн хөндийн өмнө хананы ар гадаргууд хэвэлмэй хальс нь давхарлан таван нугалааг үүсгэнэ.
Хүйснээс чанх доош уруудсан хос бус нугалаа, plica umbilicalis mediana, хажуу тийш хос нугалаа plicae umbilicales mediales, үүнээс гадагш хос нугалаа plicae umbilicales laterales гэж тус тус нэрлэнэ.
Голын буюу хүйсний нугалаа plica umbilicalis mediana нь давсагны оройгоос эх авч дээшилсээр хүйсэнд хүрнэ. Энэ бол үр хөврөлийн үөийн шээсний цоргын ura-chus үлдэгдэл болно. Хажуу тийш дунд нугалаа plicae umbilicales mediales бол хүйсний битүүрсэн артерийн үлдэгдэл юм. Хажуу захын хос нугалаа plicae umbilicales laterales нь a. epigastricae inferiores-ын үүсгэсэн нугалаа болно. Дээр дурдсан хэсэгт уул нугалаануудын хооронд бий болсон гурван хос жижиг хонхрууд нь бас л мэдвэл зохих чухал зүйл билээ. Хонхруудыг дотор талаас нь гадагш нэрлэвэл давсагны дээд хос хонхор, fossae supravesicales үүсгэн цавины дотно хос хонхор, fossae inguinales mediales цавины гадна хос хонхор, fossae inguinales laterales тус тус байрласан байна. Хажуу дунд хонхроос доош пупартын холбооны доогуур гуяны хонхор fovea femoralis гэж байдаг. Энэ нь гуяны сувагны дотор талын цагираг нүхтэй anulus femoralis тохирч байна.