Saturday, September 27, 2008

Нойр булчирхай шилжvvлэн суулгах

Бvтэн нойр булчирхай шилжvvлэн суулгах, эд эс шилжүүлэн суулгах хоёр нь хоер өөр зvйл юм. Орчин vед хэдийгээр нойр булчирхайг дангаар нь болон нойр булчирхайг бөөрний хамт шилжvvлэн суулгах нь нэлээн амжилттай хөгжиж байгаа ч зарим өвчний тохиолдолд энэхvv хvнд мэс заслыг хийх шаардлагагvй гэж vзэж байна. Эд эс шилжvvлэн суулгах талаар маш их судалгаа хийгдэж, тvрvvчээсээ клиникт vр дvнгээ өгч байна. Жишээ нь чихрийн шижин өвчний vед зөвхөн Лангергансын арлын эсийг (инсулин ялгаруулдаг) шилжvvлэн суулгах хангалттай гэж vзэж байна. Эд эс шилжvvлэн суулгах нь одоогоор клиникт төдийлөн дэлгэрээгvй ч өөрийн ирээдvйгээ хvлээж байна. Дэлхийн ЭШСМЗ-ын нийгэмлэгийн 1996 оны мэдээгээр дэлхийд 7000 орчим нойр булчирхай - бөөрний ШСМЗ, 2000 орчим нойр булчирхайн шилжvvлэн суулгах мэс засал хийгджээ .

Нойр булчирхай - болон Нойр булчирхайг бөөрний хамт шилжvvлэн суулгах мэс засал

Тvvхээс

Чихрийн шижин өвчний тухай бүр эртний Египт, Грект мэдэж байсан ч тvvний эмгэг жам, шалтгаан нь дөнгөж ХХ зуунд тайлагджээ. 1889 онд Германы эрдэмтэд уг өвчин нь нойр булчирхайтай холбоотой юм гэдгийг баталжээ. Улмаар 1922 онд Канадын Торонто хотноо анх удаа 14 настай хүүхдийг инсулин бухий нойр булчирхайн экстрактаар эмчилж амжилтанд хүрчээ. 70 жилийн өмнөөс уг өвчний эмнэл зvйн хэлбэрүүдийг нээж эмгэг жамын хувьд нэн аюултай болох инсулин хамааралт буюу Typ I Diabet - ийг тодорхойлжээ. Хэдийгээр орчин vед энэхvv өвчнийг инсулин эмчилгээгээр эмчилж vр дvнтэй байгаа ч төгс эмчилгээнд нойр булчирхай болон эд эс шилжvvлэн суулгах мэс заслууд тооцогдож байна. Анхны нойр булчирхай шилжvvлэн суулгах мэс заслыг 1966 оны 11-сарын 17-нд Миннеаполисд (АНУ) хийжээ. ЭШСМЗ-ын амжилтууд нойр булчирхайн ШСМЗ-г сvvлийн арван жилд нэн хурдацтай хөгжvvлж тэр нь өнөөдөр Typ I Diabet-н эмчилгээний арга болон хvлээн зөвшөөрөгджээ.

Нойр булчирхай болон нойр булчирхайг бөөрний хамт шилжvvлэн суулгах мэс заслын ач холбогдол.

Заалт, эсрэг заалтууд.

Чихрийн шижин өвчний I-тип буюу инсулин хамааралт хэлбэр нь өнгөрсөн зууны нэлээн том асуудал байсан бол өнөөдөр түүнийг төгс эмчлэх нэг арга гарч ирсэн нь нойр булчирхай болон нойр булчирхайг бөөрний хамт шилжvvлэн суулгах мэс засал юм. Чихрийн шижин өвчний хожуу vеийн хvндрэлийн vед хvний бие дахь жижиг хялгасан (микроангиопатий) болон том судаснууд (макроангиопатий) гэмтдэг ауюлтай билээ. Тэр дундаа хамгийн их судасжилт бvхий бөөрийг гэмтээн vйл болон бvтцийн өөрчлөлт vvсгэдэг. Улмаар бөөрний дутагдалд хvргэж, энэхvv хvндэрлээр нас барах нэгэн шалтгаан болж байна. Тиймээс хожуу vеийн хvндрэлvvд илэрсэн vед зөвхөн дан ганц нойр булчирхай шилжvvлэн суулгахаас илvv нойр булчирхайг бөөрний хамт шилжvvлэн суулгах мэс засал нэлээд өргөн хэрэглэгдэж байна. Нөгөө талаас энэхvv өвчнийг эрт оношлон бөөрөнд өөрчлөлт vvсэхээс өмнө дан ганц нойр булчирхай юмуу эд эсийг шилжvvлэн суулгах нь зvйтэй юм гэж vзэж байна. Мөн зарим тохиолдолд эхлээд бөөрөө шилжvvлэн суулгаад хэсэг хугацааны дараа нойр булчирхайг нь шилжүүлэн суулгах хэлбэр бас байдаг, учир нь энэ нь иммуносупрессив эмчилгээний болон эрсдлийн нөхцлvvдтэй холбоотой. Өөрөөр хэлбэл чихрийн шижин өвчний ямар үед эрхтэн шилжvvлэн суулгах, мэс заслын ямар тактикийг нь баримтлах вэ гэдэг бол маш чухал асуудал юм . Эндээс нойр булчирхай болон нойр булчирхайг бөөрний хамт шилжvvлэн суулгах мэс заслын гол заалт бол чихрийн шижин өвчний I-тип бөөрний дутагдалын хамт гэж vзэж болно.

Эмчилгээний эсрэг заалтууд :
-18-аас доош болон 55-с дээш насныхан
- зvрх болон уушигны дутагдал
- архаг архичид болон эмийн харшил
- сэтгэцийн өвчтэй
- хурц халдвар
- хорт хавдар
- хэт таргалалт өвчин
- эмчилгээнээс татгалзсан, сэтгэл уналтын хам шинж

Мэс заслын өмнөх бэлтгэл, бэлэн байдал

Хэрэв өвчтөнд ЭШСМЗ шаардлагатай гэж vзсэн бол өвчтөнөө маш сайн бэлтгэнэ. Yvнд vндсэн шинжилгээнvvд болон энэхvv эмчилгээг шаардлагтай гэсэн бvх нотлох баримтууд, мөн доорхи хэдэн гол зvйлvvдэд анхаарах хэрэгтэй.
- Зvрх судасны vзлэг, шинжилгээнд анхаарах, учир нь мэс заслын vед vхэлд хvргэдэг нэг гол хvндрэл бол зvрхний дутагдал бөгөөд ялангуяа чихрийн шижин өвчний vед энэ нь элбэг тохиолддог (микро- болон макроангиопатий). Зvрх судасны системийн vзлэгийг эрхтэн хvлээх хугацаанд байнга хийж байх, шинжилгээнvvдийг давтаж байх ( ЭКГ, судасны допллерграф болон хаймсуурдах шинжилгээнvvд ).
- Уг мэс заслын эмчилгээний өмнө болон дараа нь байнга дагалдах хандлагатай хvндрэл бол бөөр шээсний замын халдвар юм. Yvний шалтгаан нь чихрийн шижин өвчин болон бусад өвчин байдаг. Тиймээс мэс заслаас өмнө шээсний замын халдварын байж болох бvх шалтгааныг зайлуулсан байх шаардлагтай юм (антибиотик эмчилгээ, цистостоми тавих г.м).
- Нvд болон мэдрэлийн системийн шинжилгээнvvд хийх. Төрөлхийн хараагvй байх тохиолдолд энэ нь эмчилгээний эсрэг заалт биш гэдгийг анхаарна уу.
- Өвчтөнтөй ярилцах, сэтгэл зvйн хvвьд бэлдэх. Энэ мэс засал нь нэлээн хvнд мэс заслын эмчилгээнд тооцогдох учир гарч болзошгvй хvндрэл, эмчилгээний гол гол зарчим, vе шатыг эмчлvvлэгч мэдэх ёстой юм. Эмчилгээ удаан vргэлжлэдэг (6-8 долоо хоног) учраас эмч болон өвчтнөөс их тэсвэр тэвчээр шаардагдана. Өвчтнийг сэтгэл санаа өндөр байх, мэс заслын эмчилгээг дэмжих нь чухал юм.
- Бэлтгэл хангагдсан гэж vзвэл аль нэг ЭШСТ (тухайн улсын, тивийн, дэлхийн жишээ нь: Ази, Евротрансплант ЭШСТ г.м) өргөдөлөө өгөх хэрэгтэй. Ингээд тохирох эрхтэнийг хvлээж, олдсон vед 24 цагийн дотор мэс засалд бэлэн болох хэрэгтэй. Yvнд ЭШСТ болон эмч, эмнэлгийн ажилчдын шуурхай, хоорондоо нарийн уялдаа бvхий vйл ажиллагаа шаардлагтай юм. Мөн тvvнчлэн өвчтөний бэлэн байдал, бичиг баримтууд ( vvнд эмнэлгийн, санхvvгийн, хуулийн г.м) бvрдсэн байх ёстой. Ер нь өвчтөнд бvрэн тохирох эрхтэн олдох нь хэзээд хvндрэлтэй байдаг. Гэтэл эрхтэн хvлээж бvй өвчтөний тоо хэд дахин их тул шилжvvлэн суулгах мэс засал ямагт маш их хариуцлага шаарддаг болохыг санаж явах хэрэгтэй.

Мэс заслын явц
Нойр булчирхайн шилжvvлэн суулгах мэс засал нь тvvний анатомын байрлал , физиологи vйл ажилгаа , ялгааруулж буй олон тооны шvvрэл болон иммуносупрессив , мэс заслын техникийн зарим асуудлаас болоод клиникт хэрэгжилтлээ нэлээн хугацаа шаардагдажээ . Орчин vед энэхvv саад бэрхшээлvvдийг гэтлэн давж клиникт өөрийн тогтвортой байр сууриа олж , итгэлтэйгээр цааш хөгжиж байна .
Мэс заслын дараахи vндсэн хэлбэрvvд байна:
1.Нойр булчирхай/бөөрний хамт нэгэн зэрэг шилжvvлэн суулгалт
2.Амжилттай бөөр шилжvvлэн суулагсны дараахи нойр булчирхай шилжvvлэн суулгалт
3.Зөвхөн нойр булчирхайн шилжүүлэн суулгалт (бөөрний хэвийн vйл ажилгаатай vед)
Мэс заслын техникийн хувьд :
1. Нойр булчирхайн сегмент шилжvvлэн суулгалт
2. Нойр булчирхайг 12хуруу гэдэсний хамт шилжүүлэн суулгах
3.Бусад .....хэдийгээр өөр мэс заслын техник аргууд байдаг ч тэдгээр нь биологийн биш (синтетик зvйлvvд ашиглагддаг)гэсэн утгаар өргөн тархахгүй байна .
Мөн нэг анхаарал татах зүйл бол нэг донороос авч буй нойр булчирхайгаа хоёр хvнд шилжvvлэн суулгах боломж юм .Нойр бурчирхайн сегмент -их бие, сүүль хэсгийг нэг дахь өвчтөнд ,харин vлдэх нойр булчирхайн толгойн хэсгийг 12хуруу гэдэсний хамт хоёр дахь өвчтөнд суулгана гэсэн vг . Донор эрхтэн ховор харин эрхтэн хvлээж буй өвчтний жагсаалт vvнээс хэд дахин их гэдгийг санаж байх хэрэгтэй .

Хvрэх зам:
Мэс заслын зvслэг нь ямар хэлбэрийн шилжvvлэн суулгалт вэ гэдгээс хамааран янз бvр байна .Нойр булчирхай/бөөрний хамт нэгэн зэрэг суулгаж байгаа тохилдолд хэвлийн голын өргөтгөсөн зvслэг хэрэглэнэ . Хэрэв өмнө нь бөөр шилжvvлэн суулгагдсан байвал(ө.х хэвлийн зvvн талдаа бөөр суулагсан клюшковидный зvслэгтэй ) нойр булчирхай шилжvvлэн суулгахдаа баруун пара- эсвэл трансректаль зvслэг сонгодог .

Нойр булчирхайн сегмент шилжvvлэн суулгалт

Мэс заслын дараахи гол vе шатуудаас бvрдэнэ гэж vзэж болно: а)Суулгах нойр булчирхайн сегментийг бэлдэх. Yvнд донор хvнээс нойр булчирхайн их бие , сvvль хэсгийг тvvний цусан хангамж болох дэлvvний артери венийн хамт эксплантаци хийн авна .Энд нэг анхаарах зvйл бол тухайн нас барсан донорын эрхтнvvд нэгэн зэрэг эрхтэн шилжvvлэхэд ашиглагддаг тул Truncus coeliacus ,v.portae нь элэгний трансплантат талдаа үлддэг бөгөөд нойр булчирхайн сегментийн (дэлvvний артери ,вен) судасыг уртасгах -судасны реконструкци хийх хэрэгтэй болдог .

Уртасгалтыг төгсгөл-төгсгөлөөр судас залгалт техникийн өндөр төвшинд хийх хэрэгтэй .Yvнд донорын өөрийн судаснуудаас ашиглана .
б)a.iliaca болон v.iliaca externa -ааг ялгаж бэлдэх .Тухайн эрхтэн-сегментийг авч буй өвчнийхээ a.iliaca болон v.iliaca externa -ааг ялгаж бэлдэх хэрэгтэй .
в)Нойр булчирхайн сегмент шилжүүлэн суулгалт. Үүнд артери( a.iliaca externa-ааг дэлvvний артеритай) венийн (v.iliaca externa-ааг дэлүүний уртасгасан вентэй) анастомозууд хийнэ .
г)Pancreatiko-Zystostomie. Нойр булчирхай шvvрлийн ялгаруулалтыг хэвийн байлгахын тулд суулгаж буй нойр булчирхайн сегментээ (цоргыг) давсагтай залгасан стомий хийдэг.

Нойр булчирхайг 12хуруу гэдэсний хамт шилжvvлэн суулгах

Нойр булчирхайн сегмент шилжvvлэн суулгалтын дараа тохиолдох судсан дахь тромбоз хүндрэл нь Нойр булчирхайг 12хуруу гэдэсний хамт шилжүүлэн суулгах аргыг нэвтрvvлэхэд хvрэгжээ.Энэ нь хамгийн тvгээмэл, дэлгэрсэн арга болоод байгаа билээ.
Гэсэн хэдий ч нойр булчирхайг 12хуруу гэдэсний хамт шилжvvлэн суулгах нь бас өөрийн муу талуудтай юм . Донорын олон эрхтэн нэгэн Эрхтэн шилжvvлэн суулгахад ашиглагдаж байгаа тохиолдолд Truncus coeliacus ,v.portae нь элэгний трансплантат талдаа vлддэг .Тиймээс суулагсан нойр булчирхайн цусан хангамжийг хэвийн байлгахын тулд заавал артери венийн судаснуудыг уртасгах реконструкци хийх хэрэгтэй болдог. Энэхvv аргын бас нэг дутагдал нь трансплатат дахь 12хуруу гэдэсний шархлаа vvсэх ,оёдол тавигдах хvндрэлvvд гарах тал байдаг .

Мэс заслын vе шатууд

а)Нойр булчирхайг12хуруу гэдэсний хамт эксплантаци хийж дэлvvний болон мезентерик артери венийн уртасгах судасны реконструкцуудыг донорын a.iliaca-гийн Y-бифуркаци болон vvдэн венvvдийг ашиглан трансплантатыг бэлдэнэ .
б)Нойр булчирхайг 12хуруу гэдэсний хамт шилжvvлэн суулгалт.Имплантацийг хийхдээ юуны өмнө трансплантатыг байрлуулан судасны реконструкци хийх хэрэгтэй эсэхийг vздэг. Хэрэв донор эрхтэн хангалттай урт өөрийн truncus caeliacus, v.portae-тай мөн тэдгээр нь аорт болон vvдэн венд хангалттай хvрч байвал реконструци хийх шаардлаггvй байдаг. Харин хvрц муу, эсвэл truncus болон v.portae хэсэг нь элэгний трансплантат талдаа vлдсэн бол реконструци хийдэг. Yvнд донорын a.v.iliaca-гийн бифуракционуудыг ашиглана. Имплантационыг хийхдээ артери судасыг нь аорт, вен судасыг vvдэн вентэй залгана. 12 хуруу гэдсийг нарийн гэдэстэй хажуу хажуугаар Pancreatiko-Duodeno-Jejunostomi хийдэг. Хэрэв PKTX(Pancreas-/Kidneytransplantation) хийж байга бол эхлээд нойр булчирхайгаа суулгаад дараа нь бөөрийг шилжvvлэн суулгана (ердийн стандарт бөөр шилжvvлэн суулгалттай адил, гагцхvv хэвлийн хөндийнхээ хvрцээ ашиглан ретроперитонеаль implatation хийдэг).

Тавилан, прогноз
1966 онд анхны Нойр булчирхайн шилжvvлэн суулгах мэс заслаас хойш дэлхийд нийтдээ 7000 гаруй Нойр булчирхай болон нойр булчирхай-бөөрний шилжvvлэн суулгах мэс засал хийгдсэн байна. Yvнээс 5000 нь АНУ бусад нь Европ, Азид хийгджээ . Нойр булчирхай болон нойр булчирхай-бөөрний шилжvvлэн суулгах мэс заслын ачаар өнөөдөр чихрийн шижин өвчнийг төгс эмчлэх боломжтой болсон. Тиймээс ч цусан дахь сахарыг байнга үзэх, инсулины бүлгийн эм тарих, хоолны дэглэм барих зэрэг нь хэрэггvй болж, хvн хэвийн идэвхтэй амьдралд шилжлээ. Одоогийн байдлаар мэс заслын дараа 1-гээс дээш жил амьдрах чадвар 91%, нойр булчирхайн хэвийн vйл ажиллагаа 1 жилийн хvгацаанд 74%, бөөрний vйл 86% -тай байна. Зарим клиникуудын шилжvvлэн суулгасан нойр булчирхайн хэвийн vйл 5 жилийн дараа 85%- тай байна.

Гарч болох хүндрэл

Доорхи хvндрэлvvд гарч болно:

- Суулгасан нойр булчирхайн vрэвсэл (Трансплантатпанкреатит). Мэс заслын дараахи эрт vед шилжvvлэн суулгасан нойр булчирхайн vрэвсэл тохиолдох нь хамгийн элбэг. Ер нь уг мэс заслын дараа бvр уг vрэвсэл хэдэн цаг юмуу хоногоор заавал дагалддаг онцлогтой байдаг. Yрэвсэл мэс заслын явц, эрхтэний цусан хангамжийн байдал, эрхтэн хадгалалт-консевирунг гэх мэт олон хvчин зvйлээс хамаарна. Хэрэв донор эрхтэний эзэн нь настай, архи их хэрэглэдэг байсан бол уг хүндрэл гарах нь илvv их магадлалтай. Үрэвслийг ихэнхдээ нойр булчирхайн vрэвслийн эсрэг эмийн эмчилгээгээр эмчлэх боловч шаардлагтай бол релапартомий хийдэг. Мөн хvндрэлийн vед шээс хаагдах, гэдэс дvvрэх зэрэг дагавар шинжvvд илэрдэг тул гэдэс хаймсуурдах болон цистостоми тавидаг .
- Хэвлийн хөндийн халдвар , перитонит Энэ мэс заслын дараа өвчтөн иммуносупрессив эмчилгээнд байдаг тул биеийн эсэргvйцэл суларсан байна. Тиймээс хэвлийн хөндийд идээт vрэвсэл vvсэх, буглах зэрэг хүндэрлүүд гарч болдог (дунджаар 4% нь тохиолддог). Дээрээс нь трансплантатпанкреатит хавсарбал маш хүнд нөхцөл үүсч болдог. Иймээс цаг алдалгүй хэвлийн хөндийг угаах , сайн гуурсууд орхих, сонгомол антибиотик эмчилгээ хийх зэрэг нь маш чухал юм.
- Трансплантаттромбоз Мэс заслын дараа шилжvvлэн суулгасан нойр булчирхайн судсанд цусны бvлэн vvсч улмаар эрхтэн ховхрох, дутагдал vvсгэх аюултай байдаг билээ. Энэ хvндрэл нь судасны залгасан байдал, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээнээс их хамаардаг.
- Цус алдалт Мэс заслын дараа цус алдах, гематом vvсэх хvндрэл нь 10%-тай тохиолддог
- Дээрхи гэдэсний (12 хуруу гэдэс ) хvндрэлvvд Хүндрэлийн 6% орчмыг эзэлдэг. Уг хvндрэл нь нойр булчирхайн шилжүүлэн суулгах мэс заслыг 12 хууруу гэдэсний сегментийн хамт хийсэн тохиолдолд гардаг бөгөөд залгаасаас цус алдах, оёдол тавигдах нь илбэг байдаг.
- Шээсний замын үрэвсэл Уг хvндрэл нь нэг талаас суурь өвчин болох чихрийн шижин нөгөө талаас шээсээр ялгарч буй идэвхт нойр булчирхайн шvvс-ферментуудтай холбоотой үүсдэг. Эмчлэхэд ч нэлээн төвөгтэй, их өвдөлттэй циститийн vед антибиотик эмчилгээнvvдийг хэрэглэдэг.
- Халдвар Ямар нэгэн халдвар авах нь зөвхөн энэ мэс заслын төдийгүй ерөөсөө ЭШСМЗ-ын анхаарал татаж буй асуудлын нэг болоод байгаа билээ. Уг мэс заслын дараахи дархлаа эмчилгээтэй (иммуносупрессив) холбоотойгоор хvний эсрэгvйцэл муудаж, улмаар халдвар авах нь их байдаг. Эдгээр халдваруудад бактери, мөөгөнцөр, вирусын халдвар багтаж байна. Эдгээрээс цитомегаловирусын халдвар хамгийн их тохиолддог, 50-80%. Энэ вирус нь мэс заслын өмнө тодорхойлогдохгvй байж байгаад цитомегаловирус позитив донор эрхтэн шилжvvлэн суулгасны дараа халдварын процесс эхэлж болохыг vгvйсгэх аргаггvй юм.

Элэг шилжүүлэн суулгах

Эрхтэн шилжvvлэн суулгах мэс заслын (ЭШСМЗ) хvрээнд маш амжилттай хөгжиж байгаа салбар бол элэг шилжvvлэн суулгах мэс засал билээ. Сvvлийн vед элэгний хурц болон архаг өвчнvvдийг эмчлэх эмчилгээний асуудлууд маш их анхаарал татаж байна. Хэдийгээр элэг шилжvvлэн суулгах мэс засал нь өртөг өндөртөй, мэс заслынхаа хувьд маш хvнд, хvндрэл ихтэй ч олон өвчтөнvvдийн хүвьд өвчнөөс салах ганц арга зам нь болжээ. Анхны амжилттай элэг шилжvvлэн суулгах мэс заслыг 1963 онд АНУ-ын Дэнвэр хотно доктор Томас Е.Штарльц хийжээ. Yvнээс хойш Европын бусад орнуудад хийгдэж эхэлсэн ч иммуносупрессив эмчилгээний асуудлаас болж хэсэг хугацаанд зогсонги байдалд байснаа 1979, 1980 онуудад циклоспорин А иммуносупрессив эмчилгээнд хэрэглэж эхэлсэн нь ЭШСМЗ хувьд маш том эргэлт болжээ. Эрхтэн хадгалахад (консервирунг) олсон амжилтууд ("University-of-Wisconsin" уусмал) болон FK506, OKT3, Antithymozytenglpobulin зэрэг шинэ иммуносупрессорууд, сэхээн амьдруулах, мэс заслын дараахи эмчилгээний ололтууд элэг ШСМЗ-ыг сvvлийн арван жилд хөгжих нэг том vндэс болжээ. Ялангуяа сүүлийн үед амьд хvнээс (донороос) тал элэгийг нь шилжvvлэн суулгах, нэг элэгийг хоёр хувааж хоёр өвчтөнд суулгах гээд техникийн хvвьд шилжvvлэн суулгах мэс засал нэлээн амжилтанд хүрчээ . 1985 онд элэгний хоёр хэсгийг хоёр өвчтөнд шилжүүлэн суулгах анхны мэс заслыг ХБНГУ-н Ханновер хотноо доктор профессор Пихлмайр тэргүүтэй баг хийжээ. Элэг шилжvvлэн суулгах эмчилгээний ёс зүйн үндсийг Чикаго хотно эрдэмтэн проф. Бройльш боловсруулсан байна. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй эрхтэн шилжvvлэн суулгах төвvvдэд нийтдээ 52 000 гаруй элэг шилжүүлэн суулгасан байна.

Элэг шилжvvлэн суулгах мэс засал эмчилгээний заалт

. Элэг шилжvvлэн суулгах мэс заслын гол заалт нь бvх төрлийн хурц болон архаг элэгний дутагдал, элэгний цирроз юм. Элэг ШСМЗ-ыг дунджаар 60%-ийг элэгний цирроз өвчтэй хvнд хийжээ. Элэгний тусгай доорхи өвчнvvд элэг ШС- эмчилгээний заалт болж болно.
Элэгний даймжрах явцтай, улмаар элэгний цирроз vvсгэдэг өвчнvvд:

Анхдагч биллиар цирроз
Энэ өвчин голдуу дунджаас дээш насны эмэгтэйчvvдэд тохиолдох ба цөсний замын vрэвслийн улмаас цөс урсах нь саадтай болж элгэнд цөсний зогсонгшил бий болдог. Хэдийгээр эмийн эмчилгээгээр цөсний зогсонгшил, урсгалыг сайжруулж болох боловч зарим өвчтөнvvдэд өвчин илтээр даймжрах шинжтэй явагдаж элгэнд цөсний зогсонгшлын уулмаас элэгний цирроз vvсдэг. Энэхvv тохиолдолд элэг шилжvvлэн суулгах нь хvнд байдлаас гарах эмчилгээний нэгэн сайн арга болдог .

Анхдагч хатуурлын холангит
Цөсний замын хатуурал, сорвижилтын улмаас элгэнд цөсний зогсонгшил бий болж элэгний цирроз vvснэ.

Элэгний үрэвслийн дараахи цирроз
Энэхvv цирроз нь вирусын бус шалтгааны гаралтай элэгний vрэвслийн дараа vvсдэг. Энэ тохиолдолд элэг шилжvvлэн суулгах нь нэлээн амжилттай байдаг.

Архаг идэвхт гепатит (ХАГ)
Вирусын гаралтай элэгний vрэвсэл нь удаан үргэлжилсний дараа элэгний циррозд шилжинэ.

Архины хордлогын элэгний өвчин
Архины хордлогын шалтгаантай элэгний өвчин. Архидалт нь бусад элэгний өвчнvvдийг сэдээх, идэвхжvvлэх хор уршигтай юм. Ийм тохиолдолд элэг ШСМЗ амжилттай болох vндэс нь мэс заслын өмнөх нөхцөл байдалтай маш холбоотой. Юуны өмнө архинаас бvрэн татгалзах (доод тал нь 6 сарын турш хэрэглээгvй байх), гэр бvл, мэргэжлийн, санхvvгийн асуудлыг бvрэн шийдэх хэрэгтэй болдог.

Бадда-Киарын Өвчин
Энэхvv ховор тохиолдох өвчний vед элэгний вен дахь эндофлебит болон цусны бvлэгнэлтийн өөрчлөлтийн улмаас цусны зогсонгшил бий болж улмаар элэгний дутагдал, циррозын шалтгаан болдог байна.

Элэгний анхдагч хорт хавдарууд:
Гепатоцеллюляр карцином - элэгний эсийн гаралтай
холангиоцеллюляр карцином - элгэн доторхи цөсний замын эсvvдээс vvдэлтэй хорт хавдар.

Төрөлхийн гаж хөгжил:
Элэгний гаднах цөсний замын төрөлхийн атрези гажигийн улмаас элгэнд цөсний зогсонгшил vvсч элэгний дутагдалд хvргэдэг.

Бодисын солилцооны өөрчлөлт:
Вилсоны өвчний vед цусанд бие биентэйгээ холбогдох ёстой уураг болон зэс хоёрын холбогдох vйл алдагдаж улмаар чөлөөт зэс нь элгийг болон төв мэдрэлийн системийн бүтцийг гэмтээж эхэлдэг.
- гэр бvлийн гиперхолестеринеми
- альфа-1-антитрипсины дутагдал
- галактоземи

Хурц элэгний дутагдлууд:
- элэгний вируст гепатитууд
- эмийн хордлогын шалтгаантай
- хордлого, жишээ нь: зарим хорт мөөгний хордлогын үед

Эсрэг заалт

- Элэгнээс гаднах ерөнхий сепсисийн байдалд байгаа vед
- Элэгний бус бусад хорт хавдруудтай, зvрх- уушигны хvнд дутагдалтай үед
- ДОХ шинжилгээгээр эерэг тохиолдолд
- нас өндөр 60-с дээш хэт хөгшин хvмvvс, бөөрний дутагдалтай болон вена портагийн бөглөрөлттөй өвчтөн, архаг архичдад
- мөн сэтгэцийн өвчтэй, сэтгэл уналтын маш хvнд хам шинжтэй, психозтой vед харьцангvй эсрэг заалтад авч vздэг.

Элэг шилжvvлэн суулгах мэс заслын явц

Мэдээж энэхvv том мэс заслыг зөвхөн анагаах ухаан - мэргэжлийн талаас болон хууль эрх зvйн орчин нь бvрдсэн, санхvv эдийн засгийн хувьд бэхжсэн эрхтэн шилжvvлэн суулгах мэс заслын клиникт хийнэ. Аливаа том, хvнд мэс заслын тэр дундаа эрхтэн шилжvvлэн суулгах мэсзаслын амжилтын vндэс нь зөвхөн амжилттай мэс засал биш юм. Мэс заслын өмнөх бэлтгэл эмчилгээ, оношлогоо, өвчтөний биеийн байдал, сэтгэл санааны байдал, мэс заслын багийн мэдлэг ур чадвар, унтуулага сэхээн амьдруулах тасгийн хvчин чадал, мэс заслын дараахи эмчилгээ, асаргаа сувилгаа, эмч эмнэлгийн ажилчдын уйгагүй хөдөлмөр, ЭШСМЗ хийх минимум стандарт тоног төхөөрөмж, эмийн хангамж бүхий мэс заслын клиник гээд цаашилбал хууль эрх зvйн орчин, санхvv эдийн засгийн гээд маш
том асуудал билээ.

Элэг ШСМЗ бэлтгэл ажиллагаа

ЭШСМЗ аливаа бэлтгэлд нэн тэргvvний чухал зvйл бол шинжилгээний бэлэн байдал, онош бvрэн тогтоогдсон өөрөөр хэлбэл донор эрхтэн олдсон тохиолдолд аль болох цаг алдахгvйгээр бvх шаардлагатай зvйлvvд бэлэн байх ёстой билээ. Шинжилгээнд цусны бvх төрлийн тестvvд, уушигны vйл ажиллагаа, ЭКГ, зvрхний ЭХО, хэвлийн ЭХО, ходоод гэдэсний замын дуран шинжилгээнvvд, хэвлийн компьютертомограмм зэрэг нэн тэргvvнд бэлэн байх ёстой. Цаашлаад тухайн өвчтөний онцлог байдалд хэрэгцээтэй бvх шинжилгээг хийсэн байх хэрэгтэй, жишээ нь элэгний хавдрын үед бусад эрхтнvvд дахь хавдрын үсэрхийлэлийг vгvйсгэх шинжилгээнvvд болон мэс заслын бус салбарын нарийн мэргэжлийн эмч нарт vзvvлэх шаардлагатай.
ЭШСМЗ бэлтгэлийн өөр нэг чухал хэсэг нь өвчтөнд тайлбарлах ярилцлага байдаг билээ. Yvнд өвчний болон эмчилгээний тухай, гарч болзошгvй хvндрэл, мэс заслын дараахи асуудлууд (суулгасан эрхтэн ховхрох, иммуносупрессив эмчилгээ ) гээд бvх зvйлийн талаар өвчтөн бvрэн мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг.
Эдгээр бvх асуудал, бичиг баримтууд бэлэн болсон vед тухайн улсын, тивийн Эрхтэн Шилжvvлэн Суулгах Tөвд (ЭШСТ) бvртгvvлж өвчтөнд иммунологийн хувьд тохирох донор эрхтэнг хvлээнэ. Жишээ нь Европын бvх орнуудын ЭШСТ-vvд нэгдсэн нэг Евротрансплант Төвд зангигдсан байдаг (Евротрансплант төв нь Голландын Лайдэн хотно байралдаг). Донор эрхтэн хvлээх явдал дунджаар 1-2 жил vргэлжлэдэг байна. Учир нь зөвхөн Европ төдийгүй дэлхийд эрхтэн хvлээж буй өвчтөний тоо донор эрхтнээсээ хэд дахин их байгаа билээ. Тухайн донор эрхтэн өвчтөнд тохирох эсэхийг цусны бvлгийн тохироо, элэгний хэмжээ, донор болон эрхтэн авагчийн иммуношинжилгээний тохироо - Cross match г.м шийднэ. Элэг нь бөөртэй харьцуулахад харьцангvй "бага" иммунотохироо шаардах ба хамгийн гол нь цусны АВО-системийн тохироо байх шаардлагатай юм. Энэ нь элэг ШСМЗ-лд нэлээн бололцоо олгож байгаа билээ.

Хэрэв тохирох донор эрхтэн олдсон тохиолдолд жинхэнэ мэс заслынхаа бэлтгэл ажилд орно. Yvнд мэс заслын болон унтуулгын багын маш шуурхай, нарийн уялдаатай vйл ажиллагаа нэн чухал :
- өвчтөний бvх биеийн vзлэг, анамнез
- хангаттай их сэлбэх цус
- бэлэн Cross match-ийн vр дvн
- төвийн венийн катетеризаци г.м мөн бусад мэс засалд хийгддэг бvх бэлтгэл ажил орно.

Мэс заслын явц

ЭШС мэс засал нь мэс засалч хvнээс маш их мэдлэг, туршлага, тэсвэр хатуужил, хурд хараа, анатомын эргэлзээгvй мэдлэг, мэс заслын техникийн нарийн дэс дарааны тухай мэдлэг ур чадвар, судас болон элэг цөсний мэс заслын туршлага, судас залгах гайхамшигт авьяас, гар болон сэтгэл нийлсэн мэс заслын баг шаардагдах билээ.
ЭШС мэс заслын явцыг бvтнээр нь бичих нь барагдахгvй бөгөөд бололцоогvй (багшаар дамжиж сурдаг эрдэм гэж бодож байна) учир онолын хувьд зайлшгvй мэдэж ёстой зvйлvvдийг товч дурдья.
Элэг шилжvvлэн суулгах мэс засалд бvтэн элэг болон элэгний сегмент, донор элэгийг хоёр хувааж хоёр өвчтөнд шилжvvлэн суулгах (Splitting, Huckepack -"piggypack"- Technik) гээд хэлбэрээсээ хамаарч мэс заслын техник явц өөр өөр байдаг билээ. Энд зөвхөн сонгомол бvтэн элэг шилжvvлэн суулгах мэс заслын явцаас товч танилцуулья. Ихэнх тохиолдолд цаг хэмнэх, нөгөө талаас физиологийн үйл ажиллагааг их алдагдуулхгvйн vvднээс хоёр мэс заслын баг ажилладаг. Мэс засал нь дараахи vндсэн хэсгээс бvрдэх юм :
1. Донор элэгийг авах мэс засал
2. Эрхтэн хvлээн авагчийн эмгэг элэгийг авах мэс засал
3. Донор элгийг шилжvvлэн суулгах
1 ба 2-р мэс заслын явц ерөнхийдөө адилхан гэдэг нь эндээс харагдаж байна, vvнд 1-р мэс заслын зорилго нь элэгний артери болон vvдэн вен, цөсний ерөнхий цоргыг аль болох урт хадгалан авч vлдэхэд оршино.
Мэс заслын зvслэг, хvрэх зам нь хэвлийн дээд хөндлөн зүслэг бөгөөд баруун болон зvvн сvвээний хавирган догуур vргэлжилсэн ташуу зvслэг хийнэ. Дараа нь хэвлийн голын шугамын дагуу хийсэн уг зvслэгээс дээш өвчvv хvртэл зvслэг хийн өргөсгөнө. (Mercedes-Stern зvслэг гэж заримдаа нэрэлдэг, сайн харвал мерседесс машины эмблем шиг юм ).
- Хэвлийг нээсний дараа элэгний vvдэн хэсгийн бvх бvтцийг сайтар болгоомжтой ялгана. Yvнд : элэгний баруун, зvvн , ерөнхий артери , цөсний баруун, зvvн, ерөнхий цорго мөн vvдэн вен орно.
- Элэгийг мобилизаци хийх - супра болон ретро бvх бэхэлгээ холбоосоос нь салгах (Ligg.triangularia, Lig.falciforme)

Донор элэгийг болон эрхтэн хvлээн авагчийн эмгэг элэг авах мэс заслууд (hepatektomie)

Элэгийг бvрэн сулласны дараа элэгний ерөнхий артери, цөсний ерөнхий цорго, vvдэн вен болон хөндийн венийг элэгний дээр, доор тус бvр зохих хэмжээнд нь судасны хавчуураар хавчиж байгаад элэгийг тайрч авна. Ингэж донор болон эмгэг элэгээ авсны дараа эрхтэн хvлээн авагчийн Bypass -ын асуудал чухал байдаг . Учир нь элгийг тайрч авсны дараа доод хөндийн болон vvдэн венийн цус элгээр дамжин зvрх рvv ордог vйл ажиллагаа алдагдаж, ялангуяа мэс засал удаан vргэлжлэх тохиолдолд доод мөчид болон vvдэн венийн системд саатал vvсч улмаар зvрхний дутагдалд хvргэдэг. Тиймээс ялангуяа хvvхэд болон шаардлагтай бусад бvх тохиолдолд дээд хөндийн болон vvдэн вен (portal-venosen), дээд болон доод хөндийн венийн (veno-venosen) Bypass -уудыг мэс заслын явцад суулгах шаардлага гардаг. Yvнтэй зэрэгцээд авсан донор эрхтэнээ хадгалах-консервирунг хийх хэрэгтэй байдаг. Одоогоор хамгийн өргөн хэргэлэгдэж байгаа нь UW-уусмал бөгөөд донор элгээ суулгах хvртэл ишемийн хугацаа дунджаар 10-12 цаг байдаг (vvнд тээвэрлэлт, бэлтгэл орно).

Донор элгээ шилжvvлэн суулгах( Implantation).
Энэ шатанд доорхи анастомозуудыг амжилттай, аль болох бага хугацаанд, судас залгах техникийн өндөр тvвшинд хийх хэрэгтэй байдаг:
- vvнд элэгний дээд болон доодхи хөндийн венvvдийн, vvдэн венийн, элэгний артерийн, цөсний ерөнхий цоргын анастомозууд багтана. Цөсний ерөнхий цоргыг төгсгөл-төгсгөлөөр, хажуу-хажуугаар, ташуу хэлбэрийн гэсэн залгах аргууд байдаг. Хэрэв эрхтэн хүлээн авагчийн цөсний ерөнхий цорго бүгд авагдсан тохиолдолд (жишээ нь Клатцкинын хавдарын vед) choledochojejunostomie хийх шаардлагтай болдог.
- элгээ суулгасны дараа цус тогтоох, шалгах пробууд хийнэ. Мөн туршилтын холангиограмм зэргийн дараа хэвлийд гурсууд vлдээж хэвлийг хаана.

Мэс заслын дараахи байдал, хяналт

Элэгээ амжилттай шилжvvлэн сулгасны дараа өвчтөн тодорхой хугацаанд сэхээн амьдруулах-интессив эмчилгээний тасагт байх хэрэгтэй. Энд шаардлагатай бvх эмчилгээг дээд тvвшинд хийж (плазм, цус), зvрх судас, амьсгалын vйлийг бvрэн монитор системийн дор, шээс, бөөрний vйл ажиллагаа, элэгний vйлийг лабораторын байнга хяналтанд байлгах нь чухал.
Мэс заслын дараахи эрт vеийн хvндрэл болох зvрхний хэм алдагдал, уушигны эмболи, амьсгалын дутагдал зэрэг гарсан vед яаралтай арга хэмжээ авах техникийн болоод мэргэжлийн туслалцааны нөхцөл боломж энд л байдаг. Нэлээдгvй тохиолдолд мэс заслын дараа цус алдах хvндрэл гардаг, ийм vед яаралтай шалгах мэс засалд орох хэрэгтэй болдог. Заримдаа суулгасан эрхтэний анхдагч дутагдал - хvндрэл гарсан эхний 3-5 хоногт шинээр эрхтэн суулгах -ретрансплантаци хийх нь бий.
Өвчтний биеийн байдал нэлээн тогтворжоод, шарх нь цэвэр эдгэрсэн vед интессивээс ердийн тасаг руу шилжvvлнэ. Цаашид тухайн ЭШСТ -ийн хяналтанд байх шаардлагатай байдаг.

Бактерийн хоруугийн хүчлүүрүүд

Эмгэг төрүүлэгч бактерийн хоруугийн хүчлүүрт эсийн бүтцийн бүрдэл тухайлбал бүрээс, цэлмэн түүнчлэн бактерийн эсээс ялгардаг хор, фермент багтдаг. Өртөмтгий биемахбодид нэвтрэн орсон бичилбиетэн мэдрэг эсийн рецепторт адгез, наалдалт болох нь эмгэг үүсэхийн эхний шат юм.
Бактер салст давхаргатай эрхтэн тогтолцооны хучуур эсийн рецепторт хүрч холбогдоход бактерийн салсыг хайлуулах эсгэг, ферментийн үйлдэл, чиглэсэн хөдөлгөөн хйих шилбүүр ач холбогдолтой байдаг.
Адгез болсон бактер амьсгалын замын намираа хучуур эдийн сормуус болон шээс, шүлс г.м шүүрлийн угаан гадагшлуулах үйлдэл зэрэг өвөрмөц бус хамгаалах урвалаас хамгаалагддаг. Бактер нь
• Пили, цэлмэн
• Липотеихийн хүчил
• Экзополисахарид (капсул, залхаг, slime-ийг бүрдүүлдэг)
• Гадна мембраны уураг
- аараа эсэд наалддаг.
Бактер эстэй харилцан үйлчлэх явцад дархлааны урвалаас хамгаалах, хэвийн бичилбиетэнтэй орших орон зай, хоол тэжээлийн төлөө өрсөлддөг. Энэ үед
• Бактерийн капсул эзэн биеийн дархлааны урвалаас далдалдаг
• ЛПС болон капсулын полисахарид хавсаргыг бактерийн эсийн мембранаас зайтай холбох тул мембран довтлогч бүрдлийн үйдлээс хамгаална
• Зарим бактер эсийн дотор үрждэг
• Бактериоцин, төмөр нэгдүүлэгч уураг нийлэгжүүлдэг байх нь эзэн биеийн хоригийг давж, инвази, колонизаци болох явцыг дөхөм болгодог.
Эмгэг жамын дараагийн шатанд эс эд гэмтдэг. Үүний учир нь:
• Хор- гадар, дотор гэж хоёр төрлийн байна. Эдгээр хорын нөлөөлөл хэсэг газрын болоод тархмал шинжтэй
• Эдэд инвази болдог
• Үрэвсэл, дархлааны урвал: анафилакси, хавсаргаар дамжин эс задрах, дархлааны бүрдэл, эс хордуулагч эсийн үйлдлээр гэмтэх.
Эдгээр мөчлөгт явцын төгсгөлд эмгэг төрүүлэгч бичилбиетэн эзэн биеэс гадагшилж, мэдрэмтгий шинэ эзэн биед халддаг. Гадаад орчны хүчин зүйлүүдийн нөлөөлөлд тэсвэрт чанарыг бий болгож буй хүчлүүрүүд хоруугийн хүчлүүрт мөн адил багтдаг.

Хоруугийн карбогидратан хүчлүүрүүд
1. Экзополисахарид

Экзополисахаридад бактерийн бүрээс, капсул, салс үүсгэдэг бактерийн салсыг бүрдүүлдэг нүүрсус хамаардаг. Экзополисахарид эсрэгтөрөгчийн шинжтэй гидролизд орохдоо усанд уусдаггүй гель, цэлцмэг үүсгэдэг. Химийн бүрдлээрээ
• Гомо- мономер нь нэг төрлийн
• Гетеро- хоёр ба түүнээс дээш төрлийн моносахарыг агуулсан гэсэн хоёр хэлбэртэй байна.
Олонхи экзополисахарид сахарын бус хэсэг пирувил, ацетил, формил групп, неирамин болон төмөр түүнчлэн карбоксил группынхээ улмаас хүчиллэг шинжтэй. Зарим нэгэн бацилл (Bacillus anthracis) нэгэн төрлийн амин хүчил-поли-D-глутаминаас тогтох капсултай.
Экзополисахарид хоруугийн хүчлүүр болдог нь:
1. Адхезиний үүрэгтэй. Жишээлбэл: S.mutans зэрэг коагулаза сөрөг стафилококк салсаараа наалддаг.
2. Дархлааны хариу урвалаас дараах механизмуудаар хамгаалдаг.
• Бүрээстэй болоод салс үүсгэдэг бактер in vivo микро колони үүсгэж үрждэг. Иймээс фагоцит залгихад төвөгтэй.
• Хавсарга болоод опсонинжуулдаг эсрэгбиетэй холбогддог бактерийн эсийн хананы рецепторыг далдалдаг.
• Бактерийн эсийн гадар гидрофиль шинж өндөр байх тусам фагоцитаар залгигдах нь хялбар биш байдаг. Уг гидрофиль шинж нь полисахаридтай холбоотой.
• Зарим бактерийн бүрээс эзэн организмын эсрэгтөрөгчтэй химийн бүтцээрээ төстэй. Энэ тохиолдолд бичилбиетний эсрэгтөрөгчийн эсрэг үүссэн эсрэгбие эзэн биеийн эсрэгтөрөгчтэй солбицох урвалд ордог. E. coli-ийн К1 эсрэгтөрөгч, N. meningitidis B группын -2,8-д холбогдсон О-ацилжсан N-ацетилнеирамины хүчлээс тогтдог.эсрэгтөрөгч Эдгээр эсрэгтөрөгчийн эсрэг үүссэн эсрэгбие нярайн мэдрэлийн эсийн эсрэгтөрөгчтэй солбицох урвалд ордог. Мөн S. pyogenes, Past. multocida A нянгийн гиалуроны хүчлэн эсрэгтөрөгчийн эсрэгбие солбицох урвалд ордог болох нь тогтоогджээ.
• Ийлдсийн бактерицид үйлчилгээтэй бодист тэсвэрт чанарыг бий болгодог. Бактерийн ЛПС , капсулын полисахарид хавсаргыг бактерийн эсийн хананаас тодорхой зайнд идэвхжүүлдгээс хавсаргын мембран довтлогч бүрдэл лизис болгож чаддаггүй. Иймээс О-полисахаридийн гинж урт байх тусам хавсаргад илүү тэсвэртэй байна.

2. Липополисахарид

Грам сөрөг бактерийн эсийн хананы ЛПС хоёр хэсгээс тогтдог:
А. Гидрофоб шинжтэй гликолипид- липидА
Б. Гидрофиль шинжтэй полисахарид
Зарим бактерийн ЛПС-ийн полисахаридан хэсэг нь цөмийн буюу олигосахарид, О-полисахарид буюу О-эсрэгтөрөгч гэсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд гөлгөр ЛПС гэдэг. Харин барзгар ЛПС нь О-полисахаридгүй, липоолигосахарид гэж нэрлэдэг. Жишээлбэл: Neisseria төрлийн зарим бактер барзгар ЛПС-тай.
Эмгэг үүсэхэд ЛПС-ийн бүрдэлд ордог липидА-ын тосны хүчил, фосфатын бүрэлдэхүүн, О- полисахаридын бүтэц үлэмж нөлөөтэй.
• ЛПС хуримтлагдсанаар эндотоксины шок үүсдэг.
• О-полисахарид- капсулын полисахаридтай нэгэн адил хавсарга, фагоцитын үйлдлээс эмгэг төрүүлэгч бичилбиетнийг хамгаалдаг.Үүнд О-полисахаридын урт ач холбогдолтой.

ЛПС-ийн биологийн шинж

1. Хүн ба туулайг халууруулна.
2. Хулганы биеийн дулааны хэмийг бууруулна.
3. Үхлийн хор(Lethal toxin) болдог.
4. Хавсаргыг идэвхжүүлнэ.
5. Бүлэгнэлтийг эхлүүлнэ.
6. T эсээс хамааралгүйгээр В эсийн митоген болдог.
7. Хэсэг газарт Шварцманы урвал үүсгэнэ.
8. Хавдар үхжүүлэгч хүчин зүйл, TNF, интерлейкинI, IL1, омог эс сэдээгч хүчин зүйл, Colony-Stimulating Factor, простогландин, леикотриен, өвөрмөц бус дархлааны урвалыг сэдээдэг.


3. Тейхийн хүчил ба бусад полимерүүд

Грам эерэг бактер гадартаа сөрөг цэнэгтэй, хоёр төрлийн бүтэцтэй. Эдгээрээс нэг нь бактерийн эсийн хананы пептидогликантай ковалент холбоогоор холбогддог тейхийн хүчил, нөгөө нь цитоплазмын мембранаас эхлэн эсийн ханыг сүлбэж, гадагш цухуйсан липо- буюу мембраны тейхийн хүчил юм. Мембраны тейхийн хүчлийг химийн бүтцээс нь үндэслэн липокарбогидрат гэж бас нэрлэдэг. Тейхийн хүчил глицерол эсвэл рибитол фосфат, гексоз, D- аланинаас тогтдог. Харин липотейхийн хүчил төгсгөлдөө гликолипид бүхий глицерол фосфат юм. Фосфатгүй тохиолдолд хүчиллэг сахар нь хасах цэнэгийг бий болгох ба заримдаа полиол гексозыг орлодог. Үндсэн үүрэг нь:
• Дивалент катионыг цуглуулах
• Дархлаа төрүүлэх шинжтэй
• Үрэвсэл үүсэхэд оролцоно. Жишээлбэл: S. pneumoniae-ийн теихийн хүчил халдварын цочмог үеийн С-уурагтай холбогддог.
• Липотейхийн хүчил дивалент ионыг цитоплазмын мембранаар дамжуулах суваг үүсгэхийн зэрэгцээ эсийн хуваагдалд аутолизины үүргийг гүйцэтгэнэ.
• Хавсаргын эсрэг үйлдэлтэй. Мөн фагийн рецептор болдог.
• Грам эерэг бактерийн халдварын үед дархлааны солбицох урвал явагддаг нь эдгээр бүтэцтэй холбоотой.
• Липотейхийн хүчлээр адгез болдог.
S.mutans липотейхийн хүчил ба деацилжсан липотейхийн хүчил катионон гүүрээр хоорондоо холбогдож, фосфатын группээрээ шүдний гадарт наалддаг. S.pyogenes залгиурын эпителиоцитод М уураг, липотейхийн хүчлээрээ наалддаг.

Хоруугийн уурган хүчлүүрүүд

Зарим бактерийн эсийн гадарт уургаас тогтох пили, шилбүүр байна. Эдгээр бүтцүүд нь электрон микроскопоор сайн харагддаг. Грам сөрөг бактерийн пили, шилбүүр гадар мембранд нь шигдэн байрладаг.

1. Пили, фимбри, цэлмэн, сормуус

Enterobacteriaceae- ийн фимбри- Duguid 30-аад жилийн өмнө эритроцитийг наалдуулах үзэгдэл дээр фимбриг илрүүлжээ. D-маннозад нөлөөлөх замаар цус наалдуулах идэвхийг өөрчилж болдог. Манноза- мэдрэг (MS) уг фимбриг нийтлэг буюу нэгдүгээр хэлбэрийн (typeI) фимбри гэх ба Enterbacteriacea-ийн зүйлүүдэд түгээмэл илэрдэг. Энэ фимбри 1000 орчим амин хүчлээс тогтдог, Mr=17000, 1µm урттай, диаметр нь 7-8 нм, дундаа нүхтэй бүтэц юм. Хэдийгээр олон зүйлийн дотор тархсан боловч - D-маннозилэдгээрийн хооронд дархлааны солбицох урвал төдийлэн явагддаггүй. агуулсан рецептортой холбогддог. Уг фимбригийн экспресс тэжээлт орчин, дулааны хэм болоод өсгөвөрлөж буй орчны бусад хүчин зүйлээс хамаардаг. Дулааны хэм 20°С- ээс дээш, minimal орчин тохиромжтой байдаг. Саяхан болтол фимбри1-ээр олон бөөмт цагаан эсэд холбогддог тул фагоцитозыг дэмждэг, ШЯЗ-ын хучуур эсийн Tamm-Horsfall-ын гликопротеинтэй бэхлэгдэн, шээсний урсгалаар гадагшилдгаас хоруугийн хүчлүүр биш хэмээн тооцдог байжээ. Харин 1986 онд хийгдсэн Kuriyama, Silverblatt нарын судлагаагаар фимбри1-ээр Tamm-Horsfall-ын гликопротеинд бэхлэгдэж, ШЯЗ-д колонизаци болж, эмгэгтүүлдэг нь тогтоогджээ. Түүнчлэн маннозе- резистиент Р фимбритэй Enterobacteriacea-ийн зүйлүүд ШЯЗ-ын халдвар үүсгэдэг. (цусны Р группын эсрэгтөрөгчтэй холбогддог тул ийнхүү нэрлэх болжээ) Ureter-ийн дээд хэсэг, бөөрний эпителиоцитэд голчлон тохиолддог D-gal-alfa-(1,4)-D-gal-д холбогддог. Шээс ялгаруулалт нь буурсан хүмүүст бактерийн Р фимбритэй холбогдох рецепторын тоо илүү олон тохиолддог тул бөөр шээсний замын халдварт өртөмхий байдаг байна. Түүнчлэн S, Х, М фимбри, тус бүрийн нь рецептор тогтоогджээ. Жишээлбэл: E.coli- ийн S фимбри эндотелиоцитийн NeuAc-alfa-(2-3)-gal, beta- (1-3) рецепторт холбогдон, нярайн менингит үүсэхэд хүргэдэг. Суулгалт үүсгэдэг E.coli-ийн удамд бүлэг фимбри болон фимбри төст бүтэц тогтоогдсон байна. ETEC, Enterotoxigenic E.coli-ийн адхезинийг colonization factor гэдэг бол EHEC, Enterohemorrhagic E.coli нь плазмидад кодлогддог, Mr=60x 106-тэй фимбритэй.

Neisseria-ийн фимбри- N. gonorrhoeae-ийн пили Enterobacteria-ийн type1 фимбритэй төстэй. Хатуу тэжээлт орчинд пили нь гээгдэж, колонийн шинж өөрчлөгддөг. Пилигийн бүтцийн нэгж пилин, Mr= 20000. Пилигийн 12 орчим хувилбар тогтоогдоод байгаа боловч удам зүйн хувьд үүнээс олон тооны хувилбар үүсгэх боломжтой. Эсрэгтөрөгчийн эдгээр олон хувилбар нэг өвчтөнөөс ялгасан үүсгэгчид тодорхойлогдсон байна. Пилигийн N-төгсгөлд 50 орчим амин хүчлээс бүрдэх тогтмол хэсэг дархлаа төрүүлэх шинжгүй. Харин С-төгсгөл дархлаа төрүүлэх шинжтэй. Энэ хэсгийн амин хүчлийн дараалал хувьсаж, эсрэгтөрөгчийн хувилбар үүсгэдэг. N. gonorrhoeae пили болоод гадар мембраны уургаараа эсэд адгези болдог. Түүнчлэн N.meningitidis, Pseudomonas, Moraxella төрлийн бактерийн пили N. gonorrhoeae-ийнхтай төстэй.

2. Флагелла, шилбүүр

Шилбүүр химийн бүтцээрээ уураг, бүтцийн нэгж нь флагеллин. 10-20мкм урттай, 12-20нм голчтой, үүнийхээ төвд 3нм голч бүхий хөндийтэй. Бактер шилбүүрээрээ хөдөлгөөн хийдэг: салсан өнгөрийг нэвтлэх, эсэд орох болон цочролын хариу хөдөлгөөн (химотаксис, магнетотаксис, фототаксис).

3. Гадар мембраны уураг

Грам сөрөг бактерийн гадар мембран 2 давхар фосфолипид болон ЛПС, уургаас бүрддэг. Гадар мембран дах том, жижиг хэмжээтэй эдгээр уураг олон янзын үүрэгтэйгээс хоруу шинтэй холбоотой нь:
• Адхезин- EPEC (Enteropathogenic E.coli) плазмидад мэдээлэл нь хадгалагддаг гадар мембраны уургаар эстэй наалддаг. Гонококк эсэд наалдахад пилигийн хамт гадар мембраны РII, proteinII оролцох ба бактерийн удам тус бүр энэ уургийн 6 хувилбартай.
• Төмрийн солилцоонд оролцдог уургууд- Эзэн организмын төмрийг холбогч уурагтай өрсөн төмрийг холбодог.
Үүний зэрэгцээ гадар мембраны уургууд бодисын тээвэрлэлт, эсгэг, фаг ба бактериоцины рецептор,тосуул зэрэг үүрэгтэй.

Стрептококкын М уураг- S. pyogenes-ийн М уургийн молекул хоёр alfa утаслагаас бүтсэн, ширхэглэг тогтоцтой, бактерийн эсийн хананаас гадагш цухуйж байрладаг.
М уураг 80 орчим ийлдэс хувилбартай. Үүнээс үндэслэн А группын стрептококкыг ийлдэс судлалын аргаар ялгадаг.
• М уураг цусны уургийг нэгдүүлэн, рецептороо далдласанаас опсонинтой холбогдох идэвх буурч, фагоцитозыг саатуулна.
• Хавсаргын С3 бүрдэлтэй холбогдон, хавсаргыг зувчуулах, альтернатив замаар идэвхжүүлэх боловч урьтаж плазмын фибриногентой нэгдсэн тохиолдолд хавсаргыг идэвхжүүлдэггүй.
• Хавсаргын идэвхжлийн альтернатив замын Н хүчлүүртэй нэгдсэнээрээ мембран довтлогч бүрдлийн үйлдэл, фагоцитийн урвал өрнөхийг саатуулна.

S.aures-ын А уураг- А уураг болон түүнтэй төстэй бүлэг уураг (G уураг) грам эерэг бактеруудад тохиолддог. Эдгээр уураг иммуроглобулин, Ig-ы Fc хэсэгтэй холбогддог. Үүний дүнд фагоцитийн үйл дарангуйлагддаг. Учир нь фагоцит буюу залгигч эс бичилбиетнийг опсонинжуулсан эсрэгбиеийн нь Fc-ын рецептороороо таньж наалдуулдаг.

Вирусын эсрэг хими заслын бэлдмэл

Вирусын эсрэг хими заслын бэлдмэлүүд нь вирус эстэй харилцан үйлчлэх тодорхой шатыг саатуулах замаар нөлөөлдөг. Ийм үйлдлийн идэвхтэй олон тооны эмийн бодисууд байгаа боловч гаж болон хорт нөлөөгүй цөөн тооны бэлдмэлийг эмнэлзүйн практикт хэрэглэж байна.

1. Вирус эсэд адсорбц болохыг саатуулах

Вирус эсийн харилцан үйлдлийн эхний шат болох адсорбцийн үед эсийн гадарт байдаг рецептор- молекултай вирус лиганд-молекулаараа холбогддог. Энэ үйл явцыг саатуулах зорилгоор ийлдсийн болон вирус өвөрмөц иммуноглобулиныг тарьж хэрэглэдэг.
Дурьдсан бэлдмэлүүдийг ихсийн болон донорын цус, тухайн вирусын халдвараар өвдөөд эдгэсэн болон өвөрмөц эсрэгбиеийн таньц өндөр байгаа хүн (Herpes zoster), дархлаажуулаад удаагүй байгаа хүмүүс (Галзуу, Vaccinia, HBV-ын эсрэг вакцин тариулсан)-ийн цуснаас бэлддэг. Ийлдэс, өвөрмөц иммуноглобулиныг халдварт өртөхөөс өмнө болон өртсөний дарааэрт үед хэрэглэдэг. Жишээлбэл: Ийлдсийг гепатитийн А вирусын халдвараас сэргийлэн 250млг-аар булчинд тарьдаг. Харин галзуугийн үүсгэгч, улаан бурхан, жирэмсэн эмэгтэйн улаанууд, гепатитийн В вирусын халдварын нууц үеийн хугацаанд ийлдэс, өвөрмөц иммуноглобулиныг хэрэглэх нь тухайн халдвараар өвдөхөөс мөн эмнэл зүйн явцын хүндрэлээс сэргийлдэг байна. Энэ нь иммуноглобулины вирусыг саармагжуулах, бүрхэх, опсонинжуулах, вирус халдсан эсийн гадар илэрсэн болон вирусын эсрэгтөрөгчтэй холбогдсоноор хавсарга, эсийн дархлааны урвалыг идэвхжүүлэх үйлдэлтэй холбоотой юм. Үүнийг идэвхгүй дархлаа гэнэ.

2. Вирус эсэд нэвтрэхийг саатуулах бэлдмэл

Амантадин буюу ремантадин зарим нийлмэл бүтэцтэй болон РНХ-тэй вирусын репликацийг дарангуйлдаг боловч эмнэлзүйн практикт томуугийн вирусын эмчилгээнд л өргөн хэрэглэж байна. Эдгээр эмийн бэлдмэл эсийн өсгөвөрт Influenza вирусын геном тайлрах явцыг саатуулж байжээ.
Ортомиксо вирусын матрицийн уургийн генд мутаци үүсэх замаар амантадин, ремантадинд тэсвэртэй штамм үүсч байгааг тогтоогоод байна.

3. Вирусын уургийн нийлэгжил, нуклейн хүчлийн репликацийг зогсоодог бэлдмэлүүд

3.1 Интерферон

Интерферон (Interferon, INF) вирусын эсрэг, дархлаа дэмжих, эсийн пролиферацийг дарангуйлах үйлдэлтэй гликопротеид. Эсрэгтөрөгчийн болон биохимийн шинж, үйдлийн идэвх, нийлэгжүүлдэг гэсэн 3 төрөл болгодог. INF ихэнх эсэд өвөрмөц, , эсээрээ ялгаатай тул сэдээлтийн нөлөөгөөр нийлэгжих боловч тодорхой эсүүд нийлэгжилтэнд нь голлох -нх-н үндсэн нийлэгжүүлэгч нь лейкоцит байдаг бол INF-үүрэгтэй. Тухайлбал INF- генүүд 2, 1, 1-нх лимфоцит юм. Хүний эсэд интерфероны 13фибробласт, INF- ба 5дугаар хромосомд байдгийг тогтоожээ.
Вирусын халдвар, вирусээс бусад эсийн шимэгч (риккетси, хламиди г.м), вирусын уламжлалт 2 утаслаг РНХ, цитокин интерфероны нийлэгжлийг сэдээх ба үүссэн интерферон эсийн гадар дах IFN-ы рецепторт холбогдож, вирусын репликацийг зогсоох уургийн генийн экспрессийг идэвхжүүлнэ. Үүний дүнд хоёр төрлийн эсгэг нийлэгждэг: elF2киназа, олигоаденилатсинтетаза.
elF2киназа трансляцийн инициатор elF2 уургийг фосфоржуулан идэвхгүйжүүлдэг. Харин олигоаденилатсинтетаза нь аденинтринуклеотидийг нийлэгжүүлэн, уг нэгдэл мРНХ-ийг задладаг эндонуклеазаг идэвхжүүлснээр вирусын уургийн нийлэгжил саатдаг байна.
Судлагааны явцад интерферон эсийн мембранаар дамжуулан, вирусын уургийн нийлэгжлийг өвөрмөцөөр саатуулах генийн экспрессийг идэвхжүүлж байгаа үйлдлийн механизм болон вирусын уургийн нийлэгжил эсийн уургийн нийлэгжлээс давамгайлан дарангуйлагддагийн учир хараахан бүрэн тайлагдаагүй байна.
Интерфероны вирусын эсрэг идэвхийг тога болон бусад интерферонд мэдрэг вирусээр халдаасан эсэд радиоидэвхт уридин вирусын РНХ-д нэгдэхийг саатуулахаар хэмждэг. Вирусын РНХ-ийн хэмжээг 50%-иар бууруулж байгаа интерфероны хэмжээг 1нэгж, unit гэж үзэх бөгөөд 1мг нь 109 нэгжтэй тэнцүү байдаг.
Интерфероны нийлэгжүүлсэн эстэйгээ зүйл ижил эсийг вирусын халдвараас хамгаалах, дархлаа дэмжих, эсийн өсөлтийг саатуулах үйлдлийг үндэслэн эмнэлзүйн практикт вирусын архаг халдвар (HBV, HCV, HPV- 16), хавдрын шалтгаан болдог вирусын архаг халдварын үед хавдраас сэргийлэх зорилгоор болон хавдрын эмчилгээнд хэрэглэж байна.
-ыг вирусын, INF-INF- -ыг хавдрын эмчилгээнд хэрэглэдэг. Генийн инженерийнархаг халдварын, INF- аргаар уг бэлдмэлийг гарган авах болсон нь эмнэл зүйн практикт IFN эмчилгээ нэвтрэх өргөн боломжийг олгосон байна.

3.2 Нуклеозидийн аналог

Вирусын эсрэг нуклеозидын аналог бэлдмэлүүд нь химийн бүтцээрээ азотлог суурь, сахараас тогтсон нэгдэл болох нуклеозидээс уламжлалтай.
Эдгээр бэлдмэл вирус болон эзэн эсийн киназагаар фосфоржин трифосфатыг үүсгэж, нийлэгжилт нь явагдаж байгаа РНХ, ДНХ-ийн утаслагт эсийн нуклеозид трифосфаттай өрсөлдөн холбогдож, вирусын полимераза ферменттэй сонгомлоор нэгдэн идэвхгүйжүүлдэг. Иймээс эзэн эс дэх вирусын нуклейн хүчлийн репликац саатдаг байна.

Эмнэлзүйн практикт түгээмэл хэрэглэгддэг нузлеозидын аналогуудаас танилцуулъя.

Ацикловир

Ацикловир нь дезоксигуанозины аналог бөгөөд эхлээд вирусын тимидин киназагын оролцоотой монофосфатыг үүсгэж, цааш эсийн киназагаар трифосфат болно. Ингээд шинээр үүсч байгаа вирусын нуклейн хүчлийн утаслагт гуанозины оронд нэгдэж, вирусын полимеразагын идэвхийг сонгомлоор дарангуйлна.
Ациклогуанозины фосфоржих явцад вирусын киназа зайлшгүй шаардлагатай тул вирус халдаагүй эсэд үйлчилдэггүй.
Уг бэлдмэлийг герпес-, салхинцэцгийн вирусын халдварын үед хэрэглэж байна. Герпес вирусын ацикловирт тэсвэртэй мутант илэрч, вирусын тимидинкиназа эсвэл ДНХ-полимеразагийн генийн мутацитай холбоотой болох нь тогтоогджээ.

Зидовудин

Зидовудин нь тимидиний аналог. Фосфоржих явцад нь зөвхөн эзэн эсийн киназа оролцож, үүссэн трифосфат ДНХ-ийн утаслагт тимидиний оронд нэгдэж, эргээх транскриптазагийн үйлдлийг зогсооно. Иймээс зидовудин буюу азидотимидинийг ХДХВ-ын халдварын үед хэрэглэж байна.
Түүнчлэн дидеоксицитидины аналог залцитидин, дидеоксинозины аналог диданозиныг ХДХВ-ын халдвартай хүмүүст хэрэглэж байна. Эдгээр эмийн бэлдмэлүүд зидовудины адилаар ретровирусын эргээх транскриптаза ферментийн идэвхийг дарангуйлна.

Рибавирин

Гуанозины аналог рибавирин нь in vitro нөхцөлд рибокси-, дезоксивирусын репликацийг саатуулдаг боловч эзэн эсэд хорт нөлөөтэй. Рибавириныг аэрозол байдлаар бага насны хүүхдийн синциталь вирусын халдвар мөн Өмнөд Африкт элбэг тохиолддог, буньяа вирусын шалтгаант Лассагын бүлээрлийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байна.

Эмнэлзүйн практикт хэрэглэхийг зөвшөөрсөн нуклеозидын аналогт видарабин, ганцикловир, идоксиуридин, трифлуридин орох бөгөөд хорт нөлөөтэйн улмаас төдийлөн түгээмэл нэвтрээгүй байна.

Фоскарнет (Натри фосфоноформат)

Фоскарнетын бүтэц зарим нэг талаараа пирофосфаттай төстэй. Герпес, гепатиийн В вирусын ДНХ-полимераза, ХДХВ-ын эргээх транскриптазаг идэвхгүйжүүүлдэг. Эмнэлзүйн ажиглалтаар ДОХ-ын үе дэх цитомегаловируст ринитийн эмчилгээнд судсаар тарихад үр дүн сайтай болох нь тогтоогджээ. Гаж нөлөө нь бөөрний үйл ажиллагааг дарангуйлж, электролитын тэнцвэрийг алдагдуулдаг.

4. Вирусын матурац, вирус эсээс чөлөөлөгдөхийг саатуулах

Вирус эстэй харилцан үйлчлэх төгсгөлийн шатанд нөлөөлдөг олон тооны бэлдмэлүүдээс анагаах ухааны практикт төдийлэн нэвтрээгүй байна.

5. Вирусын вакцин

Вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга бол вакцинжуулалт юм. Бүтэц болоод шинж чанар нь бүрэн судлагдсан, тогтвортой эсрэгтөрөгчтэй вирусыг өсгөвөрлөн гаргаж авснаар үр дүнтэй вакцин бэлддэг. Өнөөгийн төвшинд вирусыг өсгөвөрлөн түүний эсрэгтөрөгч шинжтэй хэсгийг тогтворжуулж, хоруу шинжийг нь арилгах аргаар бэлдсэн амьд, үүсгэгчийг идэвхгүйжүүлж эсвэл бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг агуулсан вакциныг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед вирусын бүтцийн хэсгүүдийг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд хэрэглэх болсон байна.

5.1 Амьд сулруулсан вакцин

Энэ төрлийн вакциныг хоруу чанаргүй болсон мутант вирусээр бэлдэх тул дархлаа тогтоож, өвчин үүсгэдэггүй. Амьд вакцин дархлаа тогтоох чадвар сайтай байдаг. Харин дархлаа хомсдолтой хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцины дараах өвчлөл үүсгэх, хөврөл ургийг халдааж болох тул болгоомжтой хэрэглэх ёстой. Амьд сулруулсан вакциныг полио-, улаан бурхан-, гахайн хавдар-, улаанууд-, varicella- , шар чичрэгийн вирусын халдварын сэргийлгэнд хэрэглэж байна.

5.2 Идэвхгүйжүүлсэн вакцин

Энэ төрлийн вакциныг бэлдэхэд вирионыг физик, химийн аргаар урьдчилан идэвхгүй болгож бэлдэх тул амьд вакцинтай харьцуулбал түр зуурын дархлаа тогтдог. Иймээс дархлааг тогтворжуулах, дэмжих зорилгоор хэд хэдэн удаагийн тунг хэрэглэнэ. Идэвхгүйжүүлсэн вакциныг influenza-, rabies-, polio- болон Японы энцефалит В-ийн вирусын халдварын эсрэг хэрэглэдэг.

5.3 Рекомбинант вакцин

Вирусын бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг рекомбинант ДНХ-ийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд ашигладаг. Уг вакциныг субвирион вакцин ч гэж нэрлэдэг.
Энэ хэлбэрийн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэж буй вакцин нь гепатитийн В вирусын вакцин юм.Түүнчлэн генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дарааллыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.

Вирусын бүтэц

Вирус бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уурийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан репликац нь явагддаг бичилбиетэн.
Эсийн гадна байгаа хэлбэрийг вирион, эсийн дотор уургийн нийлэгжил, репликац нь явагдаж байгаа тохиолдолд вирус гэнэ. Вирус дурьдсан шинжийг агуулна.
• Вирус эсийн бүтэцгүй. Удмын материаллаг үндэс нуклейн хүчил, гадуур нь хүрээлэн тогтсон уурган бүтэц капсидаас бүрдэнэ. Үүнийг энгийн бүтэцтэй вирус гэдэг. Зарим вирусын уурган капсидын гадна талаар эсийн мембранаас гаралтай липид, вирус өвөрмөц уургаас бүрдэх суперкапсид байх ба ийм вирусыг нийлмэл бүтэцтэй вирус гэнэ.
• Хэмжээ нь нанометрээр хэмжигдэх тул бактерийн шүүрээр нэвтэрдэг.
• Зөвхөн амьд эсийн дотор үрждэг. Иймээс туйлын паразит. Вирусын репродукц эзэн эсийн метаболизмаас хамаардаг.
• Удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь л хадгалдаг. ДНХ-тэй вирусыг дезоксивирус, РНХ-тэй вирусыг рибоксивирус гэдэг.

1. Вирусын геном

Вирусын удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь хадгалдаг. Өнөөг хүртэл ДНХ, РНХ-ийг зэрэг агуулсан вирус хараахан тогтоогдоогүй байна.
• Вирусын ДНХ хоёр утаслаг, 106-108 молекул жинтэй, шугаман болоод цагираг тогтоцтой байдаг.
• Нэг ба хоёр утаслаг РНХ нь шугаман, хэсэгчилсэн тогтоцтой байна. Удмын мэдээллийг хадгалж байгаа РНХ вирусын уургийн нийлэгжлийн үед мРНХ-ийн үүргийг гүйцэтгэх эсэхээс үүдэн +РНХ, -РНХ-тэй гэж рибоксивирусыг ангилна. РНХ удмын мэдээллийг хадгалахын зэрэгцээ дамжуулагч болж байвал + РНХ, РНХ-ээс мРНХ үүсэж уургийн нийлэгжил явагдаж байвал -РНХ гэнэ. Үүний зэрэгцээ эргээх транскриптаза эсгэгтэй ретровирусын репликац дээр дурьдсан хоёр хэлбэрээс ялгаатай. Вирусын +РНХ, ДНХ (поксвирусээс бусад тохиолдолд) халдаах чадвартай. Учир нь ДНХ-ээс мРНХ үүсэх трансрипцийн явцад эсийн полимераза оролцдог бол +РНХ рибосомд шууд уураг нийлэгждэг. Хоёр утаслаг РНХ, -РНХ дангаараа халдвар үүсгэдэггүй.

2. Капсид

Капсид уургаас тогтох ба бүтцийн нэгж нь капсомер. Капсомер вирусын геномын гадуур байрлахдаа 2 төрлийн тэгш хэм үүсгэдэг
• Энгийн тэгш хэмийн үед нуклейн хүчил ба капсидийн хоорондын харьцаа эргэлтийн нэг тэнхлэгийн дагуу байдгаас вирус савханцар хэлбэртэй байна. Хүнд эмгэг үүсгэгч ихэнх вирус энгийн тэгш хэмтэй, бүрхүүлтэй байдаг.
• Вирусын капсидын капсомер 12 орой, 30 өнцөг бүхий 20 адил талт гурвалжин үүсгэж, эдгээр гурвалжин бөмбөлөг хэлбэрийн бүтцийг бүрдүүлнэ. Үүнийг вирусын капсидын нийлмэл тэгш хэм гэдэг. Вирусын нуклейн хүчил хөндийд сул байрлах бөгөөд бөмбөлөг хэлбэртэй байдаг.

3. Суперкапсид, бүрхүүл

Зарим вирус капсидынхаа гадна талаар суперкапсид гэдэг нэмэлт бүтэцтэй. Иймээс вирусыг суперкапсидтай эсэхээс хамааран энгийн ба нийлмэл бүтэцтэй гэж ангилдаг.
• Зөвхөн нуклеокапсидаас тогтдог вирусыг энгийн бүтэцтэй, нуклеокапсидын гадна талаар суперкапсидтай вирусыг нийлмэл бүтэцтэй вируст хамааруулна.
Вирусын суперкапсид эсээс гадагшлах явцад үүсдэг. Суперкапсид эсийн мембранаас гаралтайгаас фосфогликолипид түүнчлэн вирус өвөрмөц уургаас бүрдэнэ.

Вирусын репликац

Өртөмтгий биемахбодид халдсан вирус эзэн эстэй дараах үе шатаар харилцан үйлчилдэг.
1. Адсорбц, adsorbtion, наалдах
2. Пенетрац, penetration, вирус эсийг нэвтлэх
3. Вирусын нуклейн хүчил тайлрах, uncoa-ting
4. Вирусын уураг, нуклейн хүчил нийлэг-жих
5. Вирион бүрэлдэх
6. эсээс чөлөөлөгдөх

1. Вирус эзэн эсэд наалдах

Мэдрэг эзэн эсийн рецептор молекулд вирус лиганд молекулаараа холбогдох бөгөөд энэ явцад энерги зарцуулагддаггүй. Харин электро статик таталцлыг бууруулахын тулд ионы концентрац тохиромжтой байх ёстой. Эсийн гадаргын гликопротейн вирус адсорбц болох рецепторын үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Т лимфоцитын CD4 молекулд ХДХВ суперкапсидын гадартаа ургацаг маягтай байрласан gp41, gp120 молекулуудаараа наалддаг. Influenza вирус амьсгалын замын намираа хучуур эсийн нейрамины хүчил агуулсан рецептор молекулд холбогдон наалддаг.
Нэг вирус нэг бус төрлийн рецептор молекулд наалдахын зэрэгцээ нэг рецептор молекул олон төрлийн эсэд байж болно. Жишээ нь: Influenzavirus-ын наалддаг нейрамины хүчил, herpes вирусын рецептор молекул гепаран сульфат.
Вирусын лиганд молекул, эзэн эсийн рецептор молекул хоорондоо хамжаа шинжтэй тул вирус эсэд наалдах, адсорбц нь өндөр өвөрмөц шинжтэй юм.

Вирусын рецептор болдог эсийн гадар уургууд

Вирус Эсийн гадар уураг
Эпштейн-Барр вирус Хүний В лимфоцитын хавсаргын C3d бүрдлийн рецептор, тосуул
Гепатитийн А вирус Альфа 2-макроглобулин
Herpes simplex virus, type1 Фибробластын өсөлтийн хүчин зүйлийн тосуул
ХДХВ Т туслах эс, макрофаг, моноцитын CD4 уураг
Poliovirus Нейроны адхезин молекул
Галзуугийн вирус Нейроны ацетилхолины рецептор
Rhinovirus Амьсгалын замын хучуур эс хоорондын адхезин молекул
Reovirus, type3 -адрэнэргийн молекул
Vaccinia virus Епидермийн өсөлтийн хүчин зүйлийн тосуул

Вирус эсэд наалдах нь вирионы бүтцэд эргэх өөрчлөлт оруулах боловч вирус эсийн дотогш нэвтэрч орохгүй бол лиганд, рецептор молекулын хооронд үүссэн холбоо эргэн салдаг. Жишээ нь: орто ба парамиксовирус нейраминидазагаараа эсийн рецептор молекул-гликопротейны нейрамины хүчлийг задлахад лиганд, рецептор молекулын хооронд үүссэн холбоо тасарч, наалдсан вирус салдаг.

2. Вирус эсийн дотогш нэвтэрч орох буюу пенетрац

Адсорбцийн дараах богино хугацаанд 3 хэлбэрээр явагддаг.
• Бактериофаг , полиовирус эсийн дотогш нэвтрэх, капсидаасаа чөлөөлөгдөх явц хамтдаа явагдана. Иймээс эсийн дотогш вирусын зөвхөн нуклейн хүчил орж, капсид эзэн эсийн гадна талд үлддэг.
• Ихэнхи суперкапсидтай вирус, тухайлбал Influenzavirus эндоцитозын замаар эсэд нэвтэрдэг. Вирусын эсэд наалдсан хэсэгт эсийн мембран дах клатрин уургаар бүрхэгдсэн хонхорхой үүсч, уг хонхорхой эсийн дотогш цүлхийн везикулыг үүсгэнэ. Уг везикул нь цитоплазмын эндосомтой нэгдэхэд орчны pH буурч, вирусын суперкапсид везикулийн мембрантай нэгдэн, нуклеокапсид эзэн эсийн цитоплазмд чөлөөлөгдөнө. Эсийн дотор орсон зарим вирус бөөм рүү чиглэн хөдөлдөг. Үүнд эукариот эсийн цитоскелет оролцдог. Бөөмийн мембраны нүхээр шилжих явцдаа капсидаасаа чөлөөлөгддөг. Poxvirus-ын капсид эзэн эсийн эсгэгээр, цөмийн уураг нь вирусын бүтцийн бус уураг-эсгэгээр задарч, ДНХ нь чөлөөлөгддөг.
• Зарим суперкапсидтай вирус жишээлбэл herpesvirus-ын суперкапсидийн бүрдэл дэх вирус өвөрмөц уураг эзэн эсийн цитоплазмын мембраны өвөрмөц уурагтай нэгдэж, эсийн дотогш нуклеокапсид шилжин ордог. Энэ үед эзэн эсийн цитоплазмын мембраны бүрдэлд вирусын суперкапсидийн уураг үлддэг.

3. Вирусын уураг, нуклейн хүчил нийлэгжих

Вирусын репликацийн үед вирусын уураг нийлэгжиж, вирусын нуклейн хүчлийн репликац явагддаг. Энэ үйл явцад papova болон papilloma вирус эзэн эсийн ферментийг ашигладаг бол herpes вирус өөрийн уургийн оролцоотойгоор геномынхоо репликацийг явуулдаг. Вирус өөрийн генийн экспресийг идэвхжүүлэгч уургийн мэдээлэл хадгалахаас гадна, эзэн эсийн уургийн нийлэгжилтийг
а/ РНХ полимеразаII-аар эзэн эсийн мРНХ үүсэх нь саатах
б/ мРНХ-ийн трансляцийг дарангуйлах
в/ мРНХ-ийг задлах замаар дарангуйлдаг.
• ДНХ агуулсан вирусын репликац олон хэлбэрээр явагддаг. Зарим вируст транскрипц эхлэх 1 цэгээс 2 чиглэлд ДНХ-ийн репликац явагддаг бол зарим тохиолдолд төгсгөлийн цэг (терминаци) дараагийн эхлэх цэг болдог. Гэтэл шугаман тогтоцтой ДНХ-тэй вирус репликац эхлэх олон цэгтэй байдгаас репликац нь эукариот эсийн ДНХ-ийн репликацтай төстэй.
Цагираг тогтоцтой ДНХ-ийн репликацийн өмнө эндонуклеаза хэрчиж, чөлөөт төгсгөл үүсгэснээр нэг чиглэлтэй, шугаман байдлаар явагддаг. Мөн нэг утаслаг ДНХ-ийн (Parvoiridae) репликацийн зарчим адил. Дезоксивирусын генийн экспресс тухайлбал adeno болон herpes вирусын генийн экспресс эзэн эсийн бөөмд явагдаж, эзэн эсийн ДНХ-хамааралт РНХ полимеразаг вирусын мРНХ-ийн транскрипцд ашигладаг. Зарим вирус тухайлбал poxvirus-ын эхний транскрипц, репликацийн дийлэнх үе шат нь цитоплазмд явагддаг. Poxvirus-ын транскрипцийг вирусын бүтцийн бус уураг зохицуулдаг. Вирусын эрт үеийн уураг нийлэгжиж, вирусын нуклейн хүчлийг цөмийн уургаас чөлөөлдөг. Цөөн тооны дезоксивирусын репликац өөр вирусын оролцоотойгоор явагддаг. Жишээ нь: adeno associated вирусын ДНХ-ийн репликац бие даан явагдахад дутагдалтай байдаг ба adeno-, herpes вирусын дэмжлэгтэйгээр явагддаг.
• Нэг утаслаг, +РНХ-тэй вирусын РНХ нь шугаман тогтоцтой, вирусын репликацийн үед -РНХ үүсэх эх загвар болдог. Үүнд picorna болон poliovirus орно. Эдгээр вирус РНХ полимеразагүй.
Эндоцитозийн замаар эсэд орж, вирусын геном чөлөөлөгдөж, шууд рибосомтой холбогдон нэг полипептид нийлэгждэг. Уг полипептид вирусын протеазагаар уургууд болон задлагдах ба тус бүртээ тодорхой үүрэгтэй. Эдгээр уургуудын нэг нь РНХ-хамааралт РНХ полимераза буюу РНХ репликаза юм.
РНХ репликаза +РНХ-ээс -РНХ үүсэх явцыг зохицуулж, үүссэн +РНХ, уургаас шинээр вирион бүрдэнэ.
• Нэг утаслаг , -РНХ-тэй вирус вириондоо транскрипцийн фермент РНХ полимеразатай. -РНХ нь мРНХ нийлэгжих эх болдог. Учир нь -РНХ нь уураг нийлэгжүүлэх мРНХ-ийн үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Нийлэгжсэн вирус өвөрмөц уураг, нуклейн хүчлээс вирион бүрдэнэ.
• Retroviruses
Геном нь ижил хоёр нэг утаслаг +РНХ өөрөөр хэлбэл ретровируст нэг утаслаг +РНХ хоёр хувь байна. Иймээс геномын бүрдэл нь диплоид . Хоёр утаслаг нь хамжаа, комплементарь хэсгээрээ устөрөгчийн холбоогоор холбогдсон байдаг. Ретровирусын репликацийн үе шат :
- праймер, эргээх транскриптаза бүрдэл РНХ-д холбогдох
- РНХ-тэй хамжаа, комплементарь шинжтэй ДНХ нийлэгжиж, ДНХ-РНХ гибрид үүсэх
- ДНХ-РНХ гибридийн РНХ задрах
- ДНХ-тэй хамжаа нэг утаслаг нийлэгжиж, шугаман тогтоцтой, хоёр утаслаг ДНХ бий болно.
ДНХ эсийн бөөмд шилжин эзэн эсийн геномтой нэгддэг.
• Хоёр утаслаг РНХ-тэй вирус (Reoviruses)
РНХ хамааралт РНХ полимеразагын идэвхээр мРНХ нийлэгжиж, вирус өвөрмөц уураг, хамжаа РНХ нийлэгжих эх загвар болно.

4. Вирион бүрэлдэх

Вирусын бүтцийн уураг буюу капсидийн уураг нийлэгжиж, нуклейн хүчил олширсоны дараа вирион бүрэлддэг. Вирион бүрэлдэх нь нуклейн хүчил, капсидаар ороогдон нуклеопротейн бий болох явц юм. Капсидийн тодорхой хэсэг угсрагдсаны дараа вирусын геном дотор нь орж, үүний дараа капсид угсрагдаж дуусдаг.
Adenovirus-ын эсийн бөөмд, Poxvirus, бактериофаг эсийн цитоплазмд бүрэлддэг. Вирион бүрэлдэх нь нийлмэл явц юм. Жишээ нь: Picarnovirus-ын уургийн 60 нэгжээс VP0, VP1 , VP3 угсрагдаж, прокапсид, procapsid-ийг үүсгэнэ. Вирионы РНХ прокапсидийн дотор ороход VP0 задарч VP2, VP4-ийг үүсгэснээр бүтцийн хувьд тогтвортой капсид үүсдэг.
Нийлмэл бүтэцтэй вирус эсээс чөлөөлөгдөх явцад суперкапсид нь хэлбэрждэг. Үүнийг вирус бие гүйцэх, maturation гэдэг. Эсийн мембраны фосфолипид, вирус өвөрмөц уургаас тогтсон нийлмэл бүрдэл нуклеокапсидийн гадуур ороож суперкапсид хэлбэржихэд, вирус эсээс чөлөөлөгддөг. Бүрэлдсэн вирион эсийн цитоплазм, бөөмийн хэсэгт цуглардаг. Herpes вирусын бие гүйцэх бөөмийн дотор мембраныг дамжих үед явагдаж, бие гүйцсэн вирион бөөмийн гадар, дотор мембраны хоорондох зай, эндоплазмийн торлог дотор болон вирусыг эсийн гадарт зөөдөг везикулд хуримтлагддаг. Вирус эсийн тодорхой хэсгүүдэд бөөгнөрөх нь вирусын зүйлээс хамаарах тул оношлогооны ач холбогдолтой байдаг. Эсийн дотор вирусын бөөгнөрлөөс бий болсон биенцэр нь вирусын эс гэмтээх үйлдлийн нэг илрэл юм.

5. Вирус эсээс гадагшлах

Вирион эсээс дараах хэлбэрүүдээр гадагшилдаг.
• Вирион эсээс гадагшлахад эс задардаг. Олонхи фаг бактериас чөлөөлөгдөхөд лизоцим уургаараа бактерийн ханыг задладаг. Суперкапсидгүй амьтны вирус эсийг лизис болгож, эсээс чөлөөлөгддөг. Учир нь: Вирус өвөрмөц уураг эзэн эсийн макромолекулын метаболизмийг дарангуйлснаас эс үхэж вирус гадагшилдаг.
• Суперкапсидтай вирус халдсан эсийн цитоплазмаар эндоцитозын хэлбэрээр эсвэл вирус агуулсан везикул эзэн эсийн мембрантай нэгдэх байдлаар чөлөөлөгддөг. Үүнийг нахиалах хэлбэрээр эсээс чөлөөлөгдөх гэдэг. Вирусын зарим уураг тухайлбал гликолжсон уураг вирус эсээс гадагшлах явцад эсийн цитоплазмд орж, цитоплазмын уургийг шилжүүлэх, нэгтгэн цуглуулах өөрчлөлтөнд оруулдаг. Retrovirus эсийн цитоплазмаар дамжин, бусад вирус эсийн дотоод мембраныг дамжин нахиалдаг.
Жишээ нь: Rotavirus эндоплазмын тор, гольджийн аппарат, herpesvirus бөөмийн мембраныг цэврүү, vesicle, везикул үүсгэн нэвтрэх явцдаа суперкапсидаа цэврүүний мембранаас бүрдүүлдэг.
Вирус нахиалан гадагшлах явцдаа эзэн эсийн бодисын солилцоо, бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг. Herpesvirus эзэн эсээ лизис болгодог бол Retrovirus-ын гликопротейн эзэн эсийн мембранд нэгдсэнээр уг эс дархлааны урвалд өртөж задардаг.Түүнчлэн Sendai зэрэг вирус бүрхүүлээ эсийн мембрантай нэгтгэх үйлийг зохицуулдаг уурагтай тул эсийн мембран гэмтэн, олон эсүүд хоорондоо нэгдэн олон бөөмт синцит үүсгэхийн зэрэгцээ вирус нэг эсээс дараагийн эсэд хялбар халддаг.

Бактерийн бүтэц

1. Бөмбөлөг (кокк)
Бөмбөлөг хэлбэртэй бактерийг хуваагдлын дараах байрлалаар нь нэрлэгддэг: нэгээрээ байгаа тохиолдолд монококк, хосоор диплококк, дөрвөөрөө тетракокк, тэгш тоотойгоор байх сарцин, нэг хавтгайгаар хуваагдан, дараа нь салаагүйгээс гинж мэт байрлах стрептококк, харилцан перпендикуляр хавтгайгаар хуваагдаж, бөөгнөрч байрласан бол стафилококк гэж нэрлэдэг.

2. Савханцар
Савханцар хэлбэрийн бактерийг байрлал, төгсгөл, голчийн хэмжээгээр нь ангилдаг.
А. Байрлалаар нь: нэгээрээ-монобацилл, хоёроороо-диплобацилл, гинж адил хэлхэлдэн байрласан стрептобацилл.
Б. Төгсгөлөөр нь: дугуйрсан (E.coli), хурц (Fusobacterium), бїдїїрсэн (Corybacterium), огтлогдсон (B. anthracis).
В. Хэмжээгээр нь: урт (3мкм-ээс дээш), богино (1.5-3.0 мкм), маш богино (1.0мк -ээс богино)

3. Мушгиа бактер
А. Вибрион-мушгиа хэлбэртэй.
Б. Спирилл-хэд хэдэн гогцоотой.

Бактерийн эсийн цитоплазмыг цитоп-лазмын мембран, тvvний гадна талаар эсийн хана хvрээлж байна. Зарим бактер эсийн хананыхаа гадна талаар капсул гэдэг бас нэгэн давхаргатай. Эдгээр давхар-гуудыг нэгтгэн эсийн бvрхvvл гэж нэрлэдэг.

Капсул, бvрээс

Бактерийн эсийн хананы гадна талаар хүрээлж байдаг хамгаалах бүтэц. Капсултай бактерийн колони чийглэг, гялалзсан, наалдамхай байдаг. Бактерийн төрөл, зүйлээс хамааран капсулын химийн бүрдэл харилцан адилгүй боловч ихэвчлэн полисахаридаас тогтдог. (S. pneumoniae, H.influenzae, K. pneumoniae) Капсулын полисахаридыг экзополисахарид гэдэг.
Зарим бактерийн жишээлбэл Bacillus төрлийн нянгийн капсул азот агуулсан нэгдэл-глюкозамин, глюкуроны хүчил, D-амин хүчлээс бүрддэг. Капсулыг сөрөг будалтын аргуудаар хялбар илрүүлдэг. Капсул дурьдсан үүргийг гүйцэтгэдэг.
• Бактерийг хамгаална.
Капсул бактерийг эукариот эс залгин боловсруулах (фагоцитоз)-аас хамгаалдаг. Тухайлбал Streptococcus pneumoniae капсулгvй vедээ уушгийг vрэвсvvлдэггvй. Учир нь капсулгүй бактерийг фагоцит залгиж боловсруулах нь хялбар байдаг. Иймээс капсул бактерийн эмгэг төрvvлэх шинжийн нэг хvчин зvйл болдог.
• Бактер капсулаараа олон төрлийн гадарт шүдний эмаль, нарийн гэдэс, өөр бактер г.м наалддаг. Streptococcus mutans шүд цоороход үндсэн шалтгаан болдог. Уг бактер глюкозоос тогтсон полисахаридан капсултай үедээ шүдний өнгөрт наалдан хуримтлагдах нь илүү байдаг. Залхаг давхарга, slime layer химийн бүрдлээрээ капсултай ижил боловч эсийн ханатай нягт барьцалдаагүй, бактерийн эсийг усгүйжих, тэжээлийн бодисоо гадагш алдахаас хамгаалдаг.

Эсийн хана

Пептидогликан буюу муреин эсийн ханыг бvрдvvлдэг. Yvнд үндсэн хоёр төрлийн сахарын нэгдэл болон амин хүчил ордог. N-глюкозамин, N-ацетимурамын хүчил солбин дараалж v-гликозидын холбоогоор холбогдон гинж vvсгэнэ. Зэрэгцээ гинжvvдийн хоорондоо пептид холбоогоор холбогдох бөгөөд зэрэгцээ гинжvvдийн N-ацетилмурамын хүчлийн төгсгөл дэх олигопептидийн хооронд уг пептид холбоо vvсдэг. Пептидогликаны нимгэн, зузаан; амин хvчлийн төрөл, эсийн ханан дах бусад нэгдлээс хамааран бактерийн эсийн хана хоёр төрөл байна. Yvнийг Грамын аргаар будаж илрvvлнэ.

• Грам эерэг бактерийн эсийн хана
Пептидогликаны давхарга зузаан. Полисахаридан гинжний N-ацетилмурамын хүчилтэй L-ala-D-glu-L-lys-D-ala тетрапептид хобогдсон байна. Нэг гинжний тетрапептид дэх D-ala зэрэгцээ гинжний L-lys- тэй пентаглицинээр пептид холбоо үүсгэх замаар зэрэгцээ гинжүүд хоорондоо холбогдоно. Тvvнчлэн грам эерэг бактерийн эсийн хананд тейхийн хүчил байна. Тейхийн хүчил эсрэгтөрөгчийн шинжтэй, химийн бүтцээрээ рибит- болон глициринтейхийн хүчил гэж хоёр төрөл байна.
• Грам сөрөг бактерийн эсийн хана
Грам эерэг бактерийн эсийн ханатай харьцуулахад пептидогликаны давхарга нимгэн, түүний гадна талаар фосфолипидээс тогтох гадар мембрантай, липополисахарид (ЛПС), липопротейнийг агуулна. Цитоплазмын мембран, эсийн хана хоёрын хооронд периплазмын зайтай. ЛПС нь цитоплазмын мембранаас эхэлж, эсийн ханыг нэвтлэн гадагш орон зайд антенн адил цухуйж байрладаг. ЛПС-ийн полисахаридан хэсэг эсрэгтөрөгчийн шинжтэй, липид нь хорын идэвхтэй, эндо- буюу дотор хор гэж нэрлэдэг. Липопротейн нь гадар мембраныг эсийн ханатай бэхлэнэ. Тvvнчлэн грам сөрөг бактерийн эсийн хананд порин, porin, нон порин, non-porin уургууд байна.

Цитоплазмын мембран (ЦМ)

Цитоплазмын мембраны үндсэн бүтэц нь фосфолипид юм. Эубактерийн цитоплазмын мембранд стерол агуулагдах тул арчебактерийн ЦМ-аас ялгаатай байдаг. Фосфолипидийн хоёр давхарга нь тосны хүчил, глицерол: тэдгээрийг хооронд нь холбосон фосфатаас тогтдог. Тосны хүчлээс тогтсон гидрофоб хэсэг нь цитоплазмын мембраны дотор давхаргыг бүрдүүлдэг. Харин цитоплазм руу болоод эсийг хүрээлж буй орчин луу хандсан тал нь глицеролоос бvрдсэн, гидрофиль шинжтэй.

Цитоплазмын мембран:
• Мембрантай холбоот уурагтай
Бактер гадаад орчноосоо энерги, эсийн бvрдэл хэсгvvдийн эх vvсвэр нэгдлvvдийг авдаг. Эдгээр макро нэгдлvvд молекул жингийнхээ улмаас эсийн хана, цитоплазмын мембранаар дамжин нэвтрэх чаддаггvй. Иймээс эдгээр нэгдлийг эсийн дотогш нэвтрvvлэхийн тулд цитоплазмын мембраны холбоот энзимээр мономер болж задладаг.
• Хагас нэвчимхий, сонгон нэвтрvvлэх шинжтэй.
Бактер байгаа орчноосоо бодисын солилцооны эх үүсвэр нэгдлийг авахаас гадна эцсийн бүтээгдэхүүн нэгдлүүд эсээс гадагшлахдаа цитоплазмын мембранаар дамждаг. Бодис тээвэрлэгдэх явц үндсэн хоёр хэлбэртэй: идэвхгүй, идэвхтэй.
Идэвхгїй хэлбэрийн тээвэрлэлтийн явцад энерги зарцуулдаггүй, түвшрүүлэг, концентраци-ийн зөрүү, градиент-ийн дагуу бодис шилждэг. Бодис тээвэрлэгдэх идэвхгүй хэлбэрт идэвхгүй диффуз, осмос, хөнгөвчилсөн диффуз орно.

1. Идэвхгvй диффуз
Цитоплазмын мембранаар тусгаарлагдсан эсийн гадна ба дотоод орчны хооронд бодис их концентрацитай талаасаа бага концентрацитай тал руугаа шилжинэ. Бактерийн цитоплазмын мембранаар зарим нэгэн сахар (глюкоз), амин хүчил (трифтофан) энэ хэлбэрээр эсийн дотогш нэвтэрдэг. Гэвч энэ явц маш удаан.
2. Осмос
Усанд ууссан нэгдлийн концентрацийн зөрүүгээс хамааран цитоплазмын мембранаар ус шилждэг. Усанд ууссан эдгээр нэгдлүүд цитоплазмын мембраныг давж чадахгүй нэгдэл байдгаас ус бодис их концентрацитай байгаа тал руу нэвтэрдэг.
3. Хөнгөвчилсөн диффуз
Бодис хөнгөвчилсөн диффузээр тээвэрлэгдэх явц эукариот эсэд түгээмэл. Зарим бактерт глицерол энэ хэлбэрээр зөөгддөг. Бодис их концентрацитай байгаа орчноос бага концентрацитай байгаа орчин руу шилжихэд хөнгөвлөгч уураг, facilitator protein оролцоно. Бодис идэвхтэй хэлбэрээр тээвэрлэгдэх явц концентрацийн градиентийн эсрэг энерги зарцуулан явагддаг: идэвхтэй зөөвөрлөлт, групп транслокаци, group translocation, холбогч уургаар тээвэрлэгдэх, binding protein transport, цитоз гэсэн хэлбэрүүдтэй.

1. Идэвхтэй зөөвөрлөлт
Бодис их концентрацитай байгаа орчин луу энерги зарцуулан, холбогч уургийн тусламжтай зөөгдөнө. Энэ явцын їед зарцуулагдах энерги АТФ-ын гидролиз, протон хөдөлгөгч хүч, protonmotive force - ээс үүсдэг. Бактер протон хөдөлгөгч хүчийг бодис идэвхтэй хэлбэрээр тээвэрлэхдээ ашигладаг. Бактерийн метаболизмын явцад эсийн гадаад орчинд протон буюу устөрөгчийн ион, H+ хуримтлагдсанаас үүсч байгаа энергийг протон хөдөлгөгч хүч гэдэг. Эсийн гадаад орчинд устөрөгчийн болоод бусад нэмэх цэнэгтэй ион хуримтлагдах нь эсийн дотоод орчин луу нэмэх цэнэгтэй ионууд шилжихийг дэмжих нөхцөл болохын хамт хасах цэнэгтэй фосфат (PO43-), сульфат (SO42-)-ын ионууд протоныг холбосон пермеазад нэгдэн зэрэг, symport зөөгддөг. Энэ явцад анионы цэнэг саармагжин электрохимийн зөрvvгийн эсрэг шилжих боломж бүрддэг байна. Холбогч уураг буюу пермеаза, permeasa нь зөвхөн нэг төрлийн бодисыг тээвэрлэдэг бол uniporter, нэг бус төрлийн бодисыг холбон зөөж байвал хамсруулан зөөгч, co-transporter гэдэг. Тvvнчлэн хоёр бодис нэг чиглэлд зэрэг зөөгдөж байвал symport: Н+, лактозтай зэрэг эсийн гадаад орчноос дотогш тээвэрлэгддэг.
Нэг цаг хугацаанд эсрэг чиглэлд хоёр бодис шилжихийг antiport, эсрэг зүгт зөөгдөх гэж нэрлэдэг. Жишээлбэл Na+ эсийн гадаад орчин луу шилжихэд H+ дотоод орчин луу зөрөн зөөгддөг.

2. Групп транслокаци, Group Translocation- Phosphoenolpyruvate : Phosphotransferase System
Фосфоенолпируват : фосфотрансфераза систем, Phosphoenolpyruvate : Phosphotransferase System, буюу PEP:PTS-ийн тусламжтай бодис мембранаар дамжих явцад зөөгдөж буй бодист фосфат нэмэгдэн, химийн хувиралд орж шилжихийг групп транслокаци гэдэг. Прокариот эсэд бодис групп транслокацаар тээвэрлэгдэх түгээмэл. Тухайлбал карбогидрат, тосны хүчил, нуклейн хүчлийн нийлэгжилд оролцдог зарим нэгдлүүд фосфоенолпируват:фосфотрансфераза системээр зөөгддөг. E.coli-д гадаад орчноос глюкоз PEP : PTS -ээр зөөгдөхдөө эсийн дотоод орчинд глюкоз-6 фосфат болон хувирч ордог. Агааргүйтэн бактерт карбогидрат мембранаар фосфоржин зөөгдөхийн хамт энерги үүсгэх солилцооны эхлэлийн шат болдог тул энерги хэмнэдэг. Харин агаартан бактерийн мембранаар бодис идэвхтэй тээвэрлэлтээр дамждаг. PEP:PTS систем хэд хэдэн энзимтэй, олон шатаас бїрддэг. Фосфоенолпируват, PEP-аас фосфатын групп бага молекул жинтэй, гистидин агуулсан уураг, HPr-т шилждэг. Энэ явцад энзим I катализатор, хурдасгуур болдог. Фосфоржсон HPr- аас фосфатын групп нь энзим III-д шилжиж, цааш энзим III нь фосфатын группыг мембрантай холбоот пермеаза буюу энзим II-д зөөнө. Групп транслокацийн эцсийн шатанд энзим II-ийн фосфатын групп бодист нэгдэхийн зэрэгцээ мембраныг дамжин нэвтлэнэ. Глюкозтай адил моносахарууд жишээ нь фруктоз PEP:PTS-ээр зөөгддөг. Бусад нэгдэл жишээлбэл маннитол групп транслокацаар тээгдэхэд энзим II-ыг HPr шууд фосфоржуулдаг. PEP:PTS-ийн зарим бүрдэл тодорхой нэгдлийн тээвэрлэлтэнд оролцдог өвөрмөц шинжтэй байхад энзим I, HPr өвөрмөц бус шинжтэй. E.coli-ийн энзим I, HPr-ийн генийн мутацийн улмаас групп транслокацаар зөөгддөг нэгдлүүдийн тээвэрлэлт саатдаг бол глюкоз, глюкозамин, 2-деоксиглюкозын тээвэрлэлтэнд үүрэгтэй энзим II-ын генд мутаци болоход зөвхөн эдгээр нэгдлийн мембранаар зөөгдөх явц алдагдана.

3. Холбогч уургаар зөөгдөх, Binding Protein Transport
Холбогч уургаар бодис тээвэрлэгдэх нь зөвхөн грам сөрөг нянд тохиолддог. Грам сөрөг нянгийн гадар мембран дах порин уургууд гадар мембранаар бодис нэвтрэх нөхцлийг бvрдvvлнэ. Гадар болоод цитоплазмын мембран хоорондын зайг периплазмын завсар гэдэг. E.coli-ийн гадар мембраны LamB уураг мальтоз эсийн гадаад орчноос периплазмын завсарт шилжихэд оролцоно. Периплазмын завсарт мальтозыг холбогч уурагтай нэгдэн, цааш цитоплазмын мембраныг нэвтлэхэд пермеазагийн үүрэгтэй MalF, MalG, АТФ-аас энерги чөлөөлдөг MalK уургууд оролцоно.

4. Цитоз, Cytosis
Харьцангуй том хэмжээтэй нэгдэл эукариот эсийн дотогш эсвэл гадаад орчин луу цитоплазмын мембраны тусламжтайгаар шилждэг. Эсээс бодис гадагш шилжихийг экзоцитоз гэж нэрлэдэг. Эсийн дотоод орчинд мембраны гаралтай хvvдий, vesicle vvсгэн орж байгааг эндоцитоз гэх бөгөөд өвөрмөц жишээ нь фагоцитоз юм. Зарим нэгдэл (вирус) эсийн гадар дах рецепторт нэгдэн эндоцитоз явагддаг. Энэ тохиолдлыг рецептороор дамжсан эндоцитоз, receptor-mediated endocytosis гэнэ.

Шилбvvр, трих, флагелла

Флагелла нь бактерийн бvрхvvлээс гадагш орон зайд цухуйж байрласан, хөдөлгөөний vvрэгтэй утаслаг бүтэц. Филамент буюу утаслаг , гогцоо, суурь бие, basal body гэсэн гурван хэсэгтэй. Бактерийн цитоплаз-мын мембранаас суурь бие эхлэнэ. Суурь бие саваа маягийн бүтэц түүнийг хүрээлсэн, цагиргуудаас тогтоно. Грам сөрөг нянд гадар мембраны хэсэгт хоёрдогч багц цагираг байна. Суурь биеэс дэгээ хэлбэртэй гогцоо эхэлж, филаментад шилждэг. Филамент флагеллин уургийн хэд хэдэн гинжээс бүрдэнэ.
Флагелла байрлалаараа ялгаатай тул бактерийг ялган дїйх шинжийн нэг vзvvлэлт болдог. Бактерийн шилбїїрийг байрлалаар нь:
А. Перитрихи- Бактерийн эсийн эргэн тойронд байна. (Enterobacter, Bacillaceae)
Б. Монотрихи- Нэг шилбvvртэй.(Vibrio)
В. Амфитрихи- Хоёр туйлд байрласан багц шилбүүр. (Spirillum)
Г. Лофотрихи- Нэг туйлд байрласан багц шилбүүр (Pseudomonas)
гэж ангилдаг.
Бактерийн перитрих байрлалтай шилбїїр цагийн зvvний эсрэг 1-2 секундын хугацаатай эргэлдэхэд бактер шулуун ?гїйх? хөдөлгөөнийг хийнэ. Yvний дараа шилбvvр 0.1-0.2сек хугацаатай цагийн зvvний дагуу эргэлдэхэд байрандаа өнхрөх хөдөлгөөн хийхэд чиглэл өөрчлөгддөг. Иймээс бактер шулуун ба өнхрөх хөдөлгөөн ээлжлэн vргэлжилсний дүнд аливаа цочролыг чиглэн эсвэл зайлан зугтах хөдөлгөөн хийдэг байна. Цочролын зүг чиглэн ойртоход шулуун хөдөлгөөний vргэлжлэх хугацаа урт, өнхрөлтийн хугацаа богино байдаг бол зугатан зайлахад ?гүйлт?- ийн хугацаа богиносдог. Иймээс бактерийн хөдөлгөөн шулуун биш. Шилбїїрийн эргэлдэх чигийг хянадаг систем бактерт бий. Үүнд: фосфотрансфераза тээвэрлэлтийн системийн энзимII, цитоплазмын мембран дах гэрэл болон хїчилтөрөгчийн рецептор, периплазмын завсар дах холбогч уургууд шилбүүрийн эргэлтийн чигд нөлөөлдөг.
Бактерийн химийн цочрол буюу бодисын зvг ойртох эсвэл тvvнээс зугатах їйлдлийг химотаксис гэдэг. Бактер цитоплазмын мембран дах санах системээрээ химийн цочролын одоо байгаа концентрацийг урдах орчинд байсан концентрацитай нь харьцуулан таньж, дохиоллыг шилбүүрт дамжуулна. Бактерийг өөрийн зvг татах сэдээгчийг химоаттрактант, chemoat-tractant, хөдөлгөөнийг нь эерэг химотаксис, харин бодисоос зугатааж байвал тухайн бодисыг химорепеллент, chemorepellent, vйлдлийг нь сөрөг химотаксис гэдэг. Бактер бодисоос гадна орчны бусад сэдээгчийг мэдрэн, хариу хөдөлгөөн хийдэг. Зарим бактер магнетосом гэх уурган нимгэн бїрхїїлтэй, соронзон, төмрийн оксид (Fe3O4)-ыг агуулж, соронзон талбайд татагдсан хөдөлгөөн, магнетотаксис, magnetotaxis хийдэг. Гэрлийн эрчмийн ялгааг мэдрэн, хийж байгаа хөдөлгөөнийг фототаксис гэдэг. Усны бактер устөрөгчийн хийтэй вакуоль vvсгэн жингээ тааруулах замаар, фотосинтез явагдах тохиромжтой усны баганын тvвшинд шилжин байршдаг.

Гадарт холбогддог бvтэц

Бичилбиетэн өвөрмөц бүтцээрээ гадарт холбогддог бөгөөд энэ нь амьд үлдэхэд чухал төдийгvй халдварын эхний шат, бусад амьд организм дотор vржил нь явагдах нөхцлийг бvрдvvлдэг.

Гликокаликс, glycocalyx
Олон бактерийн эс гликокаликс гэх бїтцээр хїрээлэгдсэн байдаг. Энэ бvтэц бактерийн нэг эс юм уу колонийг хvрээлсэн, салаалж орооцолдсон поли-сахаридын утаслагууд юм. Гликокаликс эсүүдийг хооронд холбон эсийн агрегат vvсгэхийн зэрэгцээ зарим бактер хатуу гадарт холбогдоход оролцдог. Бактерийн эсээс ялгаран бий болдог залхаг давхарга, slime layer-аас гликокаликс ялгагдаггvй.

Пили, pili
Бактерийн эсээс гадагш цухуйсан, шулуун, vс мэт бvтэц. Пилиг бүтээж байгаа уураг нь нэгэн төрлийн пилин гэгдэх нэгжээс гадна фосфат, карбогидрат агуулсан байдаг. Пили vvргээсээ хамааран олон төрөл байна. Удмын мэдээллээ солилцож байгаа донор, реципиент бактерийн эс холбогдоход оролцож байгаа төрлийг нь пили, pilus бусад тохиолдол тухайлбал эзэн эсэд наалдахад оролцдог бол фимбри, fimbriae гэж нэрлэдэг.
F пили, F pilus-Удмын мэдээлэл солилцож байгаа бактерийн эсїїдийн хооронд холбоос їїсгэдэг. F пили донор буюу ДНХ-ийн хэсгээ өгч байгаа бактерийн эсэд байна. Донор бактер F пилигээрээ реципиент бактертай холбогдож, хөндий бїхий гүүр үүсэн, үүгээр ДНХ-ийн хэсэг дамждаг. Тvvнчлэн пили зарим бактериофагийн рецептор болохын зэрэгцээ бактер фимбригээрээ эукариот эсийн гадар дах өвөрмөц рецепторыг таньж наалддаг.

Удмын мэдээлэл

Бактерийн удмын мэдээллийг нэг хромосом агуулах бөгөөд цагираг тогтоцтой ДНХ-ийн нэг молекулаас бүрдэнэ. ДНХ-ийн нуклеотидийн тооноос хамааран молекул жин нь бактерийн төрөл зүйлд харилцан адилгүй боловч дунджаар 5 х 10- 15 г жинтэй байдаг. E. coli-ийн ДНХ 4.7 х 106 хос нуклеотидтэй.
Бактерийн ДНХ эсийн цитоплазмд орших бөгөөд зарим хэсэг нуклеотидийн дараалал нь ЦМ-тай холбоотой байна. ДНХ -ийн эрчлэлтийн зэрэг өндөр: ДНХ-ийн утаслагын эрчлэгдээгvй байгаа хэлбэрийн урт 1мм, эсийн дотор байгаа, эрчлэгдсэн тохиолдолд 1мкм хэмжээтэй. Бактерийн хромосомын ДНХ-ийн бvтцэд гистоны уураг байдаггvй. Хромосомд ДНХ-ийн репликаци, ДНХ дэх удмын мэдээлэл РНХ-д хуулбарлагдах транскрипцийн явц, генийн экспресстэй холбоотой уургууд байна. Бактерийн хромосомын репликаци эсийн хуваагдалтай холбоотой явагддаг. Бактерийн эс хуваагдаж, эх эсээс хоёр шинэ эс бий болох замаар vрждэг. Энэ явцад эс тус бїр удмын мэдээллийг өвлөн авдаг учраас эсийн хуваагдал явагдахаас өмнө ДНХ- ийн репликаци дуусч, эс хуваагдахад ЦМ, эсийн хана дотогш тїрэн бий болдог септум vvсэх явцыг зохицуулдаг генийн экспресс явагдана.

Бактерт хромосомоос гадна цагираг тогтоцтой нэг ба хэд хэдэн ДНХ-ийн молекул байна. Yvнийг плазмид гэдэг. Плазмид бактерийн зvйл бvрт тохиолддоггїй. Бактерийн плазмид хромосомын 5-10%-тай тэнцэх хэмжээтэй боловч агуулж байгаа нэмэлт мэдээлэл нь удмын мэдээлэл солилцох, хор їїсгэх, антибиотек хїнд металлын давсанд тэсвэртэй байх шинжийг тодорхойлдог тул бактер амьд їлдэхэд ач тустай.
Плазмидын хэмжээ жижиг, репликаци нь хромосомоос хамааралгүй явагддаг, эс хооронд дамждаг шинжийг нь їндэслэн генийн инженерийн судлагаанд тїгээмэл хэрэглэдэг.

Рибосом, уургийн нийлэгжил

Эсийн бодисын солилцооны энзим, эсгэг, ферментийн амин хүчлийн дараалал ДНХ-ийн нуклеотидээр тодорхойлогдоно. ДНХ дэх удмын мэдээллийн дагуу уураг нийлэгжих явц рибосом дээр явагддаг. Рибосом цитоплазмд байдаг, уураг, рибосомын РНХ, рРНХ-ээс бїрддэг органелл юм. Прокариот эсийн рибосомын хоёр дэд нэгж Mg++ионы оролцоотой энерги зарцуулан хоорондоо нэгдэж, уураг нийлэгжүүлэх идэвхтэй болдог. ДНХ дэх уургийн мэдээллийг хуулбарласан мРНХ-ийн дагуу рибосом дээр уураг нийлэгжинэ.
Прокариот эс 30S ба 50S дэд нэгжvvдээс бїрддэг 70S рибосомтой. 30S нэгжийг 21 уураг, 16S рРНХ бvрдvvлэх бөгөөд дунджаар 1540 нуклеотид агуулна. Харин 50S нэгжийн бїрдэлд ойролцоогоор 2900 нуклеотидтэй 34 орчим уураг, 23S рРНХ-тэй хэсэг, 120 орчим нуклеотидтэй 5S рРНХ ордог. Эукариот эсийн 80S рибосомын уураг, РНХ болон бүтэц нь прокариот эсийн рибосомоос ялгаатай тул рибосомд нөлөөлдөг хими заслын бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх үндэс болдог. Бодисын солилцооны уургууд рибосом дээр нийлэгжиж, эсийг бүтээгч макро нэгдлийг бий болгохын зэрэгцээ энергэ бий болгох үйл явцыг зохицуулдаг. Эритромицин, стрептомицин зэрэг антибиотекууд сонгомлоор 70S рибосомын хэлбэрийг өөрчлөх замаар бактерийн уургийн нийлэгжлийг дарангуйлна.

Эсийн АТФ vvсэх хэсэг

Амьд эс энерги, эрчим vvсгэж, АТФ байдлаар хадгалан зарцуулж байдаг. АТФ буюу энерги бий болох үндсэн 2 зам байна: субстрат фосфоржих, subsrate level phosphorylation, химиосмоз, chemiosmosis.
Цитоплазмд явагдаж байгаа урвалын дїнд энерги бий болохыг субстрат фосфоржин энерги vvсэх гэнэ. Химиосмозын їед мембран, мембрантай холбоот АТФаза шаардлагатай. Мембранаар зааглагдсан орчинд протоны градиент vvсч, vvний улмаас бий болж хадгалагдсан энергийг зарцуулан АТФаза АДФ-ыг фосфоржуулдаг.
Бактерийн цитоплазмын мембранд химиосмозын замаар энерги хувирах явц явагддаг. Бактерийн метаболизмын дvнд цитоплазмын мембраны гадна талд протон илvvтээ хуримтлагдаж, эсийн гадаад болон дотоод орчны хооронд протоны концентрацийн зөрvv vvсдэг. Протон цэнэгийн улмаас эсийн мембранаар чөлөөтэй шилжиж чаддаггїй боловч мембраны АТФаза-тай өвөрмөцөөр нэгдсэн сївээр дамжиж, явцад нь АТФ vvсдэг. Гэрлийг энергийг АТФ-д хувиргадаг фотосинтетик бактер болоод нитроген агуулсан органик бус нэгдлийг исэлдvvлэн АТФ vvсгэдэг бактерт химиосмоз явагддаг дотоод мембран, internal membrane байна. Бактерийн цитоплазмын мембран цүлхийж нугалаатан дотор мембраныг vvсгэнэ. Иймээс цитоплазмын мембрантай адил уураг, липидээс тогтоно.

Спор vvсгэж амьд vлдэх

Clostridium, Bacillus төрлийн бактер эндоспор үүсгэдэг. Бактерийн өсөлт үржилд нөлөөлдөг дулаан, хүчилтөрөгч, тэжээлийн эх vvсвэр, чийглэг зэрэг хvчин зvйлvvд тохиромжгүй байгаа нөхцөлд бактерт спор үүсдэг. Бактерийн цитоплазмын мембран спор бvрэлдэх хэсэгт цvлхийж, бактерийн хоёрчлогдсон хромосомын нэг хувийг цитоплазмаас тусгаарласны дараа давхаргууд нийлэгжиж, эндоспор бүрэлдэнэ. Давхаргын бvрдэлд ордог дипиколийн хүчил спорт дулаанд тэсвэрт чанарыг бий болгоно; уураг нь зөвхөн цистинээс тогтдог. Хоёр давхарга кортекс хэлбэржихэд бүрэн спор эх эсийн дотор бий болно. Ингээд эх эс задарч спор чөлөөлөгдөн, хэдэн зуу мянган жил хадгалагддаг. Өсөлт үржлийн таатай нөхцөл (тохиромжтой чийглэг, дулаан, хvчилтөрөгч, тэжээлийн эх vvсвэр бvхий)-д спор хөөж томрон, бїрхїїлїїд нь задарч, метаболизм нь идэвхжин ургал хэлбэрт шилждэг.

Бодисын хадгалалт ба шилжилт

Бактерийн эсд мембрант органелл байдаггүй тул бодис цитоплазмд чөлөөтэй оршдог. Тvvнчлэн бактер бодисыг уутлах, эсээс гадагшлуулах бүтэцгүй. Гэвч бактерийн экзофермент эсээс гадагш ялгардаг. Экзоферментийн амин төгсгөлд гидрофоб шинжтэй 20 орчим амин хүчлээс тогтсон дохионы дараалал, signal sequence байна. Энэ дараалал мембрантай харилцсанаар мембраны уургийг транслокаци болгож, дохионы дараалал задран, экзофермент нийлэгжсэнээсээ бага молекул жинтэйгээр эсийн гадаад орчинд ялгардаг. Экзофермент гадаад орчин дох тэжээлийн том молекулт нэгдлvvдийг задлаж, бактерийн цитоплазмын мембранаар шилжих боломжтой болгохын зэрэгцээ хортой нэгдлүүдийг идэвхгүйжүүлдэг. Бактер хэрэгцээт нөхцөлд зарцуулах нөөц болгож эсвэл зарим нэгдлийн тэнцвэрийг хадгалахын тулд химийн нэгдлүүдийг хадгалдаг. Эдгээр нөөц нэгдэл цитоплазмын мембрантай холбоотой мембраны агуулах бие буюу cytoplasmic inclusion body-д хуримтлагддаг. Нөөц бодисуудын усанд уусах чанар бага байна.
Олон бактер полифосфатыг органик бус фосфатын нөөц болгон хадгалж, АТФ-ын нийлэгжилтэнд зарцуулдаг. Полифосфатын мөхлөгийг волютин буюу метахромат мөхлөг ч гэж нэрлэдэг. Фотосинтез явуулдаг зарим бактер хүхрийн мөхлөгтэй.

Saturday, September 6, 2008

Амьсгалын тогтолцоо

Хүний амьсгалсан агаар төвөнхийн хөндийд хоёр замаар нэвтрэн орно.
1. амны хөндий, хөөмийгөөр цамжиж залгиурын хөндийд орно.
2. хамрын нүх, хамрын хөндий, хуулзуураар дамжин залгиурын хөндийд орно.
Үүнээс үзэхэд амны ба хамрын хөндийгөөр дамжсан агаар нь залгиурын хөндийд нийлж, цаашаагаа төвөнхийн хөндий, мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс ба түүний салаануудаар дамжин уушгинд очно. Баруун зүүн уушги нь цээжний хөндийд орших ба тус бүрдээ цээжний гялтангаар хучигдана. Цээжний хөндий нь уушгины хоорондох зайгаар хуваагдан цээжний гялтангаар баруун зүүн хөндий болно. Цээжний хөндий нь амьсгал авахад тэлнэ, гаргахад агшина. Амьсгал авахад өрц ба хавирга өргөгч булчингуудын агшилтаар цээжний хөндий тэлэгдэнэ. Үүнийг дагаж уушги тэлнэ. Энэ үөд агаар сорогдон орж мөгөөрсөн гуурснуудын хамгийн жижиг салаануудаар дамжин түүний эцсийн хөндий уушгины цулцанд очно. Уушгины цулцан бол уушгины артөрийн хялгасан судсаар торлогдсон байх ба энд хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хооронд хийн солилцоо явагдана. Амьсгал гаргахад цээжний хөндий хэвийн байдалд орно. Энэ үед уушги агшиж нүүрсхүчлийг гадагшлуулна.

Хамар
Хамар nasus externus тулгуур хэсэг нь яс ба мөгөөрснөөс тогтоно. Хамрыг уг, radix nasi, нуруу, dorsum nasi, үзүүр, apex nasi, хамрын угалз, alae nasi, хамрын нүх, narus nasi, хамрын хөндий, cavitas nasi гэж хуваана.
Хамрын мөгөөрсөн хэсэгт дор дурдсан мөгөөрсүүд орно.
1. Хамрын таславч мөгөөрс, cartilago septi nasi
2. Хамрын хажуугийн мөгөөрсүүд, cartilago nasi lateralis
3. Хамрын угалзны том, жижиг
мөгөөрсүүд, cartilagines alares majores et
minores эдгээрээс гадна хэд хэдэн жижиг
мөгөөрсүүд байна.
Хамрын хөндий, cavitas nasi хамрын таславчаар баруун зүүн ижил хэсэгт хуваагдаж, гадагшаа хамрын нүх болон нээгдэнэ. Хамрын хөндий нь үүдэвч vestibulum nasi, жинхэнэ хөндий cavitas nasi proprium гэж хуваагдах ба энэ хоёр нь дугуйвтар ирмэгээр limen nasi зааглагдана. Хамрын үүдэвч нь үслэг, арьсаар хучигдсан бөгөөд амьсгалаар орж байгаа агаарыг шүүх үүрэгтэй.
Үүдэвчний арьс нь хамрын босгоны хавиас аажмаар жинхэнэ хөндийн салст бүрхэвч болон хувирна.
Хамрын хөндийн салст бүрхэвч нь
хамрын таславч хажуугийн хана, түүний
гурван хос хясаа ясуудыг бүрхэхээс гадна,
хамрын хөндийд нээгддэг, судас,
мэдрэлийн нүхнүүд (foramen
sphenopalatinum, canalis incisivum) хамар нулимасны суваг, агаарт хөндийнүүд (sinus maxillaris, sinus frontalis, sinus sphenoidalis) самалдгийн сархиануудтай харилцана. Энэхүү сархиат хөндийнүүдийн хана нь хамрын салст бүрхэвчээр үргэлжлэн хучигдана.
Хамрын хөндийн салст бүрхэвч нь бүтэц ба гүйцэтгэх үүргийнхээ байдлаар амьсгалын хэсэг, regio respiratoria, үнэрлэх хэсэг, regio olfactoria гэж хоёр хуваагдана. Үнэрлэх хэсэгт дээд хясаа, дээд хонгил багтана.
Амьсгалын хэсэг нь бусад хэсгүүдийг эзлэх ба гурвалсан мэдрэлийн 1, 2-р салаануудын ширхгээр мэдрэлжиж бортого маягийн намираа хучуур эд салст бүрхэвчийг хучих ба олон янзын салст, уураглаг шүүрэлтэй булчирхай ихтэй. Өр нь хамрын салст бүрхэвч ба түүний доод давхарга нь цусны судсаар баялаг байдаг. Ялангуяа доод хясаа хавьд венийн судас сүлжээ, plexus cavernosus concharum үүсгэнэ. Амьсгалын хэсгийн салст бүрхэвч цусны судсаар их баялаг учир амьсгалаар орсон агаарыгчийглэж, бүлээцүүлэн, шүүж оруулдаг.

Төвөнх
Төвөнх larynx бол нарийн зохион байгуулалттайгаараа амьсгалын бусад эрхтнүүдээс онцлог юм. Төвөнх нь амьсгалын эрхтний үүрэг гүйцэтгэхээс гадна, дууны аппаратын үүрэг гүйцэтгэдэг хавсармал үйл ажиллагаатай эрхтэн бөгөөд булчингийн тусламжтайгаар нарийн хөдөлгөөн хийж чаддаг холбоосоор бэхлэгдсэн янз бүрийн хэлбэртэй мөгөөрсүүдээс бүтдэг. Иймээс бүтэц үйл ажиллага аараа хүний төвөнх бусад адгуусан амьтдынхаас илүү нарийн хөгжсөн байна.
Төвөнхийн байрлал:Төвөнх нь хүзүүний өмнө талаар, дээрээсээ ховч ястай, доороосоо мөгөөрсөн хоолойтой, араасаа залгиурын төвөнхийн хэсэгтэй, хажуугаараа хүзүүний судас мэдрэлийн багц ба бамбай булчирхайн хажуугийн хэсэгтэй нийлж оршино. Өмнө талаараа хүзүүний өмнөт булчингуудаар m. sternohyoideus, m.omohyoideus, m.thyrohyoideus-aap хучигдана. Төвөнхийн дээд хязгаар нь хүзүүний 4-5-р нугалмын зааг, доод хязгаар нь хүзүүний 7-р нугалмын дээд захаар байдаг. Дууны завсар нь хүзүүний 5-р нугалмын харалдаа байдаг. Эмэгтэйн төвөнх эрэгтэйнхээс бага зэрэг дээш, хүүхдийнх насанд хүрэгчдийнхээс дээр орших ба үр хөврөлийн үед бүр дээр байна. Харин өндөр настнуудын төвөнх залуу хүнийхээс доор байна. Хүний төвөнх нь юм залгих ба дуу гаргахад дээш, доош хөдөлнө,
Төвөнхийн мөгөөрсүүд: Төвөнхийн тулгуур хэсэг нь хос биш (бөлзгөн, бамбай, төвөнхийн таглаа мөгөөрсүүд) ба хос (хутгуур, эвэр, шаантаг) мөгөөрсүүдээс бүтнэ. Төвөнхийн хамгийн том мөгөөрс бол бамбай мөгөөрс cartilago thyroidea юм. Энэ нь урд захаараа тэгш өнцөг үүсгэн нийлсэн хоёр ижил дөрвөн ирмэгт ялтсаас тогтсон гялгар мөгөөрс бөгөөд төвөнхийн чухал хэсэг хутгуур мөгөөрс, дууны холбоо хоёрын өмнө ба хажуу талаар нь бамбай мэт хааж оршино. Бамбай мөгөөрсний 4 ирмэгт ялтаснуудын хоорондоо нийлсэн урд захууд босоо ирмэг үүсгэх ба үүний цээд хэсэг, ялангуяа эрэгтэй хүнд гадагшаа нилээд овойсон байдаг. Үүнийг төвөнхийн овгор, prominentia laryngea гэнэ. Үүний цээхэн талд бамбай хэлбэрт мөгөөрсний сэтэрхий incisura thyroidea superior байна. Хоёр ялтасны хамт дээд доод өнцгөөс цээд доод хос эвэр гарна. Дээд эврүүд cornus superius нь хэлний доод ястай холбоогоор, доод эвэр cornus inferius нь бөлзгөн мөгөөрстэй үөэр тус тус холбогдоно. Ялтасны гаднах гадаргуу дээр mm. sternothyroideus et thyrohyoideus бэхлэгдэх ташуу шугам linea obliqua байдаг.
Бөлзгөн мөгөөрс, cartilago cricoidea нь шиллэг мөгөөрснөөс бүтэх ба доод талаараа мөгөөрсөн хоолойтой холбогдож оршдог учир төвөнхийн суурь хэсэг болно. Бөлзөг мөгөөрсний өмнөд нарийн хэсгийг нум arcus cartilaginis cricoideae, хойт өргөн хэсгийг ялтас, lamina cartilaginis cricoideae, гэнэ. Бөлзгөн мөгөөрсний хажуу ба ялтасны дээд талд үений хос тавцангууд fades articularis thyroidea, facies articularis arytenoidea байна.
Төвөнхийн таглаа, epiglottis нь навч маягийн хэлбэртэй, доод талын нарийссан хэсгийг төвөнхийн таглааны иш, petiolus epiglottidis гэх ба үүдээрээ бамбай хэлбэрт мөгөөрсний ар талд бэхлэгдэж, урд тал нь хэл тийш, ia&jan йьтөвөнхийн хөндий рүү харж байрладаг уян налархай мөгөөрс юм.
Хутгуур мөгөөрс cartilagо arytenoidea нь дууны холбоо ба дууны булчинтай холбоотой оршино. Cyypь basis cartilaginis arytenoideae, орой, apex arytenoideae, гурван гадаргуутай. Үүнд: хойт гадаргуу нь хотгор, сууриныхаа үении гадаргуугаар facies lateralis бөлзөг мөгөөрсний үений гадаргуутай facies articularis arytenoidea холбогдоно. Суурийн урд талд дууны жинхэнэ холбоотой бэхлэгддэг дууны сэртэн pro¬cessus vocalis, ар талд нь булчингийн сэртэн processus muscularis байна.
Эвэр мөгөөрс, cartilago corniculata. Энэ нь сууриараа хутгуур мөгөөрсний орой дээр суусан жижигхэн шовгор мөгөөрс байдаг.Шаантаг мөгөөрс, cartilago cuneiformis бол гонзгойвтор хэлбэртэй, хутгуур таглаа мөгөөрсний нугалаанд plica aryepiglottica оршино.
Төвөнхийн үе :
1. Хутгуур бөлзгөн мөгөөрсний үe art. cricoarytenoidea (xoc) бол хутгуур маягийн мөгөөрсний суурь, бөлзгөн мөгөөрсний ялтасны дээрх үений тавцан хоёроос тогтох ба босоо тэнхлэгээр хутгуур мөгөөрс эргэх хөдөлгөөн хийнэ.
2. Бөлзгөн-бамбай мөгөөрсний үе art. cricothyroidea нь бамбай мөгөөрсний доод эврүүд ба бөлзгөн мөгөөрсний хажуугийн үений тавцангуудаас бүтдэг хавсарсан үе юм. Баруун зүүн хоёр байх ба хөндлөн тэнхлэгээр бамбай хэлбэрт мөгөөрсний дээд зах (сэтэрхий) бөлзөг мөгөөрсний ялтас ба хутгуур мөгөөрснөөс холдох ойртох хөдөлгөөн хийнэ.
Төвөнхийн холбоонууд:
1. Бөлзөг-бамбай мөгөөрсний холбоо lig. cricothyroidea нь бөлзөг мөгөөрсний нум ба бамбай хэлбэрт мөгөөрсний доод захын хооронд байна.
2. Бамбай-таглаа мөгөөрсний холбоо lig. thyroepiglotticum нь таглаа мөгөөрсний ишийг бамбай хэлбэрт мөгөөрсний дотор талтай холбоно.
3. Дууны холбоо буюу дууны хөвч lig. vocale нь хутгуур мөгөөрсний дууны сэртэн, бамбай хэлбэрт мөгөөрсний өнцөг хоёрын хооронд татаастай байх ба төвөнхийн салст бүрхэвчийн дор байна.
4. Үүдэвчийн холбоо, lig. vestibulare
Төвөнх дээр дурдсан өөрийн
холбоонуудаас гадна төвөнхийг орчных нь
эрхтнүүдтэй нь холбосон холбоонууд
байна. Үүнд:
1. Хэлний доод яс -бамбай хэлбэрт мөгөөрсний дунд холбоо lig. thyrohyoideum medianum нь бамбай хэлбэрт мөгөөрсний сэтэрхийгээс эхэлж хэлний доод ясанд бэхлэгдэнэ.
2. Хэлний доод яс-бамбай хэлбэрт мөгөөрсний хажуугийн холбоонууд ligg. thyrohyoidea larealis нь хэлний доод ясны их эвэр, бамбай хэлбэрт мөгөөрсний дээд эврүүдийг холбоно. Энэ холбооны дотор cartilago triticea гэдэг жижиг мөгөөрс байдаг. Эдгээр холбоонуудаас гадна хэлний доод ясны их эврийн доод зах ба бамбай хэлбэрт мөгөөрсний дээд захыг холбосон хальсан холбоо membrana hyothyroidea байдаг. Иймд төвөнх нь хэлний доод яснаас дүүжлэгдсэн мэт оршино. Төвөнх мөгөөрсөн хоолойн эхний цагирагтай мөгөөрсөн хоолойн холбоогоор lig. cricotracheale холбогдоно.
Төвөнхийн булчингууд:Төвөнхийн бүх булчингууд хөндлөн судалт булчинд багтах ба байрлалаар нь гадар талын, дотор талын гэж 2 хуваана.
Төвөнхийн гадар талын булчинд зөвхөн бөлзөг- бамбай хэлбэрт мөгөөрсний булчин m. cricothyroideus орно. Энэ нь бөлзөг мөгөөрсний нумын гадар талаас эхлээд дээш ар тийш явж бамбай хэлбэрт мөгөөрсний урд захад бэхлэгдэнэ. Энэ булчингийн агшилтаар бамбай мөгөөрс урагш хазайж хутгуур мөгөөрс, бамбай хэлбэрт мөгөөрсний өнцөг хоёрын хоорондох зай ихсэх ба дууны холбоо татагдаж чангарна. Төвөнхийн дотор талын булчингуудыг дууны завсрыг тэлэгч, шахагч гэж 2 бүлэгт хуваана.
1. Дууны завсрыг тэлэгч булчинд бөлзөг-хутгуур мөгөөрсний хойт булчин т. cricoarytenoideus posterior нь бөлзөг мөгөөрсний ялтасны араас эхэлж, хутгуур мөгөөрсний булчингийн сэртэнд бэхлэгдэнэ. Энэ булчингийн агшилтаар хутгуур мөгөөрснийбулчингийн сэртэн ар тийш доош болон дууны сэртэн гадагшилж, хутгуур мөгөөрс босоо тэнхлэгээр эргэж цууны завсар тэлэгдэж ихэснэ.
2. Дууны завсрыг шахагч булчингуудад бөлзөг, хутгуур мөгөөрсний хажуугийн булчин m. cricoarytenoideus lateralis нь бөлзөг мөгөөрсний хажуугаас эхлэн хутгуур мөгөөрсний булчингийн сэртэнд бэхлэгдэнэ. Энэ булчингийн агшилтаар хутгуур мөгөөрсний булчингийн сэртэн урагш, доош болон дууны сэртэн дотогшилж, хутгуур мөгөөрс босоо тэнхлэгээр эргэж дууны завсар шахагдаж багасна.
Бамбай хутгуур мөгөөрсний булчин m. thyreoarytenoideus нь дурдсан хоёр мөгөөрсийг холбох ба дотор нь 2 хуваана.
1. Дотор талын буюу дууны булчин m. vocalis нь дууны нугалаан дотор, дууны холбооны гадна талаар түүнтэй нийлж оршино. Энэ нь бамбай хэлбэрт мөгөөрсний дотор талаас эхэлж хутгуур мөгөөрсний дууны сэртэнд бэхлэгдэнэ. Үүний агшилтаар бамбай хэлбэрт ба хутгуур мөгөөрснүүд ойртсоноос дууны холбоо богиносож бүдүүрнэ.
2. Бамбай-хутгуур мөгөөрсний өөрийн нь булчин m. thyroarytenoideus нь өмнөх булчингийнхаа гадна талаар түүнтэй нийлж орших ба бамбай хэлбэрт мөгөөрсний дотор талаас эхэлж хутгуур мөгөөрсний дууны ба булчингийн сэртэнгийн хооронд бэхлэгдэнэ. Үйл ажиллагаа нь өмнөх булчинтай адил.
Хутгуур мөгөөрсний хөндлөн булчин m. arytenoideus transversus нь хутгуур мөгөөрсүүдийн араар хөндлөн байх ба үүний агшилтаар уул хоёр мөгөөрс ойртоно. Хутгуур мөгөөрсний ташуу булчин гп. arytenoideus obliquus (xoc) нь хутгуур мөгөөрсний булчингийн сэртэнгээс эхэлж дээш дотогш явж нөгөө талынхаа булчинтай зөрөн зарим хэсэг нь хутгуур мөгөөрсний оройгоос эхэлдэг.
Хутгуур-таглаа мөгөөрсний булчинтай m. aryepiglotticus хамт хутгуур таглаа мөгөөрсний хуниасан дотуур явж бамбай мөгөөрсний 2 ялтасны уулзварт бэхлэгдэнэ. Үүний агшилтаар төвөнхийн амсар багасна. Ийнхүү төвөнхийн өөрийн булчинг дууны хөвчийг чангалах, сулруулах, дууны завсрыг ихэсгэх, багасгах, таглаа мөгөөрсийг хөдөлгөх гэж 5 хувааж болно. Хүзүүний урд хөвч яснаас дээш, доош орших булчинг төвөнхийг араг яс руу татаж бэхлэх булчин гэж ангилдаг. Төвөнхийн хөндий cavitas laryngis нь дээшээ залгиурын хөндийд, төвөнхийн амсар aditus laryngis, болон нээгдэнэ. Энэ нь урд талаараа таглаа мөгөөрсний дээд зах, хажуугаараа мөгөөрсний хуниас plicae aryepiglotticae, apaapaa хутгуур мөгөөрснүүдийн хоорондох хуниасаар plica interarytenoidea хязгаарлагдана. Хутгуур мөгөөрснүүдийн хооронд ижил нэртэй сэтэрхий incisura interarytenoidea байна. Үүнээс хоёр тийш tuberculum corniculatum ба tuberculum cuneiforme гэдэг 2 жижиг төвгөр байдаг.
Хутгуур таглаа мөгөөрсний хуниасаас гадагш recessus piriformis гэдэг хонхор байна. Энэ бол залгиурын хананд оршино. Төвөнхийг фронталь хавтгайгаар зүсэж үзэхэд түүний хөндий нь дунд хэсгээрээ нарийн дээд доод хэсэг нь өргөн, элсэн цаг мэт хэлбэртэй байна.
Төвөнхийн хөндийг дээд хэсэг буюу үүдэвч vestibulum laryngis дунд хэсэг, cavum laryngis intermedius seu glot¬tis, доод хэсэг cavitas infraglottica гэж хуваана. Төвөнхийг сагитталь хавтгайгаар зүсэж үзэхэд дунд хэсэг нь нилээд чарийн бүтэцтэй байна. Үүнд: Хоёр хажуугийн хананд дээд доод талаара хуниасаар хясгаарлагдсан сагитталь завсар байдаг. Дээд хуниасыг нь plica vestibulares гэх ба баруун зүүн хуниасны хоорондох завсрыг rima vestibuli гэнэ. Доод оуюу дууны хуниас plicae vocales нь дээдхээсээ өндөр байх ба нөгөө талынхаа чугалаанаас дууны завсраар rima glottidis тусгаарлагдана. Дууны завсар бол төвөнхийн хөндийн хамгийн нарийн хэсэг юм. Дууны нугалаа үүдэвчний нугалаанаас ялгаатай нь зах нь нимгэн, цайвар өнгөтэй, дууны ба үүдэвчний нугалааны хооронд төвөнхийн хоёр хажуугийн хананд уут маягийн хөндий төвөнхийн ходоодонцор /entriculus laryngis байна. Төвөнхийн булчингуудын агшилтаар дууны холбоо их, бага ямар нэг хэмжээгээр чангарч амьсгал гаргахад агаарын урсгал нь түүнийг хэлбэлзүүлнэ. Энэ хэлбэлзэл нь төвөнхийн хөндийн дээрх агаарыг доргиулж авиа үүсгэнэ. Авиа үүсгэхэд төвөнхийн ямар булчин яаж оролцож байгааг дээр дурдсан булчингуудын үүрэг ажиллагаанаас мэдэж болно.
Төвөнх цусан хангамжаа бамбайн
дээд доод артериас a.thyroidea superior, a.
thyroidea inferior авна. Венийн цус нь v.
theroidea superior, v. theroidea inferior -т
цутгана. Тунгалгийн шингэн нь nodi
lymphatici cervicales profundi-д цутгана.
Мэдрэлжилт нь truncus sympaticus ба n.
laryngeus recurens . r
Мөгөөрсон хоолой
Мөгөөрсөн хоолой, trachea нас гүйцсэн хүнийх дунджаар 11-13 CM орчим урт, цилиндр маягтай урдаасаа хойш хавчигдуухан, түүний бүдүүн нарийн нь хүн бүрт харилцан адил биш.
Цагаан мөгөөрсөн хоолой нь хүзүүний 6-7-р нугалмын завсрын мөгөөрсний харалдаа, бөлзгөн мөгөөрснөөс эх авч сээрний 4,5-р нугалмын завсрын мөгөөрсний өмнө хоёр салж ацлан bifurcatio tracheae баруун зүүн хоёр гуурс bronchus principalis dexter et sinister болон салдаг. Цагаан мөгөөрсөн хоолойг байрлалаар нь хүзүүний хэсэг pars cervicalis, цээжний pars thoracica гэж хоёр хэсэг болгон хуваах бөгөөд сүүлийн хэсэг нь урт, цээжний дээд амсраас эхэлсэн байна.
Хүзүүний хэсэгт байрласан мөгөөрсөн хоолойн өмнө талд нь mm. sternohyodeus et sternothyroideus, түүний урд гүн зайг spatium pretracheal гэнэ. Гүн зайд бамбай булчирхайн доод вен v. thyroidea inferior бас бамбай булчирхайн хүзүүвч isthmus gl. thyroidea мөн хажуу талд нь lobi gl. thyroidea бамбай булчирхайн хэсгүүд, ар талд нь улаан хоолой esopha¬gus, nn. laryngis recurrens, хоёр хажуу талд нь хүзүүний судас мэдрэлийн багц тус тус байрладаг.
Мөгөөрсөн хоолойн цээжний хэсэг нь цээжний хөндийд баруун зүүн хоёр уушгины хоорондох зайг mediastinum, урд хойд хэсэг болгон хуваана. Мөгөөрсөн хоолойн цээжний хэсэгт өмнө талаар нь гол судасны нум хэсэг зүүн гуурсыг ороосон байдалтайгаар уруудах хэсэг болон тогтдог.
Мөгөөрсөн хоолойн өмнө талаар нь truncus brachiocephalicus, a. carotis commu¬nis sinistra, v. brachiocephalica sinistra бa өөхлөг хэсэг, тунгалгийн . зангилаа булчирхайнуудын хамт байрлана. Мөгөөрсөн хоолой нь 16-20 ширхэг хагас цагираган мөгөөрснүүдээс cartilagines tracheales бүтсэн бөгөөд хоорондоо цагираг холбоосоор ligg. annularae холбогддоп
Мөгөөрсөн цагирагны өргөн нь 0.33 см, зузаанаараа 1мм орчим юм. Цагираг мөгөөрсний хамгийн дээд мөгөөрс нь бусдаасаа өргөвтөр агаад төвөнхийн бөлзгөн мөгөөрстэй нийлдэг ба түүний хоорондох холбоог lig. cricotracheale гэнэ. Мөгөөрсөн хоолой нь доошилсоор ацлан баруун зүүн хоёр гуурсан хоолой болдог. Мөгөөрсөн хоолой нь гялгар мөгөөрсний эд эсээс бүтсэн бөгөөд гадна талаараа мөгөөрсний хальсаар бүрхэгдэнэ. Хагас цагираган мөгөөрсний ар талын задгай амыг нимгэн хальс paries membranaceus, туушид холбон нийлүүлж уул хоолойн хананд оролцож байдаг байна.
Мөгөөрсөн хоолой тийнхүү хагас цагираг мөгөөрс ба холбогч эдүүдээс бүтсэн учраас агших сунах боломжоор зохицсон байна.
Мөгөөрсөн хоолойг a. thyroidea infe¬rior, a. thoracica interna, aorta thoracica тус бүрээс гарсан жижиг салаа цусаар хангана.
Мөгөөрсөн хоолойн вөнийн цус нь plexus venosus ба бамбай булчирхай венэнд цутган орно. Тунгалгийн судас нь түүний ойролцоо байдаг тунгалгийн зангилаагаар дамжин nodi lymphatic] trachealis-т цутгана.
Мөгөөрсөн хоолойг n. vagus шууд мэдрэлжүүлэх бөгөөд nn.laryngeus recurens ба n. sympaticus мэдрэлжүүлнэ.

Амьсгалын гуурс
Мөгөөрсөн хоолой нь сээрний 5-б-р нугалмын завсрын харалдаа ацлан салаалж баруун зүүн амьсгалын гуурс bronchi principales (dexter et sinister) болон сална. Баруун гуурс нь богино бүдүүн бөгөөд мөгөөрсөн хоолойн шууд үргэлжлэл, урт нь 3 см орчим байна. Зүүн гуурс нь арай урт 4-5 см нарийвтар бөгөөд мөгөөрсөн хоолойн салаа маягтай эхлэн гарна.
Баруун гуурсны дээгүүр v. azygos зөрөн гарч урагшилсаар дээд хөндийн венд v.cava superior-т цутгана.
Мөн гуурсны доод өмнө талд нь a.pulmonalis dextra байрласан байна. Зүүн гуурсны дээгүүр нь гол судасны нуманцар arcus aortae даван зөрж дараагаар нь улаан хоолой ба гол судасны уруудах хэсэг зэрэгцэн байрлана. Мөн зүүн гуурсны өмнө талд a. pulmonalis sinistra байрлан түүний үргэлжлэл дээд талаар нь даван тогтоно. Амьсгалын гуурснй бүтэц мөгөөрсөн хоолойн бүтэцтэй нилээд төсөөтэй бөгөөд хагас цагираг мөгөөрснөөс бүтсэн байна. төвөнх ба мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс зэрэг эрхтнүүд нь агаар дамжуулах амьсгалын эрхтний хэсэг бөгөөд үргэлж нээлттэй байна. Эдгээр эрхтнүүдийн дотор талд нь сормослог хучаас эд бүхий салслаг бүрхүүлтэй тэр нь тоос шороо, нүүрс, элдэв бактери зэргийг саатуулж шүүх үүрэгтэй.
Уушги
Уушги pulmo, pneumon нь зүрх ба бусад эрхтний хамт цээжний хөндийд саvum thoracici-д байрлах бөгөөд баруун уушги pulmones dexter зүүн уушги pulmones sinister, цээжний хөндийн хоёр талд тус бүрдээ голтны гялтан, мөгөөрсөн ба гуурсан хоолой, судас зэрэгт дүүжлэгдэн тогтоно.
Өрцний баруун доод талд нь элэгний баруун том хэсэг байрладаг учраас баруун уушги түлхэгдэн дээшилж бага зэрэг дээр байрлана. Ийм байдлаас болж баруун зүүн хоёр уушги нь босоо байдлаараа харилцан адилгүй, баруун уушги нь богино өргөн, зүүнээсээ арай том байна. уушгиний хэлбэрийг конус маягтай гэж олон сударт бичсэн нь зүйтэй дүрс юм.
Уушгины суурь basis pulmonis өрцөн тал руу харж байдаг учраас өрцөн тал facies diaphragmatica хүнхэр байдалтай элгэнд түлхэгдсэн төвгөрт тохирч байдаг. Уушги нь дээшээ нарийвтар болсоор уушгины орой, apex pulmonis болно. Түүнээс гадна уушги хавирганы, facies costalis, болон дотно гадаргуутай facies medialis. Зүүн уушгины дотно гадаргуу хонхор байдаг ба доошилсоор зүрхний даралт бүхий хонхор impressio cardiaca болдог.
Уушгины дотно гадаргууны дундаас дээхнэ уушгины үүд, hilus pulmonis байх бөгөөд түүгээр гуурсан хоолой, цус тунгалгийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж гарч байдаг. Түүнийг уушгины уг, radix pulmonis гэнэ. Уушгины хавирганы гадаргуу бусдаасаа өргөн төвгөр, цээжний хөндийн хавирганы дотор талд тохирсон байдалтайгаар оайрладаг. Баруун зүүн уушги нь алин боловч тус бүр урд, доод, хойд гэсэн гурван ирмэгтэй байдаг .
Уушгины урд ирмэг, margo anterior нь уушгины хавирганы гадаргууг голтныхоос зааглан уруудаж доод ирмэгтэй нийлсэн байдаг. Зүүн уушгины доод ирмэгний доод хэсэгт зүрх байрлахад зохицсон сэтэрхий, incisura cardiaca (pulmonis sinistri) байх бөгөөд уул захаас доош үргэлжилсэн хэсгийг өнчин уушги, lingula pulmonis sinis¬ter хэмээнэ. Доод ирмэг margo inferior нь хурц бөгөөд өрцний болон, хавирганы гадаргууг тусгаарлан байрлана. Хойт ирмэг, margo posterior нь уушгины дотно гадаргууг хавирганыхаас зааглан мохоодуу байдалтай тогтсон байна.
Уушгины гадаргууг нарийвчлан ажиглавал уушгины үзүүрийн өмнө талаар ташуу хөндлөн байдалтай эгмэн доорхи ховил sulcus subcostalis зүүн уушгины дотно гадаргуу дээр гол судсанд дарагдсан дагуу урт ховил, түүнчлэн баруун уушгины хойд ирмэгээр нарийхан v. azygos-ын ховил тус тус байна. Баруун зүүн уушги тус бүр хэд хэдэн дэлбээнээс тогтоно. Баруун уушги дээд, lobus superior, дунд, lobus medius, доод, lobus inferior, гэсэг гурав. Зүүн уушги дээд ба доод lobus superior et lobus inferior гэсэн хоёр дэлбээтэй.
Эдгээр дэлбээнүүд баруун зүүн уушгинд ташуу завсар fissura obliqua хоёр талдаа бараг адилхан уушгины үзүүрээс доош 6-7 см, дотно гадаргуунаас эх авч хавирганы гадаргуу руу ташуу байдалтайгаар зүсэн уруудаж уушгины доод ирмэгийг сэтлэн гарч, уушгины дотно талаар өгсөн уушгины үүдийг чиглэн тогтдог. Уушгины дэлбээнүүдийн хоорондуур тусгаарласан завсрыг уушгины аль ч тал дээр тодорхой үзэж болно. Харин баруун уушгинд нэмэгдэл буюу хэвтээ завсар fissura horizontalis байдаг тэр нь дээр дурдсантай харьцуулбал төдийлөн гүн бус хавирганы гадаргууг зүсэн хөндлөнгөөр дотно ирмэгрүү орж уушгины үүдэнд hilus pulmonis хүрч тогтдог.
Хэвтээ завсар нь зөвхөн баруун уушгины дээд дэлбээг дунд дэлбээнээс тусгаарлана. Уушгины завсрыг ар талаас нь барагцаалбал 3-р сээрний арын сэртэнгээс, далны хамрын дотно тал руу татсан шугамтай тохирч байна. Уушгины дээд ба доод хоёр хэсгийн хоорондох завсар нь 4-р хавирганы мөгөөрсөн дээр яг тохирч байдаг.
Ийнхүү дээр дурдсан байдлаас үзвэл зүүн уушгины дээд дэлбээг баруун уушгины дээд дунд дэлбээтэй харьцуулан үзвэл хэмжээний хувьд адил байна. Баруун зүүн уушгийг ар талаас нь харвал ерөнхий байдлаараа ялгалгүй адил юм. Уушгины үүд hilus pulmonis бол гүн бөгөөд огцом орсон хонхор бөгөөд үүгээр уушгины нэг артери, хоёр вен, амьсгалын гуурс, тунгалгийн ба мэдрэлийн судаснууд орж гарч байна. Эдгээр нь хоорондоо холбогч эдээр холбогдон нийлж уушгины уг radix pulmonis болон тогтдог. Уушгины үүдний орчим хэд хэдэн тунгалгиин зангилаанууд nodi lymphatici pulmones байрлана. Дээр цурдсан зүйлүүдийг байрлалын хувьд тодорхойлбол зүун талдаа хамгийн дээгүүр a. pulmonalis, ap доод талаар нь амьсгалын гуурс ба уушгины вен байрлана. Баруун талдаа хамгийн дээгүүр амьсгалын гуурс, түүнээс доош артери вен тус тус байрлана. Уушгины гадна талаар уул эрхтнийг хучсан цээжний хальс pleura visceralis хучиж байдаг.
Уушгины өнгө нь бага хүүхдэд цайвар ягаан өнгөтэй байх ба насны байдлаар хувирч өөрчлөгдөн хүрэн бор болж зарим хэсэгтээ хар бор толбонууд өнгөцхөн тогтсон байна. Дээр дурдсан толбонууд нь амьсгалсан агаарын хамт гадаад орчноос орсон тоос шороо, нүүрсний зүйл юм. Уушгины эд эс маш хөнгөн бөгөөд сэвсгэр эдээс бүтсэн, түүний дотор агаар байгаа учраас уушгийг усанд хаяхад хөвдөг. Хэрэв эх дотроо үхэж гарсан хүүхдийн уушгийг усанд хаявал заавал живнэ. Уушгины өрдийн зай нь хэрэв эрэгтэй хүний цээжийг дээд хэмжээгээр тэлтэл агаар татаж амьсгалбал 5000 см3 агаар эзэлнэ. Тэгвэл хүн тэр амьсгалсан агаарыг гаргахын тулд цээжийг дээд хэмжээгээр агшуулан уушгинд байсан агаарыг гаргахад тэнд заавал 1500см3 агаар үлдэнэ. Үүнийг үлдэгдэл агаар гэнэ. Дээрх хоёр тооны дундаж ялгавар 3500см3 зай эзэлсэн агаарыг уушгины дундаж эзэлхүүн гэнэ.
Эдгээр гурван чухал хэмжигдхүүнээс гадна амьсгалын агаар 500см3, нэмэгдэл агаар 1500см3, хуримтлал агаар 1500см3 гэж тус тус тодорхойлон үзнэ.
Хүний 35-40 насанд уушгины амьдралын зай хэмжигдхүүн нь аажмаар буурдаг байна. уушгины хүндийн жин нь тогтмол бус хүн хүнийх өвөрмөц байхаас гадна эр эм, насны ялгаагаар маш их хэлбэлзэлтэй түүнчлэн уушгины цусан хангамжаас хамаарах явдал ч үзэгдэнэ. Гэвч дунд насны эрэгтэй хүний уушги барагцаалбал 1000-1300 гр, түүнээс эмэгтэй хүнийх 200-300 граммаар бага байна.
Гуурсан хоолойн салаанууд:Баруун зүүн уушги нь ерөнхий байдлаараа хоорондоо тун адил юм. Баруун зүүн уушгины ерөнхий гуурсан хоолой bronchi pricipales dexter et sinister зугуухан нарийссаар уушгины бүхэл бүтэн хэсгүүдэд хүрч тал бүрдээ салаалан ар талын мохоо ирмэг, уушгины суурь хүртэл салаалан маш нарийхан гуурсанцар болон төгсөнө. Өмнө талдаа ерөнхий гуурснаас дөрвөн том салаа гарч уушгины өмнө ба хажуу талыг барьж салаалан тарсан байдаг.
Ар талын гуурс нь тогтмол бус бөгөөд барагцаалбал хоёроос таван гуурс, түүнчлэн уушгины оройруу гуурс өгнө.
Уушгины зохион байгуулалт:Баруун зүүн уушгины ерөнхий гуурсан хоолойноос гарсан нарийн гуурсыг rami bronchiales гэх бөгөөд түүнээс үргэлжлэн нарийссаар маш нарийн салаанууд болно.
Дээр дурдсан гуурсан ба гуурсанцар хоолойнуудыг бүхэл бүтнээр нь авч үзвэл ургамал мод шиг хэлбэр дүрстэй юм. Гуурсанцар хоолойн хамгийн нарийн нь 1 мм диаметр байх бөгөөд уушгины жижиг хэсэгэнцэр, lobulus дотор байрлана. Гуурсанцар хоолой нь нарийссаар амьсгалын гуурсанцар bron-chioli respiratoria цаашилсаар цорго ductuli alveolares цулцангийн хүүдий saccus alveolaris, уушгины цулцан alveoli pulmonales болон төгсөнө.
Уушгины жижиг хэсгүүд хоорондоо холбох эдээс бүтсэн хальснуудаар зааглагдана. Уушгины гуурс ба гуурсанцрын ханын эд эсийн бүтэц нь хагас цагираг мөгөөрс ба гялгар булчингийн ширхэг салст бүрхүүлээс бүтдэг. Цулцангийн хүүдийн хана нь агаар бүхий цулцангийн уутны хөндий талаас авч үзвэл сурфактант, нэг хоёрдугаар зэрэглэлийн хучуур эс, эдгээрийн суурийн мембран, уушгины цулцангийн уутыг торлон бүрхсэн цусны хялгасан судасны эндотелийн суурийн мембран, эндотелийн эс гэсэн 6 үе давхрагаас бүтнэ. Үүнийг агаар цусны хориг гэнэ. Энэ 6 бүтцийг нэвтэлж байж цус хүчилтөрөгчөө авч нүүрс хүчлийн хийгээ амьсгалсан агаарт өгнө.
Уушгины цусан хангамж мэдрэлжилт:Уушги зөвхөн ганц артерийн цусаар хангагдаад зогсохгүй венийн цус зүрхний баруун ховдлоос гарч уушгины артериар дамжин уушгины үүдээр орж салаалан гуурс ба гуурсанцар тус бүрийг дагалдан явсаар уушгины цулцангийн хананд хүрч нарийссаар хялгасан судсан тор болдог. Энд хийн солилцоо явагдан гаднаас хүчилтөрөгч авч цуснаас нүүртөрөгчийн ислийг амьсгалын замаар гадагш гаргана. Ийнхүү бодисын солилцоо хийсний дараа венийн цус нь цэвэрлэгдэн нарийн судаснуудаар дамжин уушгины дөрвөн венээр гарч зүрхний зүүн тосгуурт орж ховдлоор дайран дахин их эргэлтэнд урсан явна. Амьсгалын гуурсыг тэжээдэг нарийн артөрийн салаа rami bronchiales нь цээжний гол судас aorta thoracica, a. intercostalis su¬perior, a. subclavia зэрэг артериудаас эх авч амьсгалын гуурсны хана ба хоорондох холбогч эдүүдийг тэжээнэ. Эдгээр артериуд нь нарийссаар венийн судас болж тэр нь бүдүүрсээр амьсгалын гуурсны вен болон v.bronchiales, v. azygos, v.hemiazygos гэдэг венд цутгана. Уушги нь тэнэгч мэдрэл, truncus sympaticus хоёроос мэдрэлжинэ.

Loading...